29/03/2026
“Олон улсын эмч нарын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. 👩⚕️👨⚕️
🩺Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан,
эрхэм хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваа эмч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🩺Та бүхэн бол олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулж яваа цагаан нөмрөгт эрхэм хүмүүн билээ.
🩺Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
METS Club
29/03/2026
What is METS Club?
…
Grow with us✨
~METS Club~
03/03/2026
Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
МАУОУС-ийн харьяа "METS club"-ын хаврын элсэлт зарлагдсаныг дуулгахад таатай байна.
Танилцуулга
Манай клуб нь Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн харьяа, А.Баасансүрэн, Б.Рэгзэдмаа багш нараар удирдуулан Уламжлалт анагаах ухааны мэдлэг түгээх, оюутнуудыг чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.
Манай клубын давуу тал
Төвөд болон англи хэлний хосолсон сургалтаар дамжуулан оюутан, залуусын хэлний мэдлэгийг хөгжүүлж, судалгааны арга зүйд сургах, танин мэдэхүйн хүрээг өргөжүүлэх, академик болон хувь хүний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулдаг клуб юм.
Тавигдах шаардлага:
• Төвөд болон англи хэл судлах сонирхолтой
• Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй
• I-IV-р дамжаанд суралцаж буй оюутан
• Багаар ажиллах чадвартай
• Идэвх санаачилгатай
Элсэлт үндсэн 2 шаттай явагдана.
Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл био дээрх холбоос дээр дарна уу.
1-р шат(анкет бөглөх) : 3 сарын 2-ноос 3 сарын 6-ны хооронд анкет бөглөнө.
2-р шат(ярилцлага) : 3 сарын 9нд