29/10/2022
Юуны өмнө үүнийг уншиж байгаа таны
энэ цагийн амар мэндийг эрье.
Мэргэжлийн ур чадварын академи нь орчин цагийн мэргэжлийн боловсрол тэр дундаа багш мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэхэд, орчин цагийн боловсролыг хөгжүүлэхэд урт хугацааны лаборатори судалгаа, шинжилгээг шат дараалалтай хийн, виртуал сургалтын систем дээр суурилсан платформоор сургах виртуал сургалт, сурганы арга зүйг боловсруулан, мэргэжлийн хүний нөөцийг бэлдэн, нийгмийн дижитал шилжилтийн цаг үед шинэ өнгө төрх, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтуудыг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд, виртуал орчинд сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсныг Мэргэжлийн ур чадварын академи албан ёсоор мэдэгдэж байна.
Виртуал багш бэлдэх сургалт. Үүнд:
✅Англи хэл
✅Captivate 2019 сургалтын программ
✅Premiere pro
✅Photoshop
✅Adobe Audition
✅Geogeobra гэх мэт хэрэглээний программууд дээр уян хатан хичээлээ боловсруулах виртуал сургалт.
Мөн ерөнхий боловсролын сурагчдад зориулсан виртуал сургалт. Үүнд:
✅Математик /1-12-р анги/ түвшин ахиулж, хоцрогдол арилгаж, шалгалтад бэлдэх
✅Монгол хэл /1-12-р анги/ түвшин ахиулж, хоцрогдол арилгаж, шалгалтад бэлдэх
✅Англи хэл /1-12-р анги/ түвшин ахиулж, шалгалтад бэлдэх
✅Монгол бичиг /6-12-р анги/ түвшин ахиулж, хоцрогдол арилгаж, шалгалтад бэлдэх сургалт.
Мэргэжлийн Ур Чадварын Академи нийгмийн дижитал шилжилтийн энэ үед боловсролын үйлчилгээгээ бүрэн нэвтрүүллээ.
Мэргэжлийн Ур Чадварын Академийн захирал С. Намчинсүрэн