UIA OBS

UIA OBS

Share

Emergency Management Institute

25/04/2026

#онцгойбайдлынсургууль

Photos from UIA OBS's post 25/04/2026

#марштактик

02/04/2026

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

31/03/2026

GTA_UNIVERSITY_OF_INTERNAL_AFFAIRS

27/03/2026
26/03/2026

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

✅ Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Их сургуулийн Дэд бөгөөд цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирлын баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургууль зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, институт, бүтцийн нэгжүүдийн бүрэлдэхүүн өнөөдөр /2026.03.26/ 16:00 цагт бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа.

✅ Гамшгийн аюулын эхний дохиогоор багш, албан хаагч, сонсогч, суралцагчид “Нуугд-Суу-Хүлээ” гэсэн зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюулгүй байдлаа хангах, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд нуугдаж өөрийгөө хамгаалах арга хэмжээ авав. Харин хоёр дахь дохиогоор “Гүйхгүй, Түлхэхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй” гэсэн зарчмыг баримтлан баруун гарын дүрмээр аврах гарц ашиглан барилгаас гарч, Их сургуулийн “Цугларах талбай”-д цугларсан юм. Энэ үеэр бие бүрэлдэхүүнийг нэгдсэн бүртгэлд хамруулан гамшгаас хамгаалах ойлголт мэдлэг, гамшгийн бэлэн байдлыг шалгах, асуумж судалгааг авлаа.

✅ Энэхүү дадлага, сургуулилтад 2000 орчим багш, албан хаагч, ажилтан, сонсогч, суралцагчид хамрагдсан юм.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Баянзүрх дүүрэг, VIII хороо Хилчний гудамж, ш/х/210332, Улаанбаатар хот
Ulaanbaatar