13/03/2024
Хэвлий бол хоолны булчин юм.
Хоолны дэглэм барьж, бэлтгэл болоод кардиогоо өөртөө тааруулан хийснээр өөх шаталт явагдаж арьс нимгэрдэг
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Trainer Anhaa, Personal coach, Ulaanbaatar.
13/03/2024
Хэвлий бол хоолны булчин юм.
Хоолны дэглэм барьж, бэлтгэл болоод кардиогоо өөртөө тааруулан хийснээр өөх шаталт явагдаж арьс нимгэрдэг
23/08/2023
Хөл өгзөгний дасгалыг маш сайн мэдэрч хийвэл хөлний майга болоод ийкс байдлыг тодорхой хэмжээнд засах боломжтой.
19/08/2023
20 23 geed reffertei bolsoon ugaaasaa aimar ugelj bn lee
27/09/2021
Хүний биеийг машинаар зүйрлэвэл таны мотор бол ЗҮРХ юм. 🫀
🚙Мотор шинэ бөгөөд, ажиллагаа сайн бол хол зам туулна.
🫀Үүнтэй адил таны зүрх сайн бол илүү урт насална гэсэн үг.
Зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг
гол хүчин зүйлс
1. Таргалалт
2. Хоол хүнсний зохисгүй хэрэглээ
3. Хөдөлгөөний дутагдал
4. Архи тамхиний хэрэглээ
5. Стресс гэх мэт
Идэвхгүй амьдралын хэв маягаас болж хүмүүс таргалахад зүрх өөхөлж эхлэдэг. Энэ үйлдэл давтагдаж явснаар зүрхэнд өөхөн хуримтлал үүснэ. Мэдээж өөхөн хуримтлалтай зүрхний ачаалал ихэсч ажиллагаа муудна. Үүний улмаас 1. Судас нарийсна
2. Даралт ихэснэ
3. Таргалалт үүссэнээс цусан дахь холестрин нэмэгдэнэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж эхлэх тохиолдол байдаг.
-Удаан хугацаагаар биеийн хүчний ажил хийгээгүй, суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөний дутагдалтай, спортоор хичээллэдэггүй хүмүүсийн зүрх өөх ихтэй. Ийм хүмүүс биеийн хүчний ажил хийх, сэтгэл зүйн ачаалал даах чадваргүй байдаг.
Судалгаанаас үзэхэд Эрүүл зүрх минутанд дээд тал нь 200 гартал цохиод, даралт нь 200 гараад, тав, арван км газар дунд зэргийн хурдтай гүйхэд яах ч үгүй.
-Гэтэл өөхөлсөн зүрхтэй хүн есөн давхарт алхаж гарахад ямар нэг хүндрэл гарч магадгүй. Огцом уурлах, муу мэдээ сонсох үед ачааллаа даахгүй байж мэднэ.
Тэгэхээр удаан эрүүл саруул амьдрахын тулд зүрхээ хайрлах ёстой. Зүрх зогсвол таны амьдралын аялал бас зогсоно. Зүрхээ өөхлүүлэхгүйн тулд дасгал хийх ёстой. Тэр тусмаа фитнесс хийж булчингийн ачааллах чадварыг нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд нэн шаардлагатай эмээр орлуулашгүй хөрөнгө оруулалт юм.
🏃♀️Эмэгтэй хүн биеийн жингийнхээ 30 хувь, 🏃♂️Эрчүүд 20 хувиас бага өөхтэй байх ёстой шүү. Сүүлийн үед энэ харьцаа дээш өсч, аль аль нь биеийн жингийн 50 хувь нь өөх болчихсон.
💪Дасгал хөдөлгөөнийг орлох эм бэлдмэд үгүй тул фитнессээр хичээллээрэй💪
26/09/2021
Үндсэн суулт буюу скуат нь өгзөг хөгжүүлэх гол дасгалын нэг юм.
Та үндсэн суулт хийхэд хөл, таазны байрлал, доош суух, суугаад яаж жийхээс хамааран нийт ирэх ачааллыг хөл эсвэл өгзөг дээрээ тааруулан мэдрэн босох боломжтой. Тиймээс таны мэдрэмжээс хамааран ачаалал хөл дээр 40%, өгзөг тааз хэсэг дээр 60% ирнэ. Ингэснээр таны гуя түлхүү томрохгүйгээр өгзөгөө давхар томруулах боломжтой байдаг.
👍Суулт хийхэд Анхаарах зүйл👍
1. Өөрт таарсан жингээр хийнэ. Давталтын үед бол 10 тоо яваад чилэх жин сонгоно. Чилсэнээс хойш 5 тоо явна. Дээш дайрж хүнд жинд орох гэж байгаа үед 6-8 суух жинг сонгоно. Оролтын тоо 4-5 байж болно. Ингэснээр та бэртэхгүйгээр булчингаа зөв ачааллуулж чадна. Бүс заавал зүүгээрэй
2. Хөлний байрлал маш чухал. Та хөлөө мөрний харьцаанаасаа бага зэрэг гадагш тавьж, өлмийг өсгийнөөс бага зэрэг гадагш чиглэлтэй байрлуулна. Өвдөгөө бага зэрэг нугална
3. Нурууны байрлал. Ихэнх хүмүүс суугаад босохдоо ачааллаа нуруун дээрээ авдаг. Тиймээс та суухаасаа өмнө нуруугаа бага зэрэг хотойж, чангалж түгжээд, маш бага урагш тонгойж өгөх хэрэгтэй. Суугаад босохдоо зөвхөн хөлөөрөө жийж нурууг чанга чигээр нь барина.
4. Суулт гүйцэтгэх ерөний техник. Та дээрх 3 хэсгийн дагуу бэлтгээд штангаа аван доош суухдаа өвдөгөө дахин урагш болгож болохгүй. Таазаа маш сайн хойш явуулж, тэр чигээрээ доошоо 100 градусын налуутай сууна. Суугаад 100 градусын налуу хэсгээс босохдоо өвдөгний үе, өгзөгийг чангалж дээш босно. Гүйцэд дээш босоод таазаа урагш чангалсан чигээр нь түлхэж өгнө. Ингэснээр та өгзөг дээрээ илүү ачаалал авч томруулах боломжтой болно
Танд амжилт хүсье. Хэрэгжүүлээд үзээрэй.