Солонго өдөр өнжүүлэх сургалтын төв

Солонго өдөр өнжүүлэх сургалтын төв

Share

Төмөр замд 1-6 ангийн хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх, Герман хэлний сургалт, Герман хэлтэй өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх төв

27/05/2026

🌟 "Хүүхдийн-Базаар зах 2026" өдөрлөг
Хүүхдүүдийн маань тэсэн ядан хүлээдэг, Хүүхдүүд өөрсдөө худалдагч, худалдан авагч болж, хүүхдийн бие даах чадвар болон санхүүгийн боловсролыг нь дэмжих "Хүүхдийн Базаар зах-2026" өдөрлөг тун удахгүй болох гэж байна

27/05/2026

🌟 "Хүүхдийн-Базаар зах 2026"
Хүүхдүүдийн маань тэсэн ядан хүлээдэг, Хүүхдүүд өөрсдөө худалдагч, худалдан авагч болж, хүүхдийн бие даах чадвар болон санхүүгийн боловсролыг нь дэмжих "Хүүхдийн Базаар зах-2026" өдөрлөг тун удахгүй болох гэж байна

27/05/2026

🌟 "Хүүхдийн-Базаар зах 2026" өдөрлөгт бэлтгэх асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж
Эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Хүүхдүүдийн маань тэсэн ядан хүлээдэг, Хүүхдүүд өөрсдөө худалдагч, худалдан авагч болж, хүүхдийн бие даах чадвар болон санхүүгийн боловсролыг нь дэмжих "Хүүхдийн Базаар зах-2026" өдөрлөг тун удахгүй болох гэж байна. Өдөрлөгийг хүүхдэд тань мартагдашгүй, өгөөжтэй дурсамж дүүрэн болгон үлдээхийн тулд дараах зүйлсийг хамтдаа бэлдээрэй:
• 1. Хамтын шийдвэр – Хүүхдийн сонголт: Хүүхэдтэйгээ сайтар ярилцаж байгаад зах дээр зарах эсвэл солих тоглоом, эд зүйлсийг нь хамтдаа сонгоорой. Хамгийн гол нь хүүхэд өөрөө аль тоглоомоо зарахаа бие даан шийдвэрлэх нь тэдэнд хариуцлагаа ухамсарлахад тусална.
• 2. Бодит үнэ цэн ба Үнийн шошго: Зарах, солих зүйлс дээрээ үнийг нь тодорхой бичиж наагаарай. Эдгээр нь хэрэглэж байсан хуучин эд зүйлс учраас анх авсан үнээсээ хавьгүй хямд зарагдах ёстой гэдгийг хүүхдэдээ урьдчилан ойлгуулж, үнээ хамт тогтоовол зүгээр.
• 3. Халаасны задгай мөнгө: Хүүхдэдээ мөнгөний түрийвч бэлдэж, дотор нь хариулт өгөхөд зориулж 20,000 төгрөгийг задгайгаар (5,000₮, 1,000₮, 500₮, 100₮-тийн дэвсгэртүүдээр) хийж явуулаарай.
• 4. Нарны хамгаалалт: Өдөрлөг нартай, дулаахан өдөр таарах магадлалтай тул хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож нарны малгайг нь заавал өмсүүлж (эсвэл цүнхэнд нь хийж) явуулахыг хүсье.
• 5. Сэтгэл зүйн бэлтгэл: "Авч явсан бүх зүйл зарагдаж дуусах албагүй" гэдгийг хүүхэддээ зөөлнөөр тайлбарлаж, ярилцаарай. Гол нь бүх зүйлээ зарахдаа биш, үйл явцдаа суралцаж, хөгжилтэй байх нь чухал гэдгийг ойлгуулаарай.
• 6. Мөнгөтэй зөв харьцах ухаан: Худалдаа хийж олсон болон авч явсан мөнгөө хэрхэн найдвартай хадгалах, үрэхдээ хэрхэн тооцоотой байх, мөн алга болгохоос яаж сэргийлэх талаар захиж, сануулаарай.
________________________________________
Хүүхдүүддээ амьдрах ухааны том хөрөнгө оруулалт хийхэд нь тусалж, үргэлж дэмждэг та бүхэнд баярлалаа! Өдөрлөгөө амжилттай, хөгжилтэй өнгөрүүлцгээе! 🥰

26/05/2026

⚠️ БАГШИЙГ ДОРОМЖИЛБОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Сүүлийн үед сургуулийн орчинд зарим эцэг эхчүүдийн зүгээс багшийн нэр төрд халдах, ажлын байранд нь дарамт үзүүлэх, хашгирч доромжлох, зөвшөөрөлгүй бичлэг хийх зэрэг ноцтой зөрчлүүд гарч байна. Энэ бол зүгээр нэг “маргаан” биш, Монгол Улсын боловсролын болон хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Иймд багш та өөрийн эрх, үүргийг хууль зүйн үүднээс мэддэг байх нь нэн чухал.

Хуулиар эцэг эх, асран хамгаалагч нь багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх, хүндэтгэлтэй хандах, соёлтой харилцах үүрэгтэй. Мөн сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургуулиас тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Хүүхдийнхээ хичээлийг удаа дараа таслуулах, даалгаврыг нь хийлгэхгүй орхих нь зүгээр нэг хайхрамжгүй байдал биш бөгөөд “хүүхдийг үл хайхрах” хэлбэрийн зөрчилд тооцогдож, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж буй үйлдэл болдог.

Нөгөө талаас багш бол эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд дарамт шахалтгүй ажиллах хууль ёсны эрхтэй. Хуульд зааснаар аливаа этгээд багш, удирдах ажилтан хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахыг хориглодог. Багшийн зөвшөөрөлгүйгээр ангид нэвтэрч орилох, доромжлох, бичлэг хийж дарамт үзүүлэх нь энэ эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Ийм нөхцөл үүссэн тохиолдолд багш ганцаараа тэвчиж, чимээгүй өнгөрөөх ёсгүй. Сургуулийн захиргаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, багшийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд хамгааллын арга хэмжээ авах хуульд заасан үүрэгтэй.

Хэрэв болсон үйл явдлын улмаас таны бие муудаж, сэтгэл зүйн хүнд шоконд орсон бол энэ нь эрүүл мэндэд хохирол учирсныг нотлох баримт болно. Ийм тохиолдолд холбогдох этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй. Та цагдаагийн байгууллагад хандах бүрэн эрхтэй бөгөөд сургуулийн захиргаа таны аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн эцэг эхтэй хийх уулзалтыг заавал захиргааны хяналт дор зохион байгуулах ёстой.

⚖️ Сургууль бол дуртай нь орж орилдог газар биш, хүүхдийн ирээдүй төлөвшдөг орчин.

#БагшийнЭрх
#АжлынБайрныДарамт
#БоловсролынХууль
#ХүүхэдХамгаалал
#ХуульчийнТайлбар

22/05/2026

Хаа таарсан газраа ном бариад уншаад суучихдаг хөөрхөн хүүхдүүд манайд зөндөө бий. Номонд дуртай 🥰🥰🥰

Photos from Солонго өдөр өнжүүлэх сургалтын төв's post 22/05/2026

Өнөөдрийн жижүүр охид ангиа цэвэрлэж байна.
Эцэг эхчүүд хүүхдүүдээрээ жижиг ажил хийлгэж сургах хэрэгтэй гэдгийг мэддэг боловч хийлгэж амждаггүй. Харин бид өдөр өнжүүлэхдээ хийлгээд эхэлчихсэн байгаа шүү. Жижүүр хийнэ гээд харин их баяртай байгаа. 😍

21/05/2026

Уламжлалт ХҮҮХДИЙН_БАЗААР_ЗАХ
📢 ЗАРЛАЛ: -Д УРЬЖ БАЙНА! 🧑‍🦲✨
Хүүхдүүд өөрсдийн хэрэглэж байсан хайртай эд зүйлсдээ "шинэ эзэн" олж өгөх, эдийн засгийн боловсрол эзэмших нэгэн сонирхолтой өдөрлөгийг бид зохион байгуулах гэж байна. 🥳
📅 Хэзээ: 6-р сарын 5-ны өдөр
🕚 Цаг: 11:00 - 16:00 цагийн хооронд
🌟 Юу болох вэ?
Манай хүүхдүүд өөрсдийн ашиглаж байсан:
👕 Хувцас
🧸 Тоглоом
📚 Ном зэрэг зүйлсээ бусадтай солилцож, хямд үнээр зарна.
🇩🇪 ОНЦЛОХ БАРАА:
Мөн бид та бүхэндээ Германы чанартай, оюун ухаан хөгжүүлэх:
📙 Хүүхдийн номнууд
🪁 Герман тоглоомуудыг (тоглоом, хүүхэлдэй, эвлүүлэг г.м) санал болгож байна.
📍 Хаяг: Төмөр зам, Арктай шар байр (15-2 байр)
Хүүхдүүддээ хэрэгцээт зүйлсийг нь хямд авахын зэрэгцээ, тэдний харилцааг дэмжих энэхүү өдөрлөгт гэр бүлээрээ хүрэлцэн ирээрэй! ❤️
#ХүүхдийнБазаар #Солилцоо #ГерманНом #ГерманТоглоом #ТөмөрЗам #ХүүхдийнХөгжил #ХуучинБараа

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


БГД, 4р хороо, 15-2 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 19:00
Tuesday 07:30 - 19:00
Wednesday 07:30 - 19:00
Thursday 07:30 - 19:00
Friday 07:30 - 19:00