01/06/2026
Нийслэлийн хүүхдийн 102-р цэцэрлэг
СЭТГЭЛД ЦОГ БАЙХАД
ТУЛГАНД ГАЛ БАДАРНА
01/06/2026
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ӨНӨӨДӨР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Ерөнхий сайд 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” №10 албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбарын сайд нар, бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.
Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас дараах УРИАЛГА–ШААРДЛАГЫГ гаргаж байна.
🔰УРИАЛГА – ШААРДЛАГА
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэл нь зөвхөн нэг гэр бүл, нэг байгууллагын асуудал бус, үндэстний ирээдүй, нийгмийн хариуцлагын хамгийн чухал асуудлын нэг билээ.
Харамсалтай нь бид осол, эрсдэл, хайхрамжгүй байдал, хариуцлагагүй хандлагаасаа болоод нялх балчир үр хүүхдүүдийнхээ амь насыг алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амссаар байна. Нэгэнт болсон хойно нь харамсаж, эмгэнэх бус урьдчилан сэргийлж, эрсдэлийг арилгаж, хүүхэд бүрийг хамгаалах нь өнөөдрийн нэн тэргүүний үүрэг байх ёстой.
Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ хамгаалах нь хамгийн чухал үүрэг бөгөөд тэдэнд аюулгүй орчин бүрдүүлэх нь төр, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.
Улс орон даяар “Хүүхдийн аюулгүй орчны үзлэг”-ийг өрнүүлж, дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийг УРИАЛЖ, бас ШААРДАЖ байна.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД:
⚠️Гэр, хашаа, орц, автомашин болон хүүхдийн зорчдог орчин бүрд аюулгүй байдлын үзлэг хийе.
⚠️Хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхихгүй байя.
⚠️Хүүхдэдээ эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах чадварыг зааж сургая.
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД:
⚠️Үйлчилгээний газрууд болон ажлын байрандаа хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдсэн эсэхийг нягтлан шалгая.
⚠️Илэрсэн эрсдэлийг нэн даруй засаж арилган, үр дүнгээ олон нийтэд тайлагная.
⚠️Барилга байгууламж, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн бүс, үйлчилгээний газар зэрэг хүүхэд зорчдог, тоглодог, үйлчлүүлдэг бүхий л орчныг хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй, аюулгүй байлгая.
БҮХ ТҮВШНИЙ ЗАСАГ ДАРГА НАР, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ, ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДАД:
⚠️Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрд “Хүүхдийн аюулгүй орчны үзлэг”-ийг маргаашийн дотор зохион байгуулж, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог бүрэн хангая.
⚠️Илэрсэн эрсдэл, зөрчил, аюултай нөхцөл байдлыг бүртгэж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шуурхай арилгаж, үр дүнг олон нийтэд нээлттэй тайлагная.
⚠️Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол хяналт-шинжилгээ, бодит үр дүн бүхий тогтолцоотой, сар бүрийн сүүлийн өдөр тогтмол хийдэг үндэсний хэмжээний ажил болгон хэвшүүлье.
⚠️Хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хариуцлагатай, үр дүнтэй манлайлал үзүүлье.
НИЙТ ИРГЭДЭД:
⚠️Хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй орчин, нөхцөл байдлыг анзаарсан даруйдаа холбогдох газарт нь мэдээлж, шаардах замаар иргэний үүрэг, хариуцлагаа биелүүлж, оролцоогоо нэмэгдүүлье.
⚠️”Миний хүүхэд биш” гэсэн хайхрамжгүй хандлагаас татгалзаж, “Монголын үр сад-Бидний хүүхдүүд” гэсэн хамтын ухамсрыг төлөвшүүлье.
✅Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Энэхүү эрхийг хангахын төлөө төр, байгууллага, иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан, хамтдаа нэгдэхийг уриалж байна.
Хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө -ӨНӨӨДРӨӨС, ХҮН БҮР‼️
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026.05.31
29/05/2026
Цэцэрлэгийн ХХБ
" Ногоон гэрэл- цагаан шугам-2026"
Явган хүний гарцаар зөв гарах зөвлөмж эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг хэзээ ч сулруулж болохгүй шүү бяцхан үрсээ аюул ослоос урьдчилан сэргийлцгээе.😊
Замын хөдөлгөөнд соёлтой оролцьё
Тээврийн Цагдаагийн Алба
15/05/2026
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. 🧑🧑🧒🧒♥️
АЗ ЖАРГАЛТАЙ, АМАР АМГАЛАН ГЭР БҮЛИЙГ БҮТЭЭЕ. 🌎🇲🇳
2026-05-15
" Ногоон гэрэл- цагаан шугам-2026"
Явган хүний гарцаар гарахдаа зөв боловсон гарч, хүүхдэд тавих хараа хяналтыг хэзээ ч сулруулж болохгүй шүү бяцхан үрсээ аюул ослоос урьдчилан сэргийлцгээе.😊
Замын хөдөлгөөнд соёлтой оролцьё
Тээврийн Цагдаагийн Алба
11/05/2026
102-р цэцэрлэг- "Бид бүгдээрээ бүжигчид" төсөлт ажлын хүрээнд Бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд ардын бүжгийн дугуйлан хичээллэдэг бөгөөд 16 хүүхдийн багаар😘😘😘 ШУВУУХАЙ бүжгийн улсын уралдаанд ХОТОН БИЕЛГЭЭ" бүжгийн төрлөөр амжилттай оролцлоо.❤️❤️❤️ Хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг хамт олондоо , үргэлж дэмжиж хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баярлалаа.🥰🥰🥰 ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ , ИНЭЭД ХӨӨРӨӨР БЯЛХАЖ БАЙГ🥰🥰🥰 Эрхлэгч Ж. Баасансүрэн
102 р цэцэрлэг- Хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлж
Хүүхэд хамгаалал 101- 102- 103-хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих- Монгол өв уламжлалаас суралцах- эрүүл зөв хооллох- зөв хүнс сонгох чадварт суралцах, сургалт зохион байгуулах боломж бүрдсэн танхим- сансар одон орон, туршин таних, судлах төв бүхий,, олон нийтийн газар биеэ зөв авч явах нийгмийн харилцаанд соёлтой оролцох чадварт багаасаа суралцах зорилго бүхий үзвэр үзэх МИНИ КИНО ТЕАТР - тай боллоо. Хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг хамт олондоо, үргэлж биднийг дэмждэг эцэг эхчүүддээ баярлалаа.
03/05/2026
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ОРОХ БАГШ НАР
Бага А бүлэг- багш П. Сумъяа
Дунд Б бүлэг- багш О. Пүрэвжаргал
Дунд В бүлэг- багш Л. Жавзансүрэн
Ахлах А бүлэг- багш А. Аззаяа
Ахлах Б бүлэг- багш Н. Цолмон
Ахлах В бүлэг- багш Г. Ганцэцэг
Бэлтгэл А бүлэг-багш Д. Эрдэнэтуяа
Бэлтгэл Б бүлэг- багш Б. Наранцацралт
Бэлтгэл В бүлэг- багш Я. Солонго
Бэлтгэл Г бүлэг- багш Ж. Отгонсүрэн
Биеийн тамирын багш А. Баярмаа
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
15110-0023
Opening Hours
| Monday | 08:00 - 18:00 |
| Tuesday | 08:00 - 18:00 |
| Wednesday | 08:00 - 18:00 |
| Thursday | 08:00 - 18:00 |
| Friday | 08:00 - 18:00 |