Gerelt
Гэрэлт англи хэлний сургууль
Нар ажлаа шаргуу хийж байгаа өдрийн мэнд!
Өнөөдөр та нартаа Cute as a button гэх хэллэгийг зааж өгье.
Орчуулбал: Товч шиг хөөрхөн/эгдүүтэй гэсэн үг.
Манайхны Шигтгээ шиг жижигхэн, чамин гэж хэлдэгтэй төстэй гэхүү дээ. Товч жижигхэн хэрнээ их донж маяг нэмдэг шиг эгдүүтэй жижигхэн хүүхэд, эсвэл том хүнийг өхөөрдөж хэлэхдээ ашиглаж болно.
You are cute as a button!
Товч шиг/ эгдүүтэй, янзын жижигхэн амьтан шүү* гэж хэлж байна гэсэн үг.
Зарим хүмүүс жижиг нохойндоо Button буюу товч гэсэн нэр хүртэл өгдөг. Товч бусад оронд их л эгдүүтэй юм байдаг юмсанж 😆
Товчнууд өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
💥💥💥ГЭРЭЛТ🥵🥵🥵
16/06/2021
Сайхан өдрийн мэндээ ГЭРЭЛнүүд минь!
Өнөөдөр та нартаа Flatter* хэмээх үгийг танилцуулъя.
Flat гэх үг хавтгай зүйлийг, эсвэл орон сууцыг(ихэвчлэн Британи англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг) хэлдэг гэдгийг 10 жилдээ үзэж л байсан байлгүй.
Энэ удаагийн FLATTER (ING) нь өөр утгатай шүү.
Дуудлага нь: флаттэр (ин)
Утга нь: сөрөг утгаар, өнгө аясаар хэлбэл хэлтийдүүлэн магтах, хөөргөх, магтаж ая тал засахыг хэлнэ.
Жишээлбэл: He was flattering me the whole time to borrow my car the next day.
*less than flattering- гэвэл зохиогүй, тохирохгүй, онцгүй байгааг хэлдэг.
Маргааш нь машиныг минь гуйхын тулд ёстой өдөржингөө намайг хөөргөсөн дөө.
Эерэг утгаар, өнгө аясаар хэлбэл үнэхээр сайхан зохисон хувцас, эд зүйл, царай зүс, орчинг хэлэхэд ашиглаж болно.
Жишээлбэл: That red dress is absolutely flattering on you!
Улаан даашинз чинь чамд янзтай зохижээ!
The atmosphere was definitely the most flattering!
Тэр орчин бол үнэхээр ярих юмгүй байлаа.
💫💫💫ГЭРЭЛТ💫💫💫
03/06/2021
Нарлаг өдрийн мэнд!
Та нартаа өнөөдөр INTUITION (интү-ишн зай авсан хэсэгт үл ялиг зогсоц авч уншаарай)
гэх үгийг зааж өгье.
Энэ нь зөн совингоороо, мэдрэмжээрээ аливааг урьдчилан тааж мэдэх гэсэн утгатай.
Жишээлбэл:
• I HAD AN INTUITION THAT I WOULD SEE YOU TODAY.
Өнөөдөр чамтай таарах юм шиг совин төрөөд байлаа.
• Her intuition told her to stay.
ТЭР ЭМЭГТЭЙД ЗӨН СОВИН НЬ ҮЛД ГЭЭД БАЙЖ.
• He knew to stop the car by his intuition.
Тэр залуу мэдрэмжээрээ машиныг зогсоох ёстойгоо мэдэж байв.
Цаанаасаа нэг мэдэрдэг үе байдаг шүү дээ, тийм үедээ энэхүү үгийг ашиглах нь ээ.
💫💫💫 ГЭРЭЛТ 💫💫💫
17/05/2021
Нарлаг өдрийн мэнд!
Шинэ үгээ хүлээсэн хүмүүс хэр их байна?
Өнөөдөр та нартаа *SPOIL+ ED гэх үгийг зааж өгье.
Дуудлага: спойл+д= спойлд (e-эгшгийг тодоор огт дуудахгүй)
Энэ үг чанаргүй болох, муудах, уур амьсгал эвдэх, уул уурхайн хэллэгт бол хаягдал материал гэх утгаар ашиглагддаг.
The food is spoiled гэвэл хоол муудсан гэх утга илэрхийлэх жишээтэй.
Өөр утгаар бол *эрх нь дэндсэн зантай хүүхэд, том хүнд / эсвэл бүр даварчихсан гэж хэлэхэд ашигладаг.
Ихэвчлэн сөрөг утгаар орох боловч тоглоомоор явуулах, эсвэл өхөөрдөж хэлэх тохиолдол бий.
Жишээлбэл: The trip was spoiled by bad weather. - Цаг агаар муухай байсан тул аялал бүтэлгүйтсэн.
He always spoils the fun with his seriousness.- Тэр үргэлж хэт нухацтай байдлаараа уур амьсгал эвдэж байдаг.
My dad used to spoil me with new toy cars everyday. -Аав өдөр болгон шинэ тоглоомон машинаар намайг эрхлүүлдэг байлаа.
Too much snacking spoiled my appetite. - Хэт их жижиг сажиг амттан идсээр хоол идэх дуршил байхгүй болчихлоо.
Nandia is a spoiled lady. - Нандиа ч эрх (бүх юм нь хангалуун) хүн шүү.
My girl is so spoiled.- Манай найз охин ч ёстой эрх шүү.
Don’t spoil the fun today!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ ⭐️⭐️⭐️
07/05/2021
TGIF! Thank God it’s Friday 😎
Өнөөдөр та нартаа Annoy (ing) - эннойинг гэдэг үгийг зааж өгье.
Залхаах, ядаргаатай, яршигтай гэх үг бөгөөд мөн л өдөр тутмын энгийн ярианд өргөн ашигладаг. Ном, уран зохиол дээр хэрэглэгдэх нь их боловч албан захиа, бичвэрт ашиглах нь зохимжгүй.
Жишээлбэл: The loud music playing in the neighborhood really annoys me.
Энэ хавьд дугараад байгаа чанга хөгжим намайг бүр залхааж гүйцлээ.
You’re so annoying! Чи ёстой ядаргаатай юмаа!
* bother- боод(h)эр гэх үг мөн дээрхтэй ижил утгатай бөгөөд annoy гэх үг хэрэглэгдсэн байгаа газар орлуулахад утга хэвээрээ байна.
Хэрэв асуултанд don’t bother гэж хариулбал* битгий тоо, зүгээр орхичих гэсэн утга илэрхийлнэ.
A: They keep arguing. Should I stop them?
B: Don’t bother.
А: эд нар түрүүнээс хойш маргалаа. Би болиулдаг юм билүү?
Б: Орхичих оо.
Асуух асуулт байвал бидэнтэй холбогдож, коммент үлдээгээрэй!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
03/05/2021
Шинэ хэллэгээ сурахад бэлэн үү?
Өнөөдөр та нартаа 2 хэллэг зааж өгье. Ихэвчлэн өдөр тутмын ярианд их ашиглагддаг гэдгийг анхаараарай. Бичгийн болон албан хэллэгт төдийлөн тохиромжгүй.
1. Take your(subject өөрчлөгдөж болно) own sweet time гэх хэллэг буюу аливааг хийхдээ өөрийн тааваараа, яаралгүй хийхийг хэлнэ.
“Just take your sweet time” гэвэл тааваараа, дураараа, боломжоороо хийгээрэй гэх санааг илэрхийлнэ.
She is taking her own sweet time to finish the project.
Хийж байгаа юмаа дуусгах гэж тэрээр нэг их яаралгүй, тааваараа хийж байгаа.
⭐️⭐️⭐️⭐️
2. Just in case- жаст инн кэйс
Тэгсэн/ингэсэн байж юуны магад*
Ингэсэн тохиолдолд гэх зэрэг утгыг илэрхийлнэ.
Жишээлбэл: Please remind me to take my books with me- I will read them in case the bus delays.
Надад номоо ав гэж сануулаарай, автобус хоцорч ирвэл уншина.
I have already picked up the groceries, in case you did not know.
Мэдээгүй байж магадгүй гээд хэлж байгаам шүү, би дэлгүүрээс хүнсээ авчихсан.
Please take extra clothes, just in case.
Юмыг яаж мэдэхэв нэмэлт (зузаан) хувцас авчихаарай.
✍🏻✍🏻✍🏻
Өнөөдөр хэн нэгэн танд хэлж амжаагүй байж мэдэх юм:
Чи сайн/ мундаг байгаа
Би чамд итгэж байгаа
Чи чадна
Чиний байгаа чинь хангалттай!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
30/04/2021
Шинэ өдрийн мэнд!
Өнөөдөр та нартаа forward looking/ thinking, forward thinker гэх хэллэгийг зааж өгье.
Дуудлага: фооруард т(h)инкин(г)
Энэ нь мөрөөдөл, тэмүүлэлтэй, хэтийг харж, төлөвлөгөөтэй байх зэрэг утгыг илэрхийлнэ. Алсын хараатай хүнийг forward thinker гэвэл (visionary) хүн гэдэгтэй төстэй утга илэрхийлэгдэнэ.
Жишээлбэл: Forward thinking businesses make continuous smart investments.
Алсын хараатай компани/ бизнесүүд тасралтгүй ухаалаг хөрөнгө оруулалтуцд хийсээр байдаг.
He definitely is a forward thinker! Тэр үнэхээр алсын хараатай залуу шүү!
Be a forward thinker today!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
22/04/2021
Өглөөний мэнд!
Өнөөдөр та нартаа “so far, so good” гэдэг хэллэгийг танилцуулъя.
Дуудлагын хувьд яг байгаагаар нь дуудна.
Ерөнхийдөө дажгүй шүү, өнөөг хүртэл сайн л байна гэсэн утгатай хэллэг.
Жишээ нь: hey, how’s your new job? So far, so good!
Шинэ ажил тань ямар байна? Ерөнхийдөө дажгүй шүү!
Энэхүү хэллэг маш олон асуултын “chill” , модон биш, эерэг хариулт болдог.
How are you? So far, so good.(дажгүй, байж л байна даа)
How is your project going? So far, so good.
Хэдий тийм ч зарим нэг тохиолдолд, эцэг эхийн сайн байгаа эсэхд хариулахдаа ашиглах нь тийм ч тохиромжтой бус гэдгийг анхаарна уу.
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
17/04/2021
Өдрийн мэнд!
Өнөөдөр та нартаа ‘Suit yourself’ , bug someone гэдэг хэллэгүүдийг зааж өгье.
Дуудлага: ‘сьют иөрсэлф’; ба-г самуон(хэлний үзүүрийн ‘н’)
Хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй ч өдөр тутамдаа их ашиглагддаг ярианы хэллэгүүдийг зааж өгөхийг зорьж байна.
Энэ нь бидний хэлдгээр ‘дураараа бол’, ‘тэгж л байхгүй юу’ гэдэг хэллэгүүдтэй их дөхнө.
Ямар нэг хүн тоглоом шоглоомоор, эсвэл цаашлуулсан байдалтай сөргөөцөлдөх үед ийнхүү хариулдаг.
Жишээлбэл:
A: I will tell your mom that you’ve been playing video games all day, if you keep bugging me.
B:Suit yourself
А: Намайг зүгээр байлгахгүй байвал ээжид чинь чамайг өдөржингөө видео тоглоом тоглосныг чинь хэлнэ шүү.
Б: Тэгж л байхгүй юу.
‘ Bug someone’- гэх бас хэн нэгэнд ядаргаа болох, зүгээр байлгахгүй байх гэсэн санааг хэлдэг (Шавьж, ялаа яаж ядаргаа болдог шиг гэсэн утгаар).
Stop bugging me- битгий өдөөд, ядаргаа болоод бай гэсэн үг. Ихэвчлэн ярианд, дотны хүмүүстээ, цаашлуулаад байхад нь хариу болгож хэлвэл тохиромжтой хэллэг юм шүү.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
13/04/2021
Өдрийн мэнд Гэрэлтийнхээн!
Өнөөдөр үгийн санд нь ‘To cut corners’ гэдэг хэллэг нэмье.
Энэ нь ‘нүд хуурах’, гурилдах, халтуурдах, амархан аргацаах гэх мэт утгыг илэрхийлнэ. Аливааг муу, хямдхан аргаар хийхийг ийнхүү хэлнэ.
Жишээлбэл:
Please do not cut corners and try to follow the instructions to the letter.
Хурдхан шиг гурилдалгүй зааврыг ягштал дагахыг хичээгээрэй.
She was so used to cutting corners when it comes to doing her job and when the boss found out, she got fired.
Өөрийн дааж авсан ажлаа хийхдээ тэрээр бүр халтуурдаад сурчихсан байсан ба дарга нь мэдмэгцээ түүнийг ажлаас нь халсан юм.
Don’t cut corners. Do everything with all your heart.
Битгий нүд хуураарай. Бүхнийг чин сэтгэлээсээ хий.
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
12/04/2021
Шинэ өдрийн мэнд!
Өнөөдөр та нартаа ‘to ruffle someone’s feathers’ гэх хэллэгийг зааж өгье.
(Дуудлага- Раффл самуонс (хэлний үзүүрийн ‘н’ буюу хамраар гуншихгүй төгсгөнө) фээдэрс)
*someone- гэдгийн оронд өөр subject-үүд орлуулна.
His/her/the colleagues/ your mom’s гэх мэт.
Бидний ‘дургүй хүргээд байгаарай’ гэхтэй төстэй бөгөөд хэн нэгнийг бухимдуулж, уурыг нь хүргэх зэргийг илэрхийлэхдээ ашигладаг.
Don’t ruffle my feathers- ‘Битгий өдөөд байгаарай’ гэж буулгаж болох юм.
His sacrastic remarks ruffled the feathers of his friends.
Түүний ёжилсон яриа найзуудынх нь бухимдлыг төрүүлсэн.
Stop ruffling her feathers! Түүнийг өдөж, бухимдуулахаа больчих л доо!
⭐️⭐️⭐️ГЭРЭЛТ⭐️⭐️⭐️
Click here to claim your Sponsored Listing.