IТ сургалт

IТ сургалт IT сургалт, зөвлөх үйлчилгээ

05/08/2026
05/08/2026

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Програм хангамж нь өнөөдөр зөвхөн технологийн бүтээгдэхүүн бус, байгууллага, салбар, улс орны бүтээмж, өрсөлдөх чадвар, инновацыг хурдасгах стратегийн чухал хөдөлгөгч хүч болж байна.

Монгол инженерүүдийн ур чадвар, оюуны бүтээлд тулгуурласан үндэсний программ хангамжийн салбар улам бүр өргөжин хөгжиж, дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна дэлхийн зах зээлд өрсөлдөх цаг үе бидний өмнө ирээд байна.

Салбарынхаа хөгжилд мэдлэг, ур чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулж буй үе үеийн инженер, мэргэжилтнүүд, байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.

Монголын мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын хөгжил дэвшил улам бүр эрчимжиж, дэлхийд үнэлэгдэх үндэсний технологийн компаниуд олноор төрөн гарах болтугай.

Оюун ухаанаар бүтээж, технологиор хөгжлийг хурдасгацгаая!

05/08/2026

#ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэгчдэд зориулсан мэдээлэл, оюутны вэб: https://student.must.edu.mn/

05/08/2026

🇲🇳 МОНГОЛЫН СТАРТАПУУДЫГ "VIETNAM STARTUP COMMUNITY DAY 2026"-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

🚀 Вьетнамын хамгийн том гарааны бизнесийн арга хэмжээ болох Vietnam Startup Community Day 2026 нь 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ханой хотноо зохион байгуулагдана.

✅ Арга хэмжээнд Вьетнам болон олон улсын 1,000 гаруй стартап үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, венч сан, технологийн компани, их сургууль, инновацын байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, шинэ боломжуудыг хэлэлцэх юм.

✅ Мөн 8 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд Startup Bootcamp, Startup & VC Networking Dinner, Startup & Angel Connect зэрэг хөрөнгө оруулалт, сүлжээ, бизнес хөгжүүлэлтийн дагалдах хөтөлбөрүүд зохион байгуулагдана.

📅 Үндсэн арга хэмжээ: 2026.08.21
📍 Байршил: PTIT, Ханой, Вьетнам
🔗 Бүртгэл: https://luma.com/lq10qrm6

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Монголын гарааны бизнес эрхлэгчид, стартапуудыг олон улсын инновацын экосистемтэй холбогдож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжоо өргөжүүлэх энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна.

#мэдээллийнтехнологийнүндэснийпарк

Address

Ulaanbaatar

Telephone

+97699073010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IТ сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to IТ сургалт:

Shortcuts

Share

Category