17/07/2026
ЗУНЫ ХӨГЖМИЙН СУРГАЛТ ЗУСЛАН 2026 🎻🎹
Байгалийн үзэсгэлэнт газар болох Тэрэлжид байрлах "Амила зуслан" болон "Chamber Feelharmonia" хамтран хүүхэд, залуус та бүхнийг 7 хоногийн хөгжмийн зуны сургалт, зусланд урьж байна!
✨ 2026 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 6-ны хооронд (7 хоног)
Оролцох хөгжмийн зэмсэг:
Хийл, Үлээвэр хөгжим, Төгөлдөр хуур, Морин хуур
🌟 ЭНЭХҮҮ ЗУСЛАНГИЙН ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД:
🔹 Мэргэжлийн шилдэг багш нарын бүрэлдэхүүн:
Монгол улсын Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын консерваторийн мэргэжлийн хөгжимчид, багш нартай хамт хичээллэж, ур чадвараа ахиулах онцгой боломж.
🔹 Чанартай хөтөлбөр:
* 5 өдрийн ганцаарчилсан хичээл
* Мастер класс сургалтууд
* Төгсөлтийн нэгдсэн концертод оролцох эрх
🔹Амила зуслангийн тухлаг орчин:
* Хотоос ойрхон, байгалийн цэвэр агаарт
* Өдрийн эрүүл, чанартай 6 удаагийн хоол
* Тохь тухтай, дулаан байр
* Хүүхэд бүр төвлөрч хичээллэх анги танхим
* Хөгжмийн хөтөлбөрөөс гадна хүүхдийн хөгжлийг дэмжих олон талт, сонирхолтой үйл ажиллагаанууд
💯 Сонирхогчийн түвшнээс ахисан болон мэргэжлийн түвшний бүхий л хүүхэд, залуучууд оролцох боломжтой.
📞 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ БА БҮРТГЭЛ:
Холбогдох утас: 80014120, 88030734,89092113
Зуныг байгалийн сайханд хөгжмийн аялгуутай, бүтээлчээр өнгөрүүлцгээе! Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.
15/06/2026
16/05/2026
10/02/2026
20/12/2025