23/05/2025
🎓 “Сүүлчийн хонхны цуурайд бичсэн захидал”
– Захидлын уралдаан –
🕊 “Үг бүрт минь дурсамж амьдарч,
Мөр бүрт минь ирээдүй гэрэлтэнэ…”
Амьдралын хамгийн гэгээн, нандин мөчүүдийн нэг " Мөнгөн хонхны баяр" ойртсоор байна. Энэ мөчид бид өнгөрсөн он жилүүдээ эргэн дурсаж, багш нартаа, найз нөхөддөө, ирээдүйн өөртөө хандан үгсээ бичих сайхан боломжийг олгож байна.
✍️ Уралдааны зорилго:
Төгсөгчдийн сэтгэлээ илэрхийлэх, дурсамжаа хуваалцах, уянгын бичгийн чадварыг хөгжүүлэх, багш, сурагчдын харилцааг улам ойртуулах.
Хамрах хүрээ:
V, IX, XII-р ангийн төгсөгчид болон тэдний ангийн багш нар
Уралдааны чиглэл:
➤ Сурагчид:
• Суралцахдаа бүтээсэн дурсамжит өдрүүдээ санагалзан бичсэн.
• Багш, найз нөхөд, анги хамт олондоо хэлэх үг.
• Мөрөөдөл, урам зориг, баярлалаа, уучлаарай, хайртай шүү… бүгд энэ захидалд багтаж болно.
➤ АУБ нар:
• Төгсөгчдөдөө хандаж сэтгэлээ шингээн бичсэн захидал
• Хүний замыг чиглүүлэгчийн хувиар хайр, сургааль, дурсамжаа хуваалцах.
Хугацаа:
Захидлуудыг /2025оны 5сарын 20- 2025оны 5сарын 30 / хүлээн авна.
🏆 Шагнал:
• 5, 9, 12-р анги бүрээс нэг, нэг шилдэг захидал
• Шалгарсан сурагчдын захидлыг мөнгөн хонхны баяр дээр уншиж танилцуулна
• АУБ нарын захидлыг ч мөн баярын үеэр уншиж, дурсамжийг хуваалцана.
Үгс зүгээр нэг цаасан дээр бичигддэггүй…
Заримдаа тэд зүрхнээс зүрхэнд хүрдэг.
Бэрх Хүслэн ХОУЗ🕊️