11/11/2022
📍Нийслэлийн Хөвгүүдийн зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сард хийгдэх үйл ажиллагааны мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
1. Дүүргийн харьяа сургуулиудын хөвгүүдийн зөвлөлийн дунд "ЗОРИЛГОТОЙ ХӨВГҮҮД" хөтөлбөрийг зохион байгуулна. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүрэг тус бүр нэгдсэн аян өрнүүлэх шаардлагатай бөгөөд дүүрэг тус бүр өөрсдийн онцлог, болон нөхцөл боломжинд тулгуурлан "ЗОРИЛГОТОЙ ХӨВГҮҮД" төслийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийн санаа болон ерөнхий төлөвлөгөөг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн "ЭРТЭЧ ХӨВГҮҮД" уулзалт дээр дүүргийн зохицуулагч танилцуулах болно.
2. Дүүрэг тус бүр 11 дүгээр сарын 19-ны өдөр дүүргийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулан шилдэг 8-10 илтгэгчийг шалгаруулна.
3. Дүүргийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн зохион байгуулагдсаны дараагаар 11 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулна.
4. "CLEAN-UP 2" төслийн хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө зохион байгуулна. Дүүргийн хэмжээндээ аль нэг боломжит өдрийг сонгон бүх нийтийн цэвэрлэгээг хийх бөгөөд дүүрэг тус бүр 100-аас дээш сурагч оролцуулан зохион байгуулна.
ЖИЧ: Бүх нийтийн цэвэрлэгээг хийх байршил, орчинг дүүрэг дотроо ярилцан өөрсдийн шийдвэрээр хийж гүйцэтгэнэ.
Хөвгүүд хүчтэй🔥