24/09/2026
ТАЛАРХАЛ
Соёмбо Гольф Клубын санаачлага, хүсэлтийн дагуу Fine Gold Nation компани сонголт хийж Монгол улсын гольфийн шигшээ баг, Соёмбо Гольф Клубын тамирчид болох О.Солонгобат, Б.Янжинлхам нар Fine Gold Nation компанитай ивээн тэтгэлгийн гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо.
mongolia Fine Gold Nation компаниас тамирчдын дотоодын болон олон улсын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээнд оролцох зардалд зориулж тогтмол цалин олгох хэлбэрээр ивээн тэтгэлгийг олгохоор боллоо 👏
Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэхийн ялдамд ивээн тэтгэгч Fine Golf Nation компанийн захирал С.Түвшинтөр болон компанийн нийт хамт олон, Соёмбо Гольф Клубын 2026 оны тэргүүн Г.Тулга болон нийт гишүүдэд гольфчидынхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлэе 🇲🇳
Монголын Гольфийн Холбоо