30/11/2025
"Өөрөө эхлээд өөрчлөгд, тэр цагт таны эргэн тойрны ертөнц дагаад өөрчлөгдөнө"
Гадаад ертөнцөөс харж байгаа бүхэн бидний дотоод ертөнцийн тусгал юм.
Super jump сургалт тархины фитнесс оюуны дасгалжуулалт хувь хүний хөгжлийн сургалт
30/11/2025
"Өөрөө эхлээд өөрчлөгд, тэр цагт таны эргэн тойрны ертөнц дагаад өөрчлөгдөнө"
Гадаад ертөнцөөс харж байгаа бүхэн бидний дотоод ертөнцийн тусгал юм.
27/11/2025
Биднийг айлгаж байгаа тэр зүйл бол үнэндээ атомын бөмбөг тэсрэх бус харин зүрх сэтгэлийн багтраа, хорсол, уур хилэнгийн тэсрэлт юм.
А Эйнштейн
07/11/2025
Будда ийн өгүүлжээ:
"Хэдий муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан"
Энэ завшааныг бүү алд. Асар их хичээл зүтгэлийн эцэст чи хүн болж төрсөн. Энэ төрөлд хүрэхийн тулд сая сая амьдралыг туулжээ. Тэгчихээд идэх, уух, зугаацах төдийхнөөр чөлөө учралыг үрэх юм бол даанч харамсалтай. Залбирал, бясалгал ярихаар “Тийм зав хаа байна?” гэж хүмүүс толгой сэгсэрдэг. Тэгсэн мөртлөө ууж идэх, унтаж хэвтэх, хэсүүчлэх болохоор цаг зав нь мундахгүй. Хичнээн ч цагаар зурагт ширтэж, хэрэгтэй хэрэггүй хов жив хөөцөлдөнө. Шалдар булдар зугаа эргүүлдэж суухад нь “Юу хийж байгаа юм бэ” гэвэл “Цаг нөгчөөж байна” гэж хариулах. Цагийг та нар нөгчөөдөг үү, цаг хугацаа та нарыг нөгчөөдөг үү, бодож үзээрэй. Урсан өнгөрөх хором бүрээр үхэл рүүгээ дөтөлдөг учраас уг чанартаа цаг хугацаа та нарыг нөгчөөдөг юм. Энэтхэгт цаг хугацааг кал гэж дууддаг. Үхлийг ч бас кал... гэсэн язгуурт үгээр нэрийддэг. Цаг хугацаа бол эрлэгийн элч юм. Хүн болж төрөх нь ховор завшаан боловч түүнийг алдахад маш амархан учраас Будда бидэнд сануулж байна.
#АгнистынГэгээ
07/11/2025
Тэнгэр нүдээ цавчилгүй харж байхад үйл нь хаа холдохгүй ээ !
Буруу үйлдсэн хүнийг бурхан тамд нь аваачдаг.
Итгэл эвдсэн хүн эргээд жалгандаа очиж нохой шиг хэвтдэг.
Хэн хүнийг хэтэрхий доош хийхэд хүн өөрөө илүү чанга унадаг
Зөрөх аргагүй үнэн 🤔🤔🤔
Зөв мөртэй яваарай 😇😇😇
Үр чинь үлдэх хорвоо шүү
Үйлийн үр хаалга андуурдаггүй юм шүү.
🙏🙏🙏
Үйл хаалга андуурдаггүй.
Хийсэн сайн нь нэмэгдэнэ.
Хийсэн муу чинь эргэж ирнэ.
Өнөөдөр биш бол маргааш.
Энэ насандаа эргэх үр хүүхэддээ үйлгүй амьдрахын тулд
Үг, үйлдэл, үнэн байхдаа төвлөр.
Хүн бүрт гэрэлтэй бай.
Чадахааргүй бол сүүдэр биш бай
Өөрийгөө хуурч болно.
Хүмүүсийг хуурч болно.
Гэхдээ Үйл хууртал өгдөггүй.
Хэн рүү буцахаа яг мэддэг.
Тиймээс
Өгөх ёстойгоо амьдрал буцааж өгдөг.
Авах ёстойгоо амьдрал заавал нэхдэг.
#копи
31/10/2025
Миний дотор байгаа
Хүчирхэг бүтээгч минь ээ
Би чамд итгэж дэмжсээр байгаа шүү🫰
Дотор минь байгаа
Сайхан сэтгэлийн гал цог минь ээ
Би чамайг
Гал мэт өрдсөөр байгаа шүү🔥
Миний дотор байгаа
Ид шидийн бүтээгч минь ээ🙏
Би чинийхээ шид хүчээр
Өөдөлсөөр байгаа шүү❤️
Чинийхээ хүч чадлаар
Томорсоор байгаа шүү💪
Нууц эрдэнийн сан ном
30/10/2025
СӨРӨГ ЗҮЙЛД Ч ЭЕРЭГ ТАЛ БИЙ
- Шөнөжин хурхирдаг нөхөртөө таларх. Учир нь тэр хаа нэг газар, хэн нэгэн бүсгүйтэй биш харин тантай л хамт унтаж байна шүү дээ.
- Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.
- Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.
- Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.
- Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла.
- Хажуу айлынхаа чимээг тэсвэрлэж байгаадаа баярла. Учир нь та сайн сонсголтой байна.
- Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.
- Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.
Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай.copy
29/10/2025
"Өөрөө эхлээд өөрчлөгд, тэр цагт таны эргэн тойрны ертөнц дагаад өөрчлөгдөнө".
Тусгалын хууль🙏
28/10/2025
Битгий зов доо, битгий шанал!
Хүн бүр угийн Бурхан чанартай.
Тохиолдож байгаа бүхэн чинь ердөө л өнгөн хэсэгт бий болж байгаа, хуурмаг төдий зүйл.
Угийн төрөлх, мөнхийн чанарт чинь огтоос хамаагүй.
Зовох л тавилантай юм даа гэж битгий бод.
Аз жаргалтай, баяр хөөртэй байх гэж ирснээ сана.
Угаасаа таны жинхэнэ мөн чанар чинь аз жаргал юм шүү дээ!
Өртэй, ширтэй яах уу гэж толгойгоо битгий гашлага!
"За болно доо" гэдэг энэ ганцхан бодол үйл явдлыг шууд сайнаар эргүүлчдэг юм.
Хэцүү, сөрөг зүйлс дээрээ төвлөрөх тусам тэр чинь аривдаад байдаг юм.
"Сайхаан сайхан, болно оо болно" гээд л бодол, сэтгэлийн долгион давтамжаа сольчих.
Таны илгээсэн бүхэн танд эргэж ирдэг жамтай.
Аз жаргалтай байж л аз жаргалыг татна.
Аз жаргалтай болгох нөхцлүүд бүрдсэний дараа жаргалтай болно гэх биш, эхлээд зүгээр л жаргалтай бай, тэгвэл түүнийг дагаад нөхцөл байдлууд тань руу эргэнэ.
Амархаан.
Амьдралыг заавал хэцүү хүнд, тэмцэл гэсэн бодлоо орхичих.
Сайн явах санааных гэдэг шүү дээ.
Амжилт шүү найзуудаа.
Copy Narangerel Loolgoi
#АгнистынГэгээ
21/10/2025
Баяр Жаргал хоёр
Хур Бороо шиг
Миний дээрээс шаагин шаагин асгарч байна💧💧💧💧💧💧💧💧💧💧💧💧💧💧💧🫰🫰
Баяр Жаргал хоёр
Хүмүүсийн дээрээс шаагин шаагин шаагин асгарч байна💧💧💧💧💧💧💧💧💧💧🫰🫰
15/10/2025
Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам илүү сайжирч байна.
Би сайн хүн байж чадна
Би жаргалтай байж чадна
Би хөгжиж чадна 🙏🫰🤍❤️
15/10/2025
Өөрийгөө л цэгцэл. Чамайг цэгцэрвэл ертөнц аяндаа цэгцэрнэ.
#АгнистынГэгээ
Тийм ээ, эхлээд би өөрөө л эмх цэгцэндээ орох ёстой. Уур бухимдал, гуниг гутрал, айдас зовнил, сэтгэл ханамжгүйн мэдрэмж бүхэн миний дотоод ертөнц хөл, толгойгоо алдсаныг илтгэнэ. Түгшүүрийн дохио асч байгааг мэдэрсэн л бол бушуу “өрөөндөө” ор гэж багш хэлж байна. Энэ өрөө бол миний дотоод ертөнц. Өөр хэн ч хөл тавих эрхгүй орон зай. Энд хог новш хөглөрч байгаа бол өөрийн минь л “уран бүтээл”. Хэн нэгэн орж ирээд цэвэрлэх боломжгүй. Хог тарьсан хүн өөрөө л цэвэрлэх ёстой. “Бусад хүн намайг гомдоосон, би тэднээс болж үймэрч байна” гэж үглэн дуу тавихаа больё.
Бусдаас болж зовдог бол Будда ч зовсоор дуусна. “Будда, та хоёр нэг л нарны дор, нэг л гараг дэлхий дээр амьдардаг. Гэхдээ тэр диваажинд, чи тамд байна” гэж багш хэлнэм. Учир нь, хүн бүр өөр өөрийн ертөнцөд амьдардаг. Адилхан агаар мандал биднийг хүрээлэвч атгаг сэтгэлтэнд үл хүртэгдэх рашаан бясалгагч, хайрлагч хүний амьсгал бүрээр урсана. Наран эх биднийг сайхан, муухай гэж ялгалгүй ивээдэг. Дэлхий ээж биднийг дээдэс, доодос гэж алагчаалалгүй өргөдөг. Гагцхүү хайрлан мэдрэх, талархан баясах зүрхэнд л Оршихуйн их хайр ариусал, амарлил болон гийдэг юмсанж.
Гэтэл миний ертөнц юу болоод байна?
Өөрөөс ондоо сайн юмгүй
Өл овоо шиг тунирхдаг ертөнц.
Өөрийн сайн юмыг ч баллах
Үзэл балай сохор ертөнц.
Зововч аврал эрэхгүй
Дүлий тэнэг ертөнц.
Жаргавч сууж чадахгүй
Ааш муут ертөнц.
Бурхан бүгд дээш татавч
Болдоггүй ертөнц.
Бух толгойт эрлэг зүхэвч
Хаширдаггүй ертөнц.
Буянт мөрийн эрдэмтэйг мэдэвч
Дурладаггүй ертөнц.
Буруу үзлийн шуламтай
Аяндаа ханилдаг ертөнц.
Унтаж гээд барагдахгүй
Ухаангүй нойрмог ертөнц.
Алж идэж гээд энэрэхгүй
Адаг мангас ертөнц.
Цөхрөлтгүй шамдуулах
Чөтгөр хөлт ертөнц.
Гэмээ нуугаад нэрэлхэх
Гэдсэндээ бадганат ертөнц...
Ертөнц авгай гэвч би чинь өөрөө юмсанжээ хэмээн Ноён хутагт минь сануулж байна. Бурууг бусдаас эрж, гаднаас хайлгүй зүгээр л өөр лүүгээ оръё. “Үймэрч бухимдаж л байгаа бол чи зам мөрөөсөө гажсан байна. Сэтгэлийн айзам алдагдахад амьсгалын айзам алдагддаг. Амьсгал уужрахад дагаад сэтгэл ч мөн уужирдаг. Өөр юу ч бодолгүй зөвхөн амьсгалаа ажигла. Ухамсарт таван амьсгалын дотор уймрал бүхэн тайлагддаг юм шүү” гэж багш хэлж байна.
Энэ хэдэн хормыг зөвхөн өөртөө, амьсгалдаа зориулъя. Миний амьдрал бол миний амьсгал гэж мэдэрье. Би амьсгалж байна – би амьдарч байна. Амьсгалаа орж байгааг нь ажиглая. Гарч байгааг нь мэдэрье. Завсар чөлөөг нь анзааръя. Хоногт хүн дунджаар хорин нэгэн мянган удаа амьсгалдаг гэнэ. “Ажиглаж, ухамсарлаж амталсан амьсгал чинь л чиний жинхэнээсээ амьдарсан хором” гэсэн багшийн захиасыг саная. Амьсгалаа хүчилж өөрчлөлгүй, буй хэвээр нь ажигласаар байтал аясаараа л уужраад. Түрүүхэн багтарч ядан байсан түгшүүрт ертөнц айзам төгөлдөршөөд ирнэм.
Амьсгалаа хөлөглөн зүрхэн төв рүүгээ оръё. Амьсгал бүрээр зүрх минь тэлээд, багш бурхадын энэрэл хайрын долгион бүх биеэр түгээд, атгаг сэтгэлээс үүдсэн зангирал бүхнийг талбируулж, бүгдийг уучлан нигүүлсэх, орчлонг ойлгон ухаарах уярал тайтгарлаар адислана. Хэдхэн мөчийн өмнө тамын ертөнц аятай эрчилж байсан салхи шуурга, униар тоос тийнхүү намжаад, уяхан замбутивийн наран урьдынх шигээ л ивээнэм зээ.
П.Бадрал #АгнистынГэгээ
06/10/2025
Бидний амьдрал болбоос бидний оюун бодлын бүтээл юм.
Алив хүн атгаг санаа агуулж хөдлөвөөс ашдын зовлонгоос үл ангижирна.
Алив хүн ариун цагаан сэтгэлээр хөдлөвөөс амьдралын баяр баясал сүүдэр мэт дагаж явах болно ❤️🤍🫰🙏