18/05/2026
🚀 "TEEN RESEARCHER" хөтөлбөрийн МЕНТОРУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🚀
📢 Энэхүү хөтөлбөрийн "Science for Good: Age of Sustainability" чиглэлийн менторуудыг танилцуулж байна! 🤩
Байгалийн шинжлэх ухаан (хими, физик, биологи) болон инженерчлэл бол цаасан дээрх онол төдий зүйл биш бөгөөд бидний амьдралыг өөрчлөх, хүрээлэн буй орчноо танин мэдэх, тогтвортой ирээдүйг бүтээх бодит шийдэл юм. Ирээдүйд ШУ, техник технологи, сансрын инженерчлэлийн чиглэлээр дэлхийд өрсөлдөхүйц инновац бүтээхийг зорьж буй сурагчдыг маань чиглүүлэх мундаг багтай танилцана уу:
🚀 Д.Эрдэнэбаатар | МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессор
Монголын анхны "Мазаалай" хиймэл дагуулыг бүтээлцсэн сансрын инженерчлэлийн доктор. Жижиг оврын хиймэл дагуулын инженерчлэл, STEM боловсролын чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд сурагчдыг системтэй сэтгэх, шинжлэх ухаанд дурлах арга барилд чиглүүлнэ.
🔭 Н.Чанцалдулам | Судлаач багш, Боловсрол судлалын докторант
Шинжлэх ухааныг сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээгч. Одон орон, геофизикийн хүрээлэн болон МУИС-ийн Нано хиймэл дагуулын лабораторийн судлаач. Суралцагчдад зөвхөн онол ярих бус, бодитоор турших (hands-on) боломж олгож, орчин үеийн технологи ашиглан интерактив байдлаар чиглүүлдэг.
⚙️ Б.Пүрэвхүү | Электроникийн инженер, Судлаач
Онолын мэдлэгийг бодит шийдэл болгодог инженер. Одон орон, геофизикийн хүрээлэн болон Нано хиймэл дагуулын лабораторийн судлаач. "SolidWorks", "Proteus" зэрэг мэргэжлийн программуудыг ашиглан суралцагчдыг яг л инженер хүн шиг сэтгэж, асуудал шийдвэрлэх (problem-solving) төсөл дээр ажиллуулна.
🏫 МУИС-ийн Физикийн тэнхим:
1963 онд байгуулагдсан тус тэнхим нь Монгол Улсад байгалийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд, инженерүүдийг бэлтгэдэг тэргүүлэх газар юм. Нано хиймэл дагуулын лаборатори зэрэг орчин үеийн судалгааны баазтай бөгөөд шинжлэх ухааны инновацыг тасралтгүй хөгжүүлсээр байна.
Хэрвээ чи байгалийн шинжлэх ухаан, STEM болон инженерчлэлд сонирхолтой бөгөөд технологийн бодит судалгаа хийхийг хүсэж байвал эдгээр шилдэг менторуудын удирдлага дор төслөө эхлүүлээрэй! 💡
🗓️ Хугацаа: 2026.06.16 - 10.15
📍 Байршил: EduPark төв 403 тоот
🔗 Бүртгүүлэх: https://forms.gle/ip2xQJWzofvKRJj46
📞 Утас: 99006033
💳 Төлбөр: 2,500,000₮
18/05/2026
🚀 "TEEN RESEARCHER" хөтөлбөрийн МЕНТОРУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🚀
📢 Энэхүү хөтөлбөрийн "Young Leaders in Finance" буюу Санхүү, эдийн засаг чиглэлийн менторуудыг танилцуулж байна!
Ирээдүйн санхүү, эдийн засгийн салбарыг зөвхөн мөнгө, ашиг орлогоор хэмжихгүй бөгөөд байгаль орчин, нийгэмд ээлтэй "Ногоон санхүүжилт", "Тогтвортой хөгжил"-ийн үзэл баримтлал дэлхий нийтийн чиг хандлага болж байна. Энэ чиглэлээр суралцаж, ирээдүйн шилдэг санхүүч, эдийн засагч болохыг зорьж буй сурагчдыг маань чиглүүлэх Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны мундаг менторуудыг танилцуулъя:
📈 Д.Нямсүрэн | ХХБ – Ногоон санхүүжилтийн албаны Дарга
АНУ-ын Нью-Йоркийн Мужийн Их сургуулийг Олон улсын бизнес, харилцаагаар төгссөн. Банк санхүү, ногоон санхүүжилтээр мэргэшсэн бөгөөд ХХБ-нд төсөл хөтөлбөрийн зээл, тогтвортой санхүүжилт хариуцан 16 жил ажилласан арвин туршлагатай.
🌱 Г.Онон | ХХБ – Ногоон санхүүжилтийн албаны Харилцааны Ахлах менежер
ОХУ-ын Санхүүгийн Их сургуулийг Олон улсын санхүүгээр төгссөн. Банк санхүү, ногоон санхүүжилтээр мэргэшиж, ХХБ-нд олон улсын тогтвортой, ногоон санхүүжилтийн чиглэлээр 5-6 жил үр бүтээлтэй ажиллаж байна.
🌍 Э.Үүрийнтуяа | ХХБ – Ногоон санхүүжилтийн албаны Харилцааны Ахлах менежер
Нидерландын Erasmus-ийн Их сургуулийг олон улсын харилцаа, эрх зүйгээр төгссөн. Мөн банк санхүү, ногоон санхүүжилтээр мэргэшин, ХХБ-нд энэ чиглэлээрээ 5-6 жил ажиллаж буй чадварлаг менежер юм.
🏦 ХХБ-ын Ногоон санхүүжилтийн алба:
Тус алба нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг дэмжих, ногоон зээл олгох замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилготой ажилладаг салбартаа түүчээлэгч баг юм.
Хэрвээ чи санхүү, эдийн засгийн салбарт суралцаж, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит судалгаа, төсөл хийхийг хүсэж байвал эдгээр шилдэг менторуудын удирдлага дор төслөө эхлүүлээрэй! 💡
🗓️ Хугацаа: 2026.06.16 - 10.15
📍 Байршил: EduPark төв 403 тоот
🔗 Бүртгүүлэх: https://forms.gle/ip2xQJWzofvKRJj46
📞 Утас: 99006033
💳 Төлбөр: 2,500,000₮
18/05/2026
🚀 TEEN RESEARCHER🚀 ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:
❓ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА БА ЦАГИЙН ХУВААРЬ:
2026.06.16-27 хооронд 10:00-16:00 цагт танхимын ВОРКШОП /Судалгааны арга зүйн хичээл + 6 цагийн College prep агуулга багтсан/
2026.07.01-09.01 хооронд 7 хоногт 1 удаа ментортой, нэг удаа төслийн багаар уулзаж судалгааны ажил, төслөө хийнэ. 7 хоногт 10-12 цаг зарцуулах боломжтой байх. /Наадмын амралт 7.9-20 хооронд/
2026.09.01-10.01 Төслөө хэрэгжүүлэх, тайлан бичих
2026.10.03 Төгсөлтийн үйл ажиллагаа
2026.10.05-15 Эцсийн тайлан бичиж, хөтөлбөрөө дуусгах
❓Орон нутаг, гадаадад байдаг хүүхдүүд хамрагдаж болох уу?
6 сарын 16-наас 9 сарын 1 хүртэл үндсэн хөтөлбөрийн хугацаанд УБ-д байх бол хамрагдаж болно.
❓Төлбөр
Нийт 4 сарын хөтөлбөрийн төлбөр 2,500,000₮
❓College Prep хийх үү?
АНУ болон Японы их сургуулиудад өргөдөл гаргах, эсээ бичих талаар 6 цагийн хөтөлбөр багтсан тул цагаа хэмнэнэ.
❓Хэнд тохиромжтой вэ?
Мэргэжлээ сонгосон ч бүрэн итгэлтэй биш байгаа, ахлах ангийн, өөрийгөө олж нээх, хөгжүүлэх сонирхолтой сурагчдад. Англи хэлний А2-с дээш түвшинтэй байх.
❓Сайн дурын ажилд тооцогдох уу?
Тийм! Та хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн ТӨСӨЛ хэрэгжүүлэх бөгөөд энэ нь сайн дурын, өөрийн санаачлага бүхий төсөл байна.
❓Байршил
EduPark төв 403 тоот
Бүргүүлэх: https://forms.gle/ip2xQJWzofvKRJj46
Мэдээлэл авах: 99006033
17/05/2026
Өглөөний мэнд! Teen Researcher хөтөлбөрт маань 37 хүүхэд бүртгүүлжээ. Амралтын өдөр бүртгүүлж байгаа хүүхдүүдийн материалтай Даваа гаригт танилцаад, тэнцсэн эсэх талаар хариу илгээнэ.
Манай хөтөлбөр rolling-basis журмаар буюу түрүүлж бүртгүүлсэн хүүхдүүд шаардлага хангавал шууд тэнцүүлээд явна. Иймд хамрагдана гэж төлөвлөж байгаа бол аль болох эрт өргөдлөө илгээгээрэй. 60 хүүхэд л бүртгэх боломжтой шүү 😁😁
Мөн ШУ + Эрүүл мэнд ба Санхүү + Эдийн засаг хамгийн их эрэлт, өрсөлдөөнтэй байна ✨✨
16/05/2026
Бүртгэл их хурдан дүүрч байгаа шүү.
✨ College counseling & portfolio хөгжүүлэлт + Судалгаа + Төсөл + Мэргэжил сонголт
🗓️ Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2026.06.16 - 10.15
📍 Байршил: EduPark төв 403 тоот
🔗 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ip2xQJWzofvKRJj46
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 99006033
💳 Төлбөр: 2,500,000₮
15/05/2026
🚀 "TEEN RESEARCHER" хөтөлбөрийн МЕНТОРУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🚀
📢 Энэхүү хөтөлбөрийн "Art & Heritage" буюу Соёл ба Өв уламжлал чиглэлийн эхний ментортой танилцаарай!🤩
Соёл, урлаг, түүхийн өв гэдэг нь тухайн үндэстний дархлаа, үнэ цэн, дэлхийд танигдах хамгийн том нэрийн хуудас байдаг. Ирээдүйд соёл судлал, урлагийн менежмент, түүх, дизайны чиглэлээр суралцаж, Монголынхоо өв соёлыг олон улсад сурталчлан таниулах, хамгаалах сонирхолтой сурагчдыг маань чиглүүлэх олон улсын арвин туршлагатай ментортой танилцана уу:
🏛️ Г.Сэлэнгэ | Соёл, урлагийн менежмент, Музейн төсөл хэрэгжүүлэгч
Г.Сэлэнгэ нь соёл, урлагийн менежмент, музей, үзэсгэлэнгийн төсөл хэрэгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэрээр Бээжингийн Технологийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж, Бээжин дэх Монголын Соёл, Мэдээллийн Төвд 30 гаруй соёлын арга хэмжээ, үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрийг зохион байгуулсан туршлагатай. Мөн Бээжингийн "Today Art Museum", Сингапурын "Marina Bay Sands Art Science Museum", АНУ-ын "Smithsonian Institute Freer Art Gallery", "Exploreum Science Center" зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын төслүүдэд ажиллаж байсан бөгөөд 2026 оны 2 дугаар сараас эхлэн Чойжин ламын сүм музейд маркетинг, гадаад харилцааны менежерээр ажиллаж байна.
🏯 Чойжин ламын сүм музейн тухай товчхон:
Монголын түүх, шашин, соёл урлагийн хосгүй үнэт өв болох Чойжин ламын сүм музей нь 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн уран барилга, дүрслэх урлагийн дахин давтагдашгүй дурсгал юм. Улаанбаатар хотын төвд сүндэрлэх тус музей нь үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, судлах, хойч үедээ өвлүүлэх, гадаад дотоодын жуулчдад Монголын баялаг түүхийг сурталчлан таниулах хамгийн чухал төвүүдийн нэг билээ.
Хэрвээ чи урлаг, түүх, өв соёлоо судалж, дэлхийн жишигт нийцсэн соёлын төсөл, үзэсгэлэн, менежментийн бодит шийдлүүдийг бүтээхийг хүсэж байвал энэхүү мундаг менторын удирдлага дор өөрийн гэсэн төслөө эхлүүлээрэй! 💡
🗓️ Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2026.06.16 - 10.15
📍 Байршил: EduPark төв 403 тоот
🔗 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ip2xQJWzofvKRJj46
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 99006033
💳 Төлбөр: 2,500,000₮
14/05/2026
🎉🎉 Arch Edu боловсролын төвийн Э.Сүндарь багшаас 2025/26 онд Эсээ бичих дэмжлэг авсан сурагч Г нь NYU, Boston University, The University of British Columbia, UC Barbara, UC Irvine, UC Santa Cruz зэрэг их сургуулиудад тэнцсэн.
❓Тэнцэхэд юу нөлөөлсөн бэ?
✅ Сурагч Г нь 9-11 ангидаа сонгосон судалсан AP хичээлүүд нь бүгд нийгэм, улс төрийн холбогдолтой төдийгүй AP Research хичээлийг дүүргэсэн байсан. Хичээлээс гадуурх ажлууд нь ч мөн сурагчдын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг бэхжүүлэх, улс төр дэх залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх төсөлт ажлууд байсан. Өөрөө төслөө санаачилж, сэдэж, сургууль, хүрээлэлдээ хэрэгцээтэй шийдлйиг гаргаж ирж, хэрэгжүүлсэн нь 120,000 оюутан өргөдлөө өгч, 7,7% тэнцдэг NYU-д тэнцэхэд нөлөөлсөн.
💫10, 11-р ангидаа мэргэжлээ зөв тодорхойлж, түүнтэйгээ уялдсан төсөл хэрэгжүүлэх, ур чадвараа батлан харуулах таны тэнцэх магадлалыг нэмэгдүүлдэг.
💥Сурагчдаа их сургуульд нь өндөр амжилт хүсье!
Arch Edu төв нь 11-р ангийн ганцаарчилсан ангидаа элсэлт авч дууссан бөгөөд 10, 11-р ангийнханд зориулсан судалгааны ажил, төсөл, college prep хөтөлбөр бүхий "TEEN RESEARCHER" хөтөлбөртөө элсэлт авч байна: https://forms.gle/vF7xZit6XFEufHaDA