Их Засаг Хууль зүйн сургууль

Их Засаг Хууль зүйн сургууль ИЗИС-ийн Их Засаг Хууль зүйн сургууль

 #ШинэхэнЭлсэгчдэд
22/09/2026

#ШинэхэнЭлсэгчдэд

IKHZASAG NEW WAVE Freshers Festival 2026
ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Зорилго 💪
Оюутан залуучуудын сонирхлын бүлгийг дэмжих, илүү боломжийг ашиглаж, өөрсдийнхөө авьяас билгээ нээцгээе!
☝️Тэмцээний төрлүүд:
1. Сагсан бөмбөг 🏀
2. Волейбол 🏐
3. CS2 e sport 5х5 🖥
4. Гудамжны хөлбөмбөг /3vs3/ ⚽️

👉Тэмцээн: 2026.09.26 Бямба гаригт Их Засаг Чингис хаан кампуст

😱Энэ намрын хамгийн супер Ботгонуудын цуглаанд тавтай морил
Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургууль

🥇 ЭЗ-282 бүлгийн оюутан Ж.Мөнх-Эрдэнэ 🥋  #Баянзүүрх дүүргийн Гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээнд 300 Суниаж А...
21/09/2026

🥇 ЭЗ-282 бүлгийн оюутан Ж.Мөнх-Эрдэнэ 🥋
#Баянзүүрх дүүргийн Гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээнд 300 Суниаж Алтан медалийн эзэн боллоо. Баяр хүргэж улам их амжилт хүсье.

✅ Олимпийн Таеквондогийн спортын мастер, Гар дээр суниалтын спортын дэд мастер Ж.Мөнх-Эрдэнэ

⏳ Та бүхэндээ баярын мэнд хүргэе. ⚖️
17/09/2026

⏳ Та бүхэндээ баярын мэнд хүргэе. ⚖️

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дадлагажигч оюутнуудтай уулзалт зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль, эрх зүйн с...
08/09/2026

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дадлагажигч оюутнуудтай уулзалт зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль, эрх зүйн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оюутан залуусын онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилгоор хэрэгжүүлж буй “Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ийн хүрээнд манай оюутнуудад зориулсан нэгдсэн уулзалт, танилцуулгыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хууль, ёс зүйг эрхэмлэгч, мэдлэг боловсролтой, чин хүсэл эрмэлзэлтэй залуусын өмнө шүүхийн байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн оюутан залууст хандан мэргэжлийн өндөр ёс зүйтэй, чадварлаг хуульч болохын төлөө хичээж ажиллахыг захилаа.
Энэхүү уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан шүүхийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, төгсөгчдөд тавигдах шаардлага болон ажлын байрны сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мөн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Э.Батцэнгэл “Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ыг танилцуулж, дадлага хийх явцдаа хууль тогтоомж, мэдээллийн нууцыг чанд сахин, хариуцлагатай хандахыг сануулав.

🎀 Шинэхэн элсэгч оюутнуудын АНХААРАЛД 🫡2026.09.11-ний өдөр юу болох вэ? 👇
07/09/2026

🎀 Шинэхэн элсэгч оюутнуудын АНХААРАЛД 🫡

2026.09.11-ний өдөр юу болох вэ? 👇

🎓 ШИНЭ ОЮУТНУУДАА УГТАН АВАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА.Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн 2026–2027 оны ...
02/09/2026

🎓 ШИНЭ ОЮУТНУУДАА УГТАН АВАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА.

Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй оюутнууддаа зориулан “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулж байна.

🌟 Шинэ оюутан та бүхэн Их Засаг их сургуулийнхаа орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, багш, оюутнуудтайгаа уулзан, шинэ хичээлийн жилийнхээ эхлэлийг хамтдаа хийхийг урьж байна.

📅 Өдөр: 2026 оны 09 дүгээр сарын 11
⏰ Цаг: 09:00–17:00
📍 Байршил: Их Засаг их сургуулийн төв байр

Та бүхнийг “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т хүрэлцэн ирэхийг урьж байна!

ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ

🛎️Есдүгээр сарын нэгэн🛎️🎊 Оюутнуудын тухайд 2026-2027 оны хичээлийн шинэ жил энэ удаад IY курсийн оюутнуудын МЭРГЭЖЛИЙН ...
01/09/2026

🛎️Есдүгээр сарын нэгэн🛎️

🎊 Оюутнуудын тухайд 2026-2027 оны хичээлийн шинэ жил энэ удаад IY курсийн оюутнуудын МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГААР эхэлж байна.

📍Өнөөдөр IY курсийн оюутнууд маань 3 жилийн онолын мэдлэгээ бататган мэргэжлийн дадлага хийж практикт суралцахаар Шүүх, Цагдаа, Прокурор, Өмгөөлөл, Нутгийн захиргааны байгууллагуудад томилогдон дадлагаа эхлүүлээд байна.
✅ 11 сард сурсан мэдсэн зүйл ихтэй уулзацгаая.
🫡 Бүгдэд нь амжилт хүсье. Хичээгээрэй.

🎀 Багш, оюутнуудын тухайд 2026.09.14-ний даваа гаригт хичээлийн шинэ жилийн нээлтээр уулзацгаая.

 #Элсэгчдэд
25/08/2026

#Элсэгчдэд

Их Засаг их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 14-ний Даваа гарагт танхимаар эхэлнэ.

Мөн шинээр элсэн суралцаж буй 1 дүгээр курсийн оюутнуудын хувьд:

📅 2026 оны 09 дүгээр сарын 11 | Баасан гарагт
📝 “Оюутны гэрээ” байгуулах
🏠 Оюутны дотуур байрны бүртгэл тус тус зохион байгуулагдана.

Шинээр элсэгч оюутнууд та бүхэн товлосон өдөр, цагтаа хүрэлцэн ирж, бүртгэл болон гэрээ байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдана уу.

🎓 Их Засаг их сургууль
📞 7711-9696

Шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн суралцахыг хүсэн ерөөе! 🇲🇳✨

Их Засаг их сургуулийн захиргаа

20/08/2026

🎓 Сайн байцгаана уу? 2026-2027 оны хичээл сургалтын үйл ажиллагаа 9-р сарын 14-ний Даваа гаригт танхимаар эхэлнэ.

📍 1-р курсийн оюутнуудын дотуур байрны бүртгэл болон суралцах гэрээ байгуулах ажлууд 9-р сарын 11-ны Баасан гаригт явагдана ✅

Address

БЗД 5 хороо Б. Доржийн гудамж Чингис хааны нэрэмжит Их Засаг ИС Их Засаг Чингис Хаан цогцолбор
Ulaanbaatar
0123456789

Alerts

Be the first to know and let us send you an email when Их Засаг Хууль зүйн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Их Засаг Хууль зүйн сургууль:

Shortcuts

Share