IET Green TVET

IET Green TVET Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IET Green TVET, School, Ulaanbaatar.

Нэгдсэн үндэстний байгууллага 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” бол...
21/04/2026

Нэгдсэн үндэстний байгууллага 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн. Дэлхийн улс орон энэ өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

"Эх дэлхийгээ сэргээе” уриан дор ТТИС болон ТТПК хамт олон бид 2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣4️⃣.2️⃣0️⃣-2️⃣4️⃣-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус өдрүүдэд БИД
🚮Хог хаягдал"-аа эх үүсвэр дээр нь ангилан ялгацгаая уриатайгаар эх үүсвэр дээр нь жинлэх. "Ногоон мэдлэг, хандлагын өртөө "
🎨Эх дэлхийгээ аврахад бидний оролцоо" сэдэвт зургийн үзэсгэлэнгийн булантай болох 🤟Ногоон амлалтын өртөө
👩🏻‍🎓Асуулт хариултын өртөө
⚡️Эрчим хүчний хэмнэлтийн өртөө
🌳Мод тарих өртөө
📚Эсээ бичлэгийн уралдаан зэрэг сонирхолтой өдөрлөг зохион байгуулах гэж байна.
БИД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ СЭРГЭЭХ ЭХЛЭЛ IET
Eco-Schools MongoliaТехник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж

🌳🌳🍀🍀Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэр...
16/04/2026

🌳🌳🍀🍀Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэгжилтийг дэмжих хүрээнд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот дахь Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET Олон Улсын Мөнгөн Гэрэгэ өргөмжлөлт хамт олон болзол ханган амжилттай шалгарсанд халуун баяр хүргэе.

Ногоон ирээдүйн төлөөх та бүхний хичээл зүтгэл улам бүр дэлгэрэх болтугай.

БИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН IET ☀️

Амжилтын баярыг хөөсний байраар угтая 🤟🫧✨ ХӨӨСНИЙ БАЯР- САЙН ЗУРШИЛ БАГААС ЭХЭЛДЭГ✨🫧“Олны хүч, оломгүй далай” гэдэгчлэн ...
06/04/2026

Амжилтын баярыг хөөсний байраар угтая 🤟
🫧✨ ХӨӨСНИЙ БАЯР- САЙН ЗУРШИЛ БАГААС ЭХЭЛДЭГ✨🫧

“Олны хүч, оломгүй далай” гэдэгчлэн хүүхэд бүр энэ өдөр идэвх санаачилгатай оролцож, суралцагчид маань бусдын хийж бүтээсэн, цэвэрлэсэн бүхнийг хүндэтгэх, ажил хөдөлмөрмийн үнэ цэнийг ойлгож ухаарсан сайхан өдөр болж өнгөрүүллээ.

Бидний хоёр дахь гэр болсон сургуулиа хамтдаа цэвэрлэж, цэгцэллээ. 🏫✨
💙 Сургууль бол бидний хоёр дахь гэр
🧼 Цэвэр орчин – Тав тухтай сургалт
🤝 Хамтын хүч – Эерэг хандлага
Манай сурагчид зөвхөн хичээлээс гадна ажил хөдөлмөрт суралцаж, хариуцлагатай, ажилсаг ирээдүйг бүтээж байна 💪😊

#СургуульБолХоёрДахГэр #ХамтдааХөгжье #АжилсагСурагчид 💙✨
Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж Eco-Schools Mongolia

22/03/2026

Жил бүрийн 3-р сарын 22-ныг 🌍 Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 1992 онд санаачилж, цэвэр усны ач холбогдлыг дэлхий нийтэд ойлгуулах зорилготой бий болгосон.

🌎Яагаад усанд зориулсан өдөр хэрэгтэй вэ?
Дэлхий дээрх олон сая хүн одоо ч цэвэр усны хүртээмжгүй байна
Ус бол амьдралын үндэс – хүн, амьтан, байгаль бүгд уснаас хамааралтай
Уур амьсгалын өөрчлөлт усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна

🤟Бид юу хийж чадах вэ?
💧Ус хэмнэх (шүдээ угаахдаа крантаа хаах гэх мэт)
💧Гол, нуур, усны эх үүсвэрээ хамгаалах
💧Усны хэрэглээгээ ухамсартай болгох

💧 Ус бол амьдрал. Өнөөдөр бид хамгаалж чадвал, маргааш бидэнд үлдэнэ.
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IET 2026.03.22

10/03/2026

💧Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тохиодог Дэлхийн усны өдрийг угтсан бүтээлч ажлууд үргэлжилсээр💧

🌎Газарзүйн хичээлийн хүрээнд усны нөөцийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатй хэрэглээг бүтээлч ажлаар илэрхийллээ.
🎥 Энэхүү богино хэмжээний бичлэг нь усны үнэ цэнэ, байгаль орчны ач холбогдлыг таниулах, усыг зөв зохистой ашиглах дадал хэвшлийг бий болгох, мөн байгальд ээлтэй хандлага, хариуцлагатай хэрэглээг дэмжихэд оршино.
🌱 Байгальдаа ээлтэй байя
💧 Усаа хайрлан хамгаалъя
🌍 Хариуцлагатай хэрэглээг хэвшүүлье
✨ Ирээдүй хойч үедээ цэвэр ус, эрүүл орчныг үлдээхийн төлөө хамтдаа.
ТТПК-ийн БЦ2В ангийн суралцагч Б.Түвшинбаяр🌳
#байгальд ээлтэй оюутан #бид эх дэлхийн хүүхдүүд

10/03/2026

💧Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тохиодог Дэлхийн усны өдрийг угтсан бүтээлч ажлууд үргэлжилсээр💧

🌎Газарзүйн хичээлийн хүрээнд усны нөөцийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатй хэрэглээг бүтээлч ажлаар илэрхийллээ.

🎥 Энэхүү богино хэмжээний бичлэг нь усны үнэ цэнэ, байгаль орчны ач холбогдлыг таниулах, усыг зөв зохистой ашиглах дадал хэвшлийг бий болгох, мөн байгальд ээлтэй хандлага, хариуцлагатай хэрэглээг дэмжихэд оршино.

🌱 Байгальдаа ээлтэй байя
💧 Усаа хайрлан хамгаалъя
🌍 Хариуцлагатай хэрэглээг хэвшүүлье

✨ Ирээдүй хойч үедээ цэвэр ус, эрүүл орчныг үлдээхийн төлөө хамтдаа.
ТТПК-ийн ГА2Б ангийн суралцагч Б.Сумъяасүрэнгийн бүтээлээс 🌳
#байгальд ээлтэй оюутан #бид эх дэлхийн хүүхдүүд

🌎Бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрхэмлэгч 'Мөнгөн гэрэгэ' өргөмжлөлт хамт олон IET 💻 Шинэчлэл⚙️ Сайжруулалт🔄 Тасрал...
10/03/2026

🌎Бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрхэмлэгч 'Мөнгөн гэрэгэ' өргөмжлөлт хамт олон IET

💻 Шинэчлэл
⚙️ Сайжруулалт
🔄 Тасралтгүй хөгжил
Илүү үр ашигтай, илүү найдвартай, илүү тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа IET

👫Энэхүү санаачилга нь сургуулийн орчныг эко, ногоон болгохын зэрэгцээ сурагчдын хамтын оролцоо, жендерийн тэгш байдлыг дэмжиж, байгальд ээлтэй, хүн бүрийн оролцоог эрхэмлэсэн нээлттэй орчин бүрдүүлэхэд чиглэлээ.

📗Сургалтын орчныг сайжруулах, эко ногоон орчин бүрдүүлэх” санаачилга нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын (ТХЗ) дундаас 11 дэх зорилт (Тогтвортой хот, суурин газрууд) болон 13 дахь зорилт (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа)-тай нягт холбоотой билээ.

📗Сургалтын орчин, тогтвортой амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх агуулгын хувьд энэ нь "Тогтвортой хөгжлийн зорилт 4: “Чанартай боловсрол”-ын дэд зорилт 4.7-д багтдаг.
🌻 Тэгш эрх, эко орчин – ирээдүйн боловсролын жишиг 👫 билээ

Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETEco-Schools Mongolia

https://online.pubhtml5.com/hgozl/agub/🌟 ХҮРЭЛ ГЭРЭГЭ ӨРГӨМЖЛӨЛТТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ“АМЖИЛТЫН ТҮҮХ” ЦАХИ...
06/02/2026

https://online.pubhtml5.com/hgozl/agub/

🌟 ХҮРЭЛ ГЭРЭГЭ ӨРГӨМЖЛӨЛТ
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
“АМЖИЛТЫН ТҮҮХ” ЦАХИМ СЭТГҮҮЛИЙН 2 ДАХЬ ДУГААРАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🌟

Техник Технологийн Политехник Коллеж нь “Эко сургууль” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, сургалтын орчин, үйл ажиллагаандаа байгальд ээлтэй бодлого, ногоон хөгжлийн зарчмыг нэвтрүүлсний үр дүнд “Хүрэл гэрэгэ өргөмжлөл”-ийг хүртсэн нэр хүндтэй байгууллага юм.

🌏Байгаль орчны боловсролыг мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгатай уялдуулан, суралцагчдад ногоон ур чадвар, хариуцлагатай хэрэглээ, тогтвортой үйлдвэрлэлийн ойлголтыг төлөвшүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:

🚮Хог хаягдлын ангилан ялгалтыг хэвшүүлэх

⚡️Эрчим хүч, усны хэмнэлтийг нэмэгдүүлэх

☀️Сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, дадлыг олгох

🧑‍🎓👨‍🎓Суралцагчдын эко санаачилгыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг бодит ажлууд багтана.

Эдгээр ололт амжилт, хамт олны нэгдмэл зорилго, суралцагчдын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд таниулах зорилгоор “Амжилтын түүх” цахим сэтгүүлийлдээ багтаалаа.

Энэхүү цахим сэтгүүл нь байгууллагын нийгмийн хариуцлага, ил тод байдал, чанартай боловсролын үр нөлөөг бататган харуулахын зэрэгцээ бусад боловсролын байгууллагад сайн туршлага болох ач холбогдолтой юм.

🌿 Тогтвортой хөгжил — бидний сонголт, бидний хариуцлага, бидний ирээдүй.
Eco-Schools Mongolia Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Политехник Коллеж

"Амжилтын түүх" 1-р улирал дугаар 2

🌎Бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэгч хамт олон IET🌎📝Эко код уриа үгтэй боллоо📝Хүрэл гэрэгэ өргөмжлөлт Техни...
26/01/2026

🌎Бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэгч хамт олон IET🌎

📝Эко код уриа үгтэй боллоо📝
Хүрэл гэрэгэ өргөмжлөлт Техник Технологийн Политехник Коллеж Бид 2025-2026 оны хичээлийн жилд "Сургуулийн орчин"-сэдвийн хүрээнд шинэ уриа үг Эко кодтой боллоо.
Эко код уралдаанд ирсэн олон бүтээлүүдээс шилдэг нь тодорлоо. 👏👏👏

Утга агуулга
🌏 “Эх дэлхий бидний гэр”
→ Дэлхий бол хүн төрөлхтний оршин тогтнох цорын ганц орон зай, бидний амьдралын үндэс суурь гэдгийг илэрхийлнэ. Гэрээ хайрладаг шигээ байгалиа хайрлах ёстой гэсэн санааг агуулна.

💔"Эвдэж бус”
→ Байгаль орчныг бохирдуулах, сүйтгэх, хэт ашиглах үйлдлээс татгалзахыг уриалж байна.

🫶"Энэрч хамгаалъя”
→ Байгальтай зохицон амьдарч, мод тарих, хог хаягдлаа зөв ангилах, байгалийн баялгийг хэмнэлттэй ашиглах зэрэг эерэг үйлдэл хийхийг уриалсан утгатай билээ.
Eco-Schools Mongolia Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж IET GREEN TVET

🌿 Биологийн хичээлд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) интеграцчилан тусган хэрэгжүүллээ.Хичээлийн хүрээнд сурагчид:🎓...
30/12/2025

🌿 Биологийн хичээлд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) интеграцчилан тусган хэрэгжүүллээ.

Хичээлийн хүрээнд сурагчид:
🎓ТХЗ-ын агуулгыг ойлгож, биологийн мэдлэгтэй холбон суралцсан
📚Өөрсдийн санаачлагаар мэдээлэл цуглуулж, шинжлэх ухааны аргаар дүгнэлт гаргасан
👫Багийн хамтын ажиллагааны аргаар санаа бодлоо солилцож, хамтран ажиллах чадвараа хөгжүүлсэн

Энэ нь биологийн хичээлээр дамжуулан ТХЗ-ийг ойлгох, хэрэгжүүлэх чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга боллоо.
Eco-Schools Mongolia МТ3 а,б Хгд 3 а, б ангиудын оюутнууд маань идэвхитэй оролцлоо. 🥰

30/12/2025

@Техник Технологийн Их Сургууль - IET
"Амжилтын баяр" "Үр дүнгийн баяр" -аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
-Schools mongolia

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when IET Green TVET posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to IET Green TVET:

Shortcuts

Share

Category