Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв

Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Education, Монгол Улс, Ulaanbaatar.

Бүх насны иргэдийн боловсрол, суралцахуйд суралцах боломжийг холбогдох боловсролын байгууллага, орон нутгийн байгууллагуудтай хамтран нэмэгдүүлэх замаар хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

🏃‍♂️🏅 "НАМРЫН СПАРТАКИАД" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🏅🏃‍♀️Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцах...
17/09/2026

🏃‍♂️🏅 "НАМРЫН СПАРТАКИАД" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🏅
🏃‍♀️Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв сурагчдынхаа дунд бие бялдрыг хөгжүүлэх, баг хамт олныг чадваржуулах зорилготой "Намрын спартакиад" тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд сурагчид маань насны ангиллаар дараах төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
✨ 8-11 нас: 50м гүйлт, байрнаас уртад харайлт, гар дээр сунайлт зэрэг төрлүүд.
✨ 12-15 нас (Эрэгтэй, Эмэгтэй): 100м гүйлт, байрнаас уртад харайлт, гар дээр сунайлт болон дээс үсрэлт төрлүүдээр идэвхтэй оролцож, сахилга баттай байсан нийт анги хамт олон, удирдан чиглүүлсэн багш нартаа болон төрөл тус бүрт шалгарч өргөмжлөл, медаль хүртсэн тамирчин сурагчиддаа халуун баяр хүргэе! 🥳👏
#НамрынСпартакиад #НасанТуршийнСуралцахуйнТөв #ЭрүүлБатЧийрэг

✨ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ✨Манай төвтэй тогтмол хамтран ажилладаг баривчлах байранд хүмүүжиж буй иргэдэд зориулан тэдн...
15/09/2026

✨ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ
✨Манай төвтэй тогтмол хамтран ажилладаг баривчлах байранд хүмүүжиж буй иргэдэд зориулан тэднийг амьдралын зөв хэвшилд хөтлөх, алдаагаа ухамсарлаж, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах "Хувь хүний хөгжил" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсаар байна. 🤝
💡Алдаа гэдэг амьдралын төгсгөл биш, харин шинээр эхлэх, өөрийгөө өөрчлөх боломж байдаг. Бид энэхүү сургалтаар хүмүүжигч иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ. 🚫 Хорт зуршлын сөрөг нөлөө ба ухамсарлахуй: Архи, тамхи болон бусад хорт зуршил нь хүний эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, цаашлаад ирээдүйд хэрхэн хохирол учруулдаг талаар шинжлэх ухааны болон бодит амьдралын жишээн дээр тулгуурлан ярилцлаа.
🧠 Сэтгэл зүйн хандлага ба Хувь хүний хөгжил: Өөртөө итгэх итгэлээ сэргээх, стресс болон сөрөг сэтгэл хөдлөлөө зөв удирдах, өөрийгөө таньж мэдэх дасгал ажлуудыг хийлээ.
🎯 Ирээдүйн зорилгоо тодорхойлох нь: Баривчлах байрнаас гараад нийгэмдээ хэрхэн зөвөөр хөл тавих, ажлын байранд зуучлагдах, гэр бүлдээ хайртай, хариуцлагатай иргэн болж очихын үнэ цэнийг ойлгуулав. Сургалтад хамрагдсан иргэд маань хорт зуршлаас ангид байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхээ илэрхийлж байсан нь бидний ажлын хамгийн том үр дүн байлаа. Амьдралдаа эерэг өөрчлөлт хийхээр шийдсэн хүн бүртээ амжилт хүсье! 🙌
✨ #АмьдралынЗөвДадал #ХувьХүнийХөгжил #НийгмийнХариуцлага #ЭерэгӨөрчлөлт

🌟 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД 🌟Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс...
15/09/2026

🌟 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД 🌟
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс 7-9 дүгээр ангийн сурагчдад зориулсан "Өсвөр насны эрүүл мэндийн боловсрол олгох" чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас чухал сургалтыг амжилттай зохион байгууллаа. 👏
✨Өсвөр нас бол хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үе бөгөөд бие махбод, сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлт гардаг онцлогтой үе билээ. Энэхүү сургалтаар сурагчдад өөрийгөө зөв ойлгох, амьдралын зөв дадал хэвшилтэй болоход нь туслах дараах гол сэдвүүдийн хүрээнд мэдлэг, зөв хандлагыг олголоо. Үүнд:
🌱 Өсвөр үеийн бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлтийг зөв ойлгох
🛡️ Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх
🧠 Сэтгэл хөдлөлөө таних, стрессийг зохицуулах, сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих
🤝 Эрүүл, хариуцлагатай харилцаа, зөв шийдвэр гаргалтын ач холбогдол
🚫 Электрон тамхи, никотины хор нөлөө, донтох эрсдэлээс сэргийлэх.
Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт сурагчиддаа эрүүл, хариуцлагатай, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе! 💪
❤️ #ӨсвөрНасныЭрүүлМэнд
#ЭрүүлБоловсрол #СХД #НасанТуршийнСуралцахуйнТөв #ЗөвХандлага #СэтгэлЗүйнЭрүүлМэнд

🏃‍♀️ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭМЖ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ БҮТЭЭЕ! ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЭРЧИМЖҮҮЛСЭН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАЛТ 🧘‍♀️✨Өдөр тутмы...
14/09/2026

🏃‍♀️ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭМЖ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ БҮТЭЭЕ! ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЭРЧИМЖҮҮЛСЭН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАЛТ
🧘‍♀️✨Өдөр тутмын хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл чийрэг, эрч хүчтэй бие бялдартай болохыг хүсэж буй нийт иргэдийг СХД-ийн Насан туршийн суралцахуйн төвөөс зохион байгуулж буй эрчимжүүлсэн дасгалын сургалтандаа урьж байна!
"Өөрийн эрүүл мэндийг өөрөө хөдөлгөөнөөр хамгаалъя!" ❤️🍏🌟 Сургалтанд хамрагдсанаар гарах үр дүн:
❤️ Зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ
⚖️ Илүүдэл жин, өөх тосыг бууруулж, биеийг галбиржуулна
💪 Биеийн тэсвэр, хүч чадлыг нэмэгдүүлнэ
🦵 Үе мөчний уян хатан байдал сайжирна
🧠 Стресс бухимдлыг багасгаж, сэтгэл санааг сэргээнэ
🛡️ Дархлааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлнэ
🗓️ Хичээллэх өдрүүд: Мягмар, Баасан гарагт (2, 5 дахь өдөр)
⏰ Хичээллэх цаг: 14:00 – 16:00 цагт
👥 Хамрах хүрээ: Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хүсэлтэй нийт иргэд, насанд хүрэгчид
📍 Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 90-р байр (СХД Насан туршийн суралцахуйн төв)
📞 Холбогдох утас: 8984-5700
Өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийж, амьдралынхаа хэв маягийг эергээр өөрчилцгөөе. Эрүүл биед саруул ухаан оршино!
🍀🤸‍♂️ #ЭрүүлАмьдрал
#ДасгалХөдөлгөөн #ФижиталЭрүүлМэнд #СХД #НасанТуршийнСуралцахуй

🤼‍♂️ ИРЭЭДҮЙН АВАРГУУД ЭНД БЭЛТГЭГДЭНЭ! ҮНДЭСНИЙ БА ЧӨЛӨӨТ БӨХИЙН СУРГАЛТАНД ХҮҮХДҮҮДЭЭ БҮРТГЭЖ БАЙНА 🇲🇳✨Хүүхдээ хүчтэй ...
14/09/2026

🤼‍♂️ ИРЭЭДҮЙН АВАРГУУД ЭНД БЭЛТГЭГДЭНЭ!
ҮНДЭСНИЙ БА ЧӨЛӨӨТ БӨХИЙН СУРГАЛТАНД ХҮҮХДҮҮДЭЭ БҮРТГЭЖ БАЙНА 🇲🇳
✨Хүүхдээ хүчтэй бие бялдартай, хатуужилтай, сахилга баттай нэгэн болж өсөөсэй гэж хүсэж байна уу?
СХД-ийн Насан туршийн суралцахуйн төвөөс 7-15 насны хүүхэд, багачуудад зориулсан үндэсний болон чөлөөт бөхийн суурь сургалтын шинэ элсэлтээ авч эхэллээ!
"Амжилтын үндэс — Зөв дадал, зөв бэлтгэлээс!" 💪🎯 Сургалтын агуулга:
🤼‍♂️ Үндэсний бөхийн суурь техник, барилдааны арга барил🤸‍♂️ Чөлөөт бөхийн үндсэн мэх, техникийн хичээлүүд🏃‍♂️ Биеийн ерөнхий хөгжил, хүч, хурд, тэсвэр, уян хатан чанарыг хөгжүүлэх дасгалууд🧠 Өөртөө итгэх итгэл, сахилга бат, тамирчны ёс зүйд суралцах🏆 Тэмцээн уралдаанд оролцох системтэй бэлтгэл
🗓️ Хичээллэх өдрүүд: Даваа, Пүрэв гарагт (1, 4 дэх өдөр)
⏰ Хичээллэх цаг: 14:00 цагаас
👦 Хамрах нас: 7–15 насны хүүхдүүд
📍 Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 90-р байр (СХД Насан туршийн суралцахуйн төв)
📞 Холбогдох утас: 8984-5700
Бөхийн спортоор хичээллэж, эрүүл чийрэг бие, боловсролтой ухааныг хамтад нь цогцлооцгооё! 🦅
🌟 #БөхийнСургалт #ҮндэснийБөх #ЧөлөөтБөх #СХД #ХүүхдийнХөгжил #НасанТуршийнБоловсрол

🇲🇳 “МИНИЙ МОНГОЛ” АХМАДЫН ШҮЛГИЙН БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ✨      🌟Сонгинохайрхан дүүргийн Насан Туршийн Суралцаху...
10/09/2026

🇲🇳 “МИНИЙ МОНГОЛ” АХМАДЫН ШҮЛГИЙН БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ✨
🌟Сонгинохайрхан дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төвөөс дүүргийнхээ Ахмадын хороо, Ахмадын хөгжлийн төвтэй хамтран ахмадуудынхаа дунд “МИНИЙ МОНГОЛ” сэдэвт шүлгийн баярыг санаачлан, амжилттай зохион байгууллаа. 👏
🌟Монголын ахмадын өдөр, Монгол бахархлын өдрийг угтан зохион байгуулж байгаа энэ шүлгийн баяр нь яруу найргийн гайхамшигт үнэ цэнийг мэдрэх, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, үндэснийхээ өв соёлыг эрхэмлэн дээдлэх , Монголоороо бахархах, ахмадуудын чөлөөт цаг, оюуны үйлийг дэмжих, хамтдаа хөгжих зорилготой билээ.
🌟Энэ удаагийн шүлгийн баярт СХД-ийн 4, 20, 2, 3, 22, 36-р хорооны ахмадууд хамрагдан оролцож, С.Сүрэнхорын “Миний монгол “ шүлгийг уншиж, 5 өнгийн хадгаар бэлгэдэн, хамтдаа шүлэг яруу найргийн сайханд цэнгэн баярлацгаалаа. Мөн Монголын алдарт яруу найрагчдын сайхан шүлгүүдээс уншиж, оюунаа баясгалаа...
Идэвхтэй оролцогч Д.Сүхтогоо өөрийн зохиосон “Ахмадаа хайрлан хүндэлье” шүлгээ уншиж, чин сэтгэлийн бэлэг барилаа.
Шүлгийн баяртаа сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцсон нийт цоглог ахмадууддаа, хамт олноо маш сайн зохион байгуулж оролцуулсан ахмадын хорооны дарга нартаа гүн талархал илэрхийлье!🙏
Бидний ажлыг үргэлж дэмжин ажилладаг дүүргийн ахмадын хороо, ахмадын хөгжлийн төвийн удирдлагууддаа ахмадуудынхаа өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.💐
#МинийМонгол #ШүлгийнБаяр #СХД #НасанТуршийнСуралцахуй #АхмадынБаяр #МонголБахархал

👵👴 СХД-ийн Ахмадын хөгжлийн төвд ахмадуудад зориулсан хувь хүний хөгжлийг дэмжих, чадавхжуулах сургалт амжилттай зохион ...
09/09/2026

👵👴 СХД-ийн Ахмадын хөгжлийн төвд ахмадуудад зориулсан хувь хүний хөгжлийг дэмжих, чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа!
Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс ахмад настнуудынхаа нийгмийн оролцоог дэмжих, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Ахмадын хөгжлийн төв"-тэй хамтран тус дүүргийн 4 болон 20-р хорооны ахмадуудад зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг албан бус боловсролын багш Н.Туяа амжилттай зохион байгууллаа.
✨ "Суралцахад нас хэзээ ч оройтохгүй" гэдгийг биеэрээ үлгэрлэн үзүүлж, сургалтандаа идэвхтэй хамрагдсан нийт ахмадууддаа баярлалаа 💐
#СХДАхмадынхөгжлийнтөвНасантуршийнсуралцахуйХувьхүниийхөгжил

Багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа. Насан туршийн суралцахуйн төвийн багш нар...
08/09/2026

Багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.
Насан туршийн суралцахуйн төвийн багш нарт хуульч, өмгөөлөгч Д.Цэрэнханд төвийн багш, ажилтан албан хаагчдад эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг зөв хэрэглэх зорилгоор хууль эрх зүйн цогц мэдээлэл, сургалтыг амжилттай хүргэлээ.
Сургалтаар багш нарын хөдөлмөрийн харилцаа, тэдний эрх үүрэг, мөн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар сонирхолтой хэлбэрээр хэлэлцсэн юм.
Боловсролын тухай хууль ба багшийн эрх зүйн байдал, Багш суралцагчтай харилцахдаа анхаарах эрх зүйн зохицуулалт, хүлээх хариуцлага, Насан туршийн суралцахуйн эрх зүйн орчин, иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, төвийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тогтвортой явуулах арга замуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Сургалтын үеэр хууль тогтоомж нь багш, хүн бүрийн өдөр тутмын ажилд хэрхэн нөлөөлдөг, учирч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулан мэдээлэл өгсөн нь маш үр өгөөжтэй байлаа. Багш нар өөрсдийн сонирхсон асуултууддаа мэргэжлийн, бодитой хариулт чиглүүлгийг авч чадсан юм. Хууль эрх зүйн мэдлэгтэй, хариуцлагатай багш нар Насан туршийн суралцахуйн төвийн чанартай боловсрол, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх гол суурь билээ. Мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан хуульч, өмгөөлөгч Д.Цэрэнханд танд талархал илэрхийлье.

🍁 Намрын сэрүүнд эрүүл мэндээ хамгаалах нь: Томуу, томуу төст өвчнөөс хүүхдүүдээ хэрхэн сэргийлэх вэ? 🌡️Хичээлийн шинэ ж...
08/09/2026

🍁 Намрын сэрүүнд эрүүл мэндээ хамгаалах нь:
Томуу, томуу төст өвчнөөс хүүхдүүдээ хэрхэн сэргийлэх вэ?
🌡️Хичээлийн шинэ жил эхэлж, цаг агаар сэрүүсэж байгаа энэ үед хүүхэд багачуудын дунд ханиад, томууны тархалт нэмэгддэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс хүүхдүүд болон эцэг эхчүүддээ зориулан дархлаагаа дэмжиж, ханиаднаас урьдчилан сэргийлэх дараах ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна. 👇
1. 💧 Шингэн зүйл сайн ууж, хоолойгоо чийглэх Уух зүйлс: Өдөрт цэвэр ус, аньс, чацаргана, нэрсний бүлээн шүүс, хярам, сармистай цайг тогтмол уух. Яагаад чухал вэ?: Шингэн зүйл нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, амны хөндий болон хоолойн салст бүрхэвчийг чийглэг байлгаснаар вирус үржихээс сэргийлдэг.
Зөвлөмж: Хүүхдэдээ сургууль, цэцэрлэгт нь явахдаа уух зориулалтын халуунаа барьдаг саванд бүлээн ус эсвэл витаминлаг шүүс хийж өгч хэвшээрэй.
2. 🥦 Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх. Идэх зүйлс: Уураг, витаминаар баялаг тахиа, үхрийн шөлтэй хоол, өндөг, шинэ тогооны сүү, цагаан идээ, хүнсний ногоо.Татгалзах зүйлс: Хэт тослог, шарсан хуурсан хоол, хийжүүлсэн ундаа, чипс, бэлэн гоомон, чихэр, шоколад. Яагаад чухал вэ?: Сахарын агууламж өндөртэй амттан нь биеийн дархлааг түр хугацаанд шууд унагадаг тул ханиадны вирус биед нэвтрэх нөхцөлийг бүрдүүлдэг.
3. 🧼 Хувийн ариун цэврийг чанд сахих. Гар угаах: Гаднаас орж ирээд, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гарыг 20 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Амны хаалт: Олон нийтийн газар, автобус, сургууль дээр ханиалгаж найтаасан хүн байвал амны хаалтыг зөв зүүж хэрэглэх. Ариутгал: Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг өглөө, оройдоо 10-15 минут тогтмол хийх.
4. 🛌 Амралт, хөдөлгөөнийг зохицуулах. Нойр: Сургуулийн насны хүүхдүүд өдөрт 8-10 цаг чанартай унтаж амрах ёстой. Нойр дутуу байх нь дархлаа сулрах гол шалтгаан болдог. Хувцаслалт: Өглөө, оройдоо хүйтэн, өдөр нь дулаахан байдаг тул хүүхдийг давхарлаж (даарвал өмсөх, дулаацвал тайлах боломжтой) хувцаслах, ялангуяа толгой, хүзүү, хөлийг дааруулахгүй байх.
📢 Эцэг эхчүүдийн анхааралд: Хэрэв хүүхдэд тань халуурах, ханиалгах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй, гэрт нь тусгаарлан ажиглаж, өрхийн эмчийн зөвлөгөөг аваарай. Дур мэдэн антибиотик өгч БОЛОХГҮЙ гэдгийг анхаарна уу.
🌿 Эрүүл хүүхэд — Ирээдүйн зөв иргэн. СХД-ийн Насан туршийн суралцахуйн төвөөс бэлтгэв.
#СХД #НасанТуршийнСуралцахуй #ЭрүүлМэнд #ХаниадТомуунаасСэргийлье #ХүүхдийнХөгжил

📢 ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвд Хан-Уул дүүргийн...
07/09/2026

📢 ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төвд Хан-Уул дүүргийн НТСТ-ийн төлөөлөл зочлон, байгууллагын ажил байдал, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.Уулзалтын үеэр талууд насан туршийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэлэг хөтөлбөрүүд, сургалтын орчин үеийн арга зүй болон иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал солилцсон юм. Мөн манай төвийн зүгээс дүүргийн онцлогт тохируулан зохион байгуулж буй амжилттай ажлуудаа танилцуулж, цаашид дүүрэг хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.Энэхүү харилцан туршлага хуваалцах уулзалт нь хоёр дүүргийн насан туршийн боловсролын үйлчилгээг чанаржуулах, багш ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.Харилцан суралцаж, туршлагаа хуваалцсан Хан-Уул дүүргийн НТСТ-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье! ✨
#СХД #ХУД #НасанТуршийнСуралцахуйнТөв #ТуршлагаСолилцоо #ХамтынАжиллагаа #Боловсрол

Address

Монгол Улс
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн суралцахуйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category