Сургалтын төв

Сургалтын төв

Share

Туршлага мэдлэг өндөртэй чадварлаг багштай сургалтын төв

08/04/2026
03/04/2026

Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив.
Иргэн бидэнд Туулын хамгаалтын бүсэд хотхон барих эрх ч байхгүй. Мөнгө ч байхгүй ээ.

Байгаль хамгаалах чинь үндсэн хуульд заасан журамт үүрэг. Тэгээд ч үр хүүхдийнхээ уух усанд заналхмйлсэн гэмт хэргийг зүгээр хараад сууж чадахгүй ээ
Харин танай намын авлигачдын хийсэн ажил шүү.
Хууль зөрчиж буйг нь харсаар байж Хууль зүйн сайд байхдаа өөрөө юу хийв.

03/04/2026

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Сүүлийн үед Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байна.
Тус төслийн 32 км замыг 668 сая ам.долларын гадаад зээлээр санхүүжүүлнэ гэдгийг олон талаас нь маш сайн хэлэлцэж ус, тосыг нь ялгасны дараа гаргах шийдвэр.
Төсөвт өртөг 668 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол улсын ДНБ-ний 3%-тай тэнцэх дүн бөгөөд ийм хэмжээний гадаад зээлийн улмаас эрсдэлд орсон гадаад улсын бэлэн жишээ ч байна.
Тухайлбал, Шри Ланка улс Хамбантота боомтыг ч бас анх хөгжлийн том төсөл гэж л эхэлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн Шри Ланка улсын ДНБ-ний 2%-тай тэнцэх хэмжээний дүн байсан.
Уг төсөл хэрэгжиж боомт ашиглалтад орсон хэдий ч төсөөлсөн эдийн засгийн үр ашгийг гаргаж чадаагүйн улмаас улс орон нь гадаад зээлийн дарамтад орж улмаар боомтоо 99 жилийн түрээст шилжүүлсэн буюу үндсэндээ гадаад улсад алдсан байдаг.
Бэлэн ийм жишээ байсаар байхад эрх баригч намын зүгээс тус төслийг санхүүжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн өрийн баталгаа гаргах асуудлыг 2025 оны улсын наадмын өмнөхөн УИХ-д оруулж ирж сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн байдаг.
Цаашлаад уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй.

02/04/2026

За, манай хотын мээр Туулын хурдны замын төслөө УИХ-аар хэлэлцүүлээгүй байна гэж Анар гишүүн хэлсэн шүү дээ. Сайн ч, муу ч 2.38 их наядын санхүүжилттэй, монголчуудыг арваад жил зээл, зээлийн хүүтэй нь хатаах төсөл юм лдаа. Гэтэл яав, дээшээ УИХ-аараа хэлэлцүүлээгүй төслөө доошоо ард түмнээ басамжлан дарамталж байгаад хэрэгжүүлнэ гээд улайрчихдаг юм байна. Тэгэхээр энэ төслийг хэдэн хүн ямар шалгуураар баталж, яагаад яарч сандран 500 тэрбумыг нийслэлчүүдийн татвараас төлсөн нь бүүр эргэлзээтэй, Усны газрын дүгнэлт ч байхгүй. Их хурлынхаа дээгүүр дүүлж, эх Туулынхаа амиар наадах гэж байгаа Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хоёр хоногт 30 мянган хүн гарын үсгээ зураад амжжээ. Энэ бол Нямбаатарыг огцруулахаас илүүтэй, Туул голоо авч үлдэж, Туулын гүний усаар тэжээгддэг, хотынхны ундны усны ундарга болсон 140 худгийг аврахын төлөө саналаа өгч байгаа хэрэг юм шүү. Дүүрэг, хороолол, хотхон болгон цэвэр усаа татаж нийлүүлдэг харъяалагдах худагтай. Ирэх өвлөөс худгийн ус тасраад, хаа байсан Тэрэлж энэ тэрээс усны машаанаар ус зөөж түгээхдээ тулах вий дээ. Сэлбэ голын байгаа янзыг харвал тэгэхгүй гэх баталгаа алга даа.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Баян зүрх дүүрэг 8/р хороо Харуул алтай 100а 35 тоот
Ulaanbaatar
976₮