АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль

АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль

Share

АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль

10/06/2026

"Weekly Science Visual" Нэг зураг, нэгдсэн ойлголт - Цуврал #4

Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвөөс багш, судлаач, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчдад зориулан сүүлийн үеийн судалгааны ажлын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Сэдэв: Isolation and evaluation of trypanocidal activity of sesquiterpenoids, flavonoids, and lignans in Artemisia sieversiana collected in Mongolia

Artemisia sieversiana нь уламжлалт анагаах ухаанд халуурах, хоолойн үрэвсэл, уушгины хатгалгааг эмчлэхэд өргөн хэрэглэгддэг эмийн ургамал юм. Энэхүү судалгаагаар уг ургамлаас нийт 31 нэгдлийг ялган авч молекулын бүтэц байгууламжийг тодорхойлсны дотор 4 нь шинэ бодис болохыг тодорхойлов. Биологийн идэвхийн үнэлгээгээр зарим бодисууд трипаносомын эсрэг идэвхтэй болохыг тогтоосон бөгөөд энэ нь байгалийн гаралтай антипаразит эмийн бодис хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зохиогч: ЭЗУ-ы доктор С.Нурбек /Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвийн судлаач/

Бүтээлтэй танилцах холбоос: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32621255/

03/06/2026

"Weekly Science Visual" Нэг зураг, нэгдсэн ойлголт - Цуврал #3

Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвөөс багш, судлаач, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчдад зориулан сүүлийн үеийн судалгааны ажлын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Сэдэв: Өвсөн гурван халуунд агуулагдах флавоноидын хавдрын эсрэг үйлдлийн механизм

Зургийн нэмэлт тайлбар: Ходоодны хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг уламжлалт анагаах ухааны “Өвсөн гурван халуун” найрлагад агуулагдах флавоноид нь хавдрын эсийн амьдрах чадвар, пролифераци болон шилжих хөдөлгөөнийг зохицуулагч PI3K/Akt болон MAPK/ERK замуудыг зэрэг дарангуйлах молекул механизмаар хавдрын эсрэг үйлдэл үзүүлж байна.

Зохиогч: АУ-ы доктор Р.Наранхүү /Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвийн судлаач/

Бүтээлтэй танилцах холбоос: https://www.researchgate.net/publication/395808907_The_effect_of_Hot-natured_three_herbs_on_gastric_cancer_cell_line_AGS

27/05/2026

"Weekly Science Visual" Нэг зураг, нэгдсэн ойлголт - Цуврал #2

Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвөөс багш, судлаач, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчдад зориулан сүүлийн үеийн судалгааны ажлын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Сэдэв: Хүний уушгины эдийн ex vivo загварт микобактерийн эрт үеийн халдварын шалтгаант эсийн гэмтэл болон эс-өвөрмөц халдварын илрүүлсэн нь


Зохиогч: АУ-ы доктор болон НЭМУ-ы доктор Г.Дариймаа /Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвийн судлаач/

Бүтээлтэй танилцах холбоос: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26803467/

19/05/2026

БАКАЛАВР-МАГИСТРЫН НЭГДМЭЛ АГУУЛГАТАЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАГЧИД АУ-Ы МАГИСТРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн “Анагаах ухаан бакалавр - магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөр”-т 2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны сургуулийн төгсөх дамжааны нийт 47 суралцагсад элсэн суралцсан билээ. Нэгдмэл агуулгатай магистрын хөтөлбөрөөр суралцагч нарын Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалах жинхэнэ хамгаалалтыг 2 дахь жилдээ 2026 оны 05-р сарын 12-ноос 2026 оны 05-р сарын 14-ний өдрүүдэд Салбар дундын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 100 хувийн амжилттайгаар зохион байгууллаа. Нийт төгсөгч нартаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэн ерөөе.

Photos from АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль's post 18/05/2026

"Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн үр дүнг томьёолох нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа...

Сургалтыг урилгаар ОТИС-ийн Захиргаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга А.Буянжаргал, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш Э.Мөнгөнтулга /Боловсрол судлалын доктор/ нар удирдан явууллаа.

Сургалтад АШУҮИС-ийн СБЗЧБГ-ын мэргэжилтнүүд, Ахисан түвшний сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн багш нар танхимын болон цахим хэлбэрээр хамрагдлаа.

Зохион байгуулагч: Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төв

2026-04-30

18/05/2026

"Weekly Science Visual" Нэг зураг, нэгдсэн ойлголт - Цуврал #1

Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвөөс багш, судлаач, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчдад зориулан сүүлийн үеийн судалгааны ажлын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Сэдэв: Лактобионы хүчил холбоот ТПГС-ыг элэгний хавдрын эсрэг этопозидын эмчилгээний идэвхийг сайжруулах зорилгоор ашиглах нь

Зохиогч: АУ-ы доктор, дэд профессор Ц.Алтансүх /Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төв/

Бүтээлтэй танилцах холбоос: https://iopscience.iop.org/article/10.1088/1361-6528/aa66ba

Photos from АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль's post 13/05/2026

Бакалавр-магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөрөөр суралцагч нарын Магистрын жинхэнэ хамгаалалт амжилттай явагдаж байна.

Ахисан түвшний сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн Бакалавр-Магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөрийн суралцагч нар Салбар дундын эрдмийн зөвлөлийн хурлаар судалгааны төслөө 5 сарын 12-14 өдрүүдэд хэлэлцүүлж байна. АУ-ы магистрын зэргээ амжилттай хамгаалахыг хүсье.

Тодорхойлолт, албан бичиг авах тухай – Төгсөлтийн Дараах Сургалтын Төв 15/04/2026

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч, төгсөгч нарын анхааралд

Тодорхойлолт, албан бичиг авах тухай

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч, төгсөгч нар цалингийн болон сурч байгаа, төгссөн нь үнэн гэсэн утгатай тодорхойлолт, албан бичиг авах бол [email protected] мэйл хаягт дараах мэдээллийг бичин урьдчилан илгээнэ үү.

Мэйлээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тодорхойлолт, албан бичгийг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 15:00 цагт олгоно.

Тодорхойлолт, албан бичиг авах тухай – Төгсөлтийн Дараах Сургалтын Төв 15 Apr Тодорхойлолт, албан бичиг авах тухай Тодорхойлолт, албан бичиг авах тухай Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сур....

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Mongolian National University Of Medical Sciences
Ulaanbaatar
14210