16/06/2026
🌞Нар, хур тэгширч, өвс ногоо халиурч, хүн малын зоо тэнийсэн найртай сайхан зуны дунд сарын шинийн нэгний энэ өдөр бид 📍Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дархан хаан уулын энгэрт саатлаа.
Хүрээлэн буй орчин цэвэр, эрүүл, тэнцвэртэй байх нь хүн, мал амьтан эрүүл амьдрах суурь юм.
🌱🐐👩👨 Байгаль, мал амьтан, хүн гурав харилцан шүтэлцээтэй. Энэ бол НЭГ ЭРҮҮЛ МЭНД.
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance
#дасанзохицохуй #нэгэрүүлмэнд
14/06/2026
🌱Дасан зохицохуйн зам төсөл Нэг эрүүл мэнд ЯВУУЛЫН ТАНХИМын үйл ажиллагаанд 📝FPIC буюу Иргэдийн Чөлөөтэй, Урьдчилсан, Бүрэн Мэдээлэлд Суурилсан Зөвшөөрлийн зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэхдээ:
• Төслийн танилцуулга хийв.
• Нэг Эрүүл Мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэв.
• Иргэдийн санал, хүсэлтийг сонсов.
• Төслийн үйл ажиллагаа, үр өгөөжийг тайлбарлав.
• Иргэдийн оролцоо, зөвшөөрлийг баталгаажуулав.
Бид цаашид бүх үйл ажиллагаандаа дээрх зарчмыг хэрэгжүүлэн ажиллах юм.
#дасанзохицохуй #нэгэрүүлмэнд
13/06/2026
Цахилгаан хайчаар хонь хяргах сургалт Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна.
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance ХУЛГАР 3️⃣-рбаг Сүхбаатар сум /Сүхбаатар аймаг/
13/06/2026
Нэг эрүүл мэнд ЯВУУЛЫН ТАНХИМ Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна.
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар сум /Сүхбаатар аймаг/ ХУЛГАР 3️⃣-рбаг
13/06/2026
🏥 Нэг эрүүл мэнд ЯВУУЛЫН ТАНХИМ- ын үйл ажиллагаа эхэллээ.
🌱Дасан зохицохуйн зам төслийн Нэг эрүүл мэнд явуулын танхим аймаг, сумын төвөөс хол орон нутгийн иргэд малчдад хүрч үйлчлэх, айл саахалтын түвшинд үйлчилгээ үзүүлэх зорилготой🎯
Бид өнөөдөр буюу 2026.06.13- ны өдөр 📌Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутагт явуулын танхимаа нээж, дараах үйлчилгээг малчид, иргэдэд хүргэлээ. Үүнд:
🔹Хүний их эмч, уламжлалтын эмчийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээ
🔸Малын эмчийн зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ
🔹Ноос, ноолуур бэлтгэх стандарт, үнэ цэн нэмэгдүүлэх зөвлөгөө, мэдээлэл
🔸Нэг эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл тус тус хүргэв.
Нэг эрүүл мэнд ЯВУУЛЫН ТАНХИМ 2026.06.13-15 ны өдрүүдэд 📌Сүхбаатар суманд ажиллах тул малчид, иргэд та бүхнийг ирж үйлчлүүлэхийг урьж байна.
🏥Нэг эрүүл мэнд ЯВУУЛЫН ТАНХИМ дараа нь 👉танай айл саахалтад…
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар сум /Сүхбаатар аймаг/ ХУЛГАР 3️⃣-рбаг
#дасанзохицохуй #нэгэрүүлмэнд #явуулынтанхим
13/06/2026
🐏 ✂️Залуу малчид цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамрагдаж байна. #ЯгОдоо
🌱Дасан зохицохуйн зам төслийн хүрээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор 🤝Share Mongolia ТББ- тай хамтран “Цахилгаан хайчаар хонь хяргах” сургалтыг 2026.06.12-17 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутагт зохион байгуулж байна.
🔹Сургалтын эхний өдөр цахилгаан хайчийг хэрхэн хэрэглэх, ирлэх болон аюулгүй ажиллагааны талаар заав.
🔸Оролцогчид цахилгаан хайчаар хонь хяргаж сурсанаар цаг хугацаа хэмнэх төдийгүй, малын тавлаг байдалд тустай хэмээн Share Mongolia ТББ- ын сургагч багш Сара Брайнт онцоллоо.
🔹Дашрамд дурдахад Share Mongolia ТББ 2019 оноос хойш энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Шинэ Зеландаас ирсэн мэргэжлийн багш нар сургалтыг удирдан явуулж байна.
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар сум /Сүхбаатар аймаг/ ХУЛГАР 3️⃣-рбаг
#дасанзохицохуй #нэгэрүүлмэнд #нэмүүөртгийнсүлжээ
11/06/2026
🌱Биологийн олон янз байдлын эко агро паркад ажил өрнөсөөр…
📌Мөнххаан суманд байрлах тус агро паркад Дасан зохицохуйн зам төслийн биологийн олон янз байдал хариуцсан мэргэжилтэн М. Ууганбаяр тэргүүтэй баг ажиллаж:
Мод бутыг төрөл зүйлээр нь ургалтын амжилтыг үнэлж, тайралт арчилгаа хийв.
Хүлэмжинд мод тарих бэлтгэл ажил хийв.
Талбайн план зураг тус тус гаргалаа.
#дасанзохицохуй #нэгэрүүлмэнд #агропарк