10/05/2026
Сайн байцгаана уу?
Гадаад хэлний сургуулийн Оюутны Зөвлөлөөс жил болгон уламжлан зохион байгуулдаг "Ууланд хамтдаа алхацгаая" өдөрлөгийг 5-р сарын 16-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна.
📌 Сорилын долоо хоногоо эрч хүчээр угтан ургахын улаан нартай уралдан, агаарт гарч толгой тархиа сэргээхээр бид өглөөний 7:00 цагт Сүхбаатарын талбай дээр цугларч, нэгдсэн журмаар бидний зүгээс бэлдсэн байгаа автобусаар Богд уул руу явна. Мэдээж замдаа унтах нь унтаж, хөгжим сонсох нь сонсож, дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж, чиллрэх нь чиллрээд тааваараа, тухтай явна гээд байгаа🤭
📍Эхний зогсоол Богд уулын бэл бөгөөд бид энд хөтөлбөрийнхөө ерөнхий чиглэлийг танилцуулан, баг болж хуваагдаад , уул өөдөө алхах болно оо. Алхах замдаа байгалиа мэдрээд, хоорондоо илүү дотно танилцаад, амрах үедээ амраад дээшээ алхана аа🚶♀️🌄
📍Алхсаар, мацсаар Богд уулын Дугуй цагаанд буудаллаж, амраад, уужуу амьсгаа аваад, цэвэр агаарт цайлж, сонирхолтой тоглоом тоглоцгоох болно оо🫶
📍Дараа нь буухдаа бэлдэж, уулын уруу алхаж автобусандаа суугаад буцна даа🥹
📍Өдөрлөгийн төлбөр: 20,000₮ Доорх QR кодийг уншуулан бүртгүүлж, данс болон бусад мэдээллийг аваарай. Төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэг дээр нэр, анги курс, утасны дугаараа бичээрэй.Мөн баталгаажуулах үүднээс screenshot хийж аваарай.
📍Хамрах хүрээ: Хүн бүхэнд нээллтэй. ( Найз нөхдөө бүртгүүлээд дагуулаад явж болно жүү.)😉
📍 Өдөрлөгт бяцхан амттан, уух зүйл багтсан бөгөөд та бүхэн минь хувийн бэлтгэлээ сайн хангаж ирээрэй. /пэйж ээ дагаад, цаашид орох мэдээллээ цаг алдалгүй хүлээн аваарай🤗/
📍Өдөрлөгийн бүртгэл:2026.05.10- 2026.05.15 хооронд явагдана.
📌 https://forms.gle/rts8GTnewNPqmaiH7 QR болохгүй байвал тус линк ээр орж бүртгүүлнэ үү 😊
Удахгүй уулзацгаая✨
📞Холбогдох утасны дугаар:85863141
06/03/2026
🌟 АВЬЯАСЛАГ ЗАЛУУС ТАНЫГ ХАЙЖ БАЙНА! 🌟
Гадаад Хэлний Сургууль сургуулиа төлөөлөн
УРЛАГИЙН ИХ НААДАМ-д оролцох
авьяастай оюутнуудыг урьж байна.
Хэрвээ та:
🎭 Жүжиглэдэг
🎼 Язгуур хөгжим тоглодог
💃 Цэнгээнт бүжиг бүжиглэдэг
🎤 Хөөмийлдөг
бол бидэнтэй нэгдээрэй!
Оролцсоноор:
✨ Кредитийн урамшуулал авах
✨ Шинэ баг хамт олонтой болох
✨ Сургуулиа төлөөлөн олон арга хэмжээнд оролцох боломжтой.
https://forms.gle/CHevmZgsFWFrgYkDA
Холбогдох утас:85863141
Авьяасаа тайзан дээр хамтдаа гэрэлтүүлье! ✨
05/02/2026
🌸 2026 ОНЫ ХАВРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! 🌸
Идэвхтэй оюутан залуусаа! 🚀
Чи шинэ туршлага, манлайлах чадвар, шинэ найз нөхөдтэй болохыг хүсэж байна уу?
Тэгвэл Оюутны зөвлөлд нэгдэх боломжийг бүү алдаарай! 💡
✨ Энэ элсэлт чамд юу өгөх вэ?
• Манлайлах ур чадвар 🏆
• Арга хэмжээ зохион байгуулах туршлага 🎊
• Өөрийгөө нээх шинэ боломж 🚀
• Шинэ найз нөхөд 👥
📝 Хэрхэн бүртгүүлэх вэ?
📩 Анкет бөглөх
💬 page руу чат бичих
📞 Утас: 85863141 80670297
⏰ Бүртгэл дуусах хугацаа: 2026 он 2 сар 12
02/01/2026
Гадаад Хэлний Сургуулийн Оюутны зөвлөл ,Монголын Шатрын Холбоотой хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн нээлттэй шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчдаас 7 тамирчин амжилттай оролцож, Монголын Шатрын Холбооны Дотоод чансаатай боллоо.
2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гарсан Монголын Шатрын Холбооны 90 дэх чансааны жагсаалтаар эдгээр оюутан залуус, багш нар маань албан ёсоор бүртгэгдсэн сайхан мэдээтэй байна.
Шатрын спортоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн нийт тамирчиддаа чин сэтгэлийн баяр хүргэе 🎉
Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
24/12/2025
Мэдээ маань ШУТИС-ийн албан ёсны вэб сайтад нийтлэгдлээ.
Манай шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, бүх талаар тусалж дэмжсэн нийт хамт олон, оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ХШУС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Ганзориг багшдаа онцгойлон талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний дэмжлэг, итгэл урамшуулал бидэнд урам зориг өгч, цаашдын үйл ажиллагаанд маань ихээхэн түлхэц боллоо. 🤗💗
ШУТИС-ийн шатрын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Монголын Шатрын Холбоо, ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн Оюутны Зөвлөл, мөн ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч Б. Ганзориг нар хамтран зохион байг....
21/12/2025
Монголын Шатрын Холбоотой хамтран Гадаад Хэлний Сургуулийн Оюутны зөвлөлөөс зохион байгуулсан Шатрын нээлттэй тэмцээн маань оюуны өрсөлдөөн, идэвх оролцоо, нөхөрсөг уур амьсгалаар дүүрэн, амжилттай сайхан болж өндөрлөлөө ♟️✨
Гадаад Хэлний Сургуулийн Оюутны зөвлөлийн зүгээс энэхүү тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагаанд хамтран оролцсондоо баяртай байна. Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад тусалж дэмжсэн нийт ивээн тэтгэгчид, шүүгчид, зохион байгуулах багийнхан болон идэвхтэй оролцсон оюутан залуус, багш ажилчид, төгсөгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🥳🥰
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд энэхүү тэмцээн утга учиртай, дурсамжтай сайхан арга хэмжээ болж чадлаа.
Цаашдын сурлага, хөдөлмөр, уралдаан тэмцээнд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
♟️🔥