One more idea

One more idea Ном унших дадлыг хэвшүүлэх, номын тэмдэглэл хөтлөх аргад суралцах

За оройн 12 цаг хүртэл санал хураалт аваад дуусна шүү. Саналаа өгөөрэй 🤗
11/09/2026

За оройн 12 цаг хүртэл санал хураалт аваад дуусна шүү. Саналаа өгөөрэй 🤗

📚✨ ОМИ-чуудын НАМРЫН НЭГ НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ✨📚

Намрын улирлын номын хэлэлцүүлгээр Nojo Publishing-аас эрхлэн гаргасан номуудаас хамтдаа нэгийг нь сонгон уншиж, ярилцъя. 🍂📖

Та бүхний саналаар хамгийн олон санал авсан НЭГ номыг сонгон хэлэлцүүлнэ.

👇 Та аль номыг хэлэлцмээр байна вэ?

❤️ НОМ 1 - ХЭЛХЭЭГҮЙ СУВД
👍 НОМ 2 - ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
🥰 НОМ 3 - СААРАЛ ГАЗАР
😮 НОМ 4 - ЧИНГИС ХААНЫ ЕСӨН ЗҮҮД
😂 НОМ 5 - АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР

👉 Та зөвхөн нэг номын доорх реакцыг сонгон дарна уу.

📌 Хамгийн олон реакц авсан ном = ОМИ-гийн намрын нэг номын хэлэлцүүлэгт шалгарана.

Санал асуулга: 2026.09.11 хүртэл үргэлжилнэ.

Жич: page дээр poll хийдэг тохиргоо байхгүй болчжээ

#НэгНомынХэлэлцүүлэг #НомУншъя #НамрынНомынХэлэлцүүлэг

Оройн мэнд Эрхэм ОМИ-чууд минь Бидний маргаашийн уулзалт тогтмол байрандаа биш өөр газар болно🤗. Уулзалт болох газар:📍 Х...
11/09/2026

Оройн мэнд Эрхэм ОМИ-чууд минь

Бидний маргаашийн уулзалт тогтмол байрандаа биш өөр газар болно🤗.

Уулзалт болох газар:
📍 Хүнсний 1-р дэлгүүр PANASONIC-той байраар баруун эргээд SAYAN House
☎️99032817
⏰8:00ам

📚✨ ОМИ-чуудын НАМРЫН НЭГ НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ✨📚Намрын улирлын номын хэлэлцүүлгээр Nojo Publishing-аас эрхлэн гаргасан ному...
08/09/2026

📚✨ ОМИ-чуудын НАМРЫН НЭГ НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ✨📚

Намрын улирлын номын хэлэлцүүлгээр Nojo Publishing-аас эрхлэн гаргасан номуудаас хамтдаа нэгийг нь сонгон уншиж, ярилцъя. 🍂📖

Та бүхний саналаар хамгийн олон санал авсан НЭГ номыг сонгон хэлэлцүүлнэ.

👇 Та аль номыг хэлэлцмээр байна вэ?

❤️ НОМ 1 - ХЭЛХЭЭГҮЙ СУВД
👍 НОМ 2 - ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
🥰 НОМ 3 - СААРАЛ ГАЗАР
😮 НОМ 4 - ЧИНГИС ХААНЫ ЕСӨН ЗҮҮД
😂 НОМ 5 - АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР

👉 Та зөвхөн нэг номын доорх реакцыг сонгон дарна уу.

📌 Хамгийн олон реакц авсан ном = ОМИ-гийн намрын нэг номын хэлэлцүүлэгт шалгарана.

Санал асуулга: 2026.09.11 хүртэл үргэлжилнэ.

Жич: page дээр poll хийдэг тохиргоо байхгүй болчжээ

#НэгНомынХэлэлцүүлэг #НомУншъя #НамрынНомынХэлэлцүүлэг

 #198 тогтмол уулзалт 🤩
05/09/2026

#198 тогтмол уулзалт 🤩

8:00 цагаас хагасайн өдөр бүр peace mall -ийн арын Gate-4 Cafe -тай байр 401 тоот

“Грек хичээл” (Greek Lessons) нь Хан Ган-ийн хүний дотоод ертөнц, ганцаардал, хэл ба харилцааны тухай өгүүлсэн гүн ухаан...
29/07/2026

“Грек хичээл” (Greek Lessons) нь Хан Ган-ийн хүний дотоод ертөнц, ганцаардал, хэл ба харилцааны тухай өгүүлсэн гүн ухааны өнгө аястай роман юм.
Товч агуулга Зохиолын төвд хоёр гол дүр бий.
* Нэг эмэгтэй – амьдралын хүнд цохилтуудын дараа аажмаар ярих чадвараа алдсан. Тэр ярихыг хүсдэг ч үгс нь амнаас нь гарахаа больжээ.
* Нэг эрэгтэй – Грек хэлний багш. Тэр удамшлын өвчний улмаас аажмаар хараагаа алдаж байна.
Эмэгтэй өөрийгөө дахин олохын тулд Грек хэлний ангид сууж эхэлдэг. Багш, сурагч хоёрын хооронд аажмаар итгэлцэл, ойлголцол бий болдог. Тэдний харилцаа романтик гэхээсээ илүү хоёр шархалсан хүний бие биеэ ойлгож, эдгэрэх аялал болон өрнөнө.
Гол санаанууд
1. Үггүй ч ойлголцож болно
Зохиол бидэнд жинхэнэ харилцаа зөвхөн үгээр тогтдоггүйг харуулдаг. Заримдаа чимээгүй байдал хүртэл хүний сэтгэлийг хамгийн сайн илэрхийлж чаддаг.
2. Хүн бүр өөрийн гэсэн шархтай
Эмэгтэй нь дуу хоолойгоо алдсан бол багш нь хараагаа алдаж байна. Хэдий өөр өөр зовлон туулж байгаа ч тэдний ганцаардал ижил бөгөөд энэ нь тэднийг ойртуулдаг.
3. Хэл бол зөвхөн харилцааны хэрэгсэл биш
Грек хэл сурах үйл явц нь дүрүүдийн хувьд зөвхөн шинэ хэл эзэмших биш, өөрийгөө дахин таних, амьдралтайгаа дахин холбогдох бэлгэдэл болдог.
4. Алдагдал шинэ эхлэл болж чадна
Хүн ямар нэгэн зүйлээ алдсан үедээ бүх зүйл дууссан мэт санагддаг. Гэвч тэр алдагдал өөрийгөө шинээр нээх боломж ч болж болно.
Номоос авах сургамж
* Дуугүй байх нь үргэлж хоосон гэсэн үг биш.
* Сонсох чадвар ярихаас ч илүү үнэ цэнтэй байж болно.
* Эмзэг байдал бол сул тал биш.
* Хүн өөрийн шархыг бусадтай холбогдох гүүр болгож чадна.
* Амьдралын хамгийн чухал зүйлсийг үгээр тайлбарлахад хэцүү байдаг.
#таныномынтавиурт

“Ад үзэгдэх зориг” (The Courage to Be Disliked) нь Ичиро Кишими болон Фумитакэ Кога нарын бичсэн, Альфред Адлер-ийн онол...
28/07/2026

“Ад үзэгдэх зориг” (The Courage to Be Disliked) нь Ичиро Кишими болон Фумитакэ Кога нарын бичсэн, Альфред Адлер-ийн онолд тулгуурласан дэлхийд алдартай ном юм. Номын товч агуулга Энэхүү ном нь нэгэн залуу болон философич хоёрын таван өдрийн ярианы хэлбэрээр өрнөдөг. Залуу аз жаргалгүй, бусдын бодолд хэт автдаг бөгөөд философич Адлерын үзлээр дамжуулан түүний итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролддог.
Гол санаанууд
1. Өнгөрсөн биш, өнөөдрийн сонголт амьдралыг тодорхойлдог
* Бид өнгөрсөн шарх, бага насны туршлагадаа биш, харин одоо ямар зорилгоор амьдарч байгаадаа илүү хөтлөгддөг.
* Өнгөрсөн бол тайлбар байж болох ч хувь заяа биш.
2. Бусдад таалагдах гэж амьдрах хэрэггүй
* Хүн бүрт таалагдах боломжгүй.
* Хэрэв бүгдэд таалагдах гэж хичээвэл өөрийнхөө амьдралыг биш, бусдын хүслийг амьдруулж эхэлдэг.
3. “Даалгаврыг салгах” Адлерын хамгийн чухал ойлголт.
* Аль асуудал хэний асуудал вэ гэдгийг ялгаж сурах.
* Жишээ нь:
* Та үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгч болно.
* Харин тэр хүн зөвлөгөөг дагах эсэх нь түүний асуудал.
* Бусдын шийдвэрийг өөр дээрээ авч үүрэх шаардлагагүй.
4. Аз жаргалын үндэс нь бусдад хувь нэмэр оруулах
* Хүн өөрийгөө үнэ цэнэтэй гэж мэдрэх хамгийн сайн арга бол бусдад хэрэгтэй хүн байх.
* Өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагааг эрхэмлэх нь аз жаргал авчирдаг.
5. Эрх чөлөөний үнэ нь шүүмжлэл
* Өөрийнхөөрөө амьдарна гэдэг нь зарим хүнд таалагдахгүй гэсэн үг.
* “Ад үзэгдэх зориг” гэдэг нь бусдыг үл тоох биш, харин өөрийн үнэт зүйлдээ үнэнч байх зориг юм.
Номоос авах гол сургамж
* Өөрийгөө бусадтай бүү харьцуул.
* Бусдын үнэлгээгээр өөрийгөө хэмжихээ боль.
* Өнгөрснөө биш, өнөөдрийн сонголтоо өөрчил.
* Хүн бүрийн асуудлыг өөр дээрээ бүү ав.
* Өөрийн амьдралын эзэн нь өөрөө бай.
#таныномынтавиурт

“Шөнө дундын номын сан” (The Midnight Library) нь Мэтт Хэйг-ийн бичсэн, амьдралын утга учир, сонголт, харамсал, аз жарга...
26/07/2026

“Шөнө дундын номын сан” (The Midnight Library) нь Мэтт Хэйг-ийн бичсэн, амьдралын утга учир, сонголт, харамсал, аз жаргалын тухай өгүүлдэг уран зохиолын бүтээл юм.
Товч агуулга
Гол дүр болох Нора Сийд амьдралдаа олон зүйлд харамсаж, өөрийгөө бүтэлгүй хүн гэж боддог. Гэр бүл, хайр дурлал, ажил мэргэжил, мөрөөдөл нь бүтэлгүйтсэн мэт санагдаж, амьдрах хүсэлгүй болдог. Амьдралаа дуусгах мөчид тэрээр “Шөнө дундын номын сан” гэх ид шидийн газар очно. Энэ номын санд тавиур бүр дээр Норагийн өөр өөр сонголт хийсэн бол ямар амьдралтай байх байсан тухай ном байдаг. Тэрээр нэг нэгээр нь нээж, өөр амьдралуудаа туршиж үзнэ.
* Олимпийн аварга болсон Нора
* Алдарт рок хамтлагийн дуучин болсон Нора
* Гэр бүлтэй, хүүхэдтэй болсон Нора
* Эрдэмтэн болсон Нора
* Мөсөн судлаач болсон Нора
* Олон өөр хувилбар… Гэвч ямар ч амьдрал төгс биш болохыг ойлгож эхэлдэг.
Гол санаа
1. Харамсал бол бодит үнэн биш
Хүмүүс “Хэрэв би тэр үед өөр сонголт хийсэн бол…” гэж их боддог. Гэхдээ өөр сонголт бүр шинэ боломжийн зэрэгцээ шинэ асуудлыг ч дагуулдаг.
2. Төгс амьдрал гэж байдаггүй
Гаднаас нь харахад мөрөөдлийн мэт санагдах амьдрал ч дотроо өөрийн гэсэн бэрхшээлтэй байдаг. Аз жаргал нь нөхцөл байдлаас илүүтэй түүнийг хэрхэн хүлээн авч амьдрахаас шалтгаалдаг.
3. Өөрийгөө уучлах хэрэгтэй
Нора хамгийн түрүүнд бусдыг биш, өөрийгөө уучилж сурах хэрэгтэйгээ ойлгодог. Өөрийгөө буруутгасаар байвал шинэ боломжуудыг олж харахад хэцүү.
4. Амьдрал боломжоор дүүрэн
Нэг хаалга хаагдлаа гээд бүх зүйл дуусдаггүй. Өдөр бүр шинэ сонголт хийх боломж байдаг.
5. Аз жаргал бол өнөөдрийн сонголт
Хамгийн сайн амьдрал гэж тусдаа байдаггүй. Харин одоо байгаа амьдралдаа утга учир, үнэ цэнийг бий болгох нь илүү чухал.
Номоос авах сургамж
* Өнгөрсөндөө хэт харамсаж амьдрах хэрэггүй.
* Сонголт бүр давуу болон сул талтай.
* Өөрийгөө бусадтай харьцуулах нь аз жаргалыг булаадаг.
* Амьдралын үнэ цэнэ төгс байдалд биш, амьдрах хүсэлд оршдог.
* Өнөөдөр хийж буй жижиг алхамууд ирээдүйг өөрчилж чадна.
#таныномынтавиурт

Эрхэм ОМИ-чууддаа Бидний  #192 дахь уулзалт амжилттай боллоо. Энэ удаагийн уулзалтаар таны номын санд нэмэрлэх номууд 🤗 ...
26/07/2026

Эрхэм ОМИ-чууддаа
Бидний #192 дахь уулзалт амжилттай боллоо. Энэ удаагийн уулзалтаар таны номын санд нэмэрлэх номууд 🤗 Грек хичээл, Ад үзэгдэх зориг, Шөнө дундын номын сан, Есийн нэг Зэлмэ жажин
Бидний зорилго: "Тууштай, тогтмол" хүн бүрт ном унших сэдэл, дадлыг түгээх 😇
"Уншвал сэтгэнэ, ярилцвал хөгжинө"
#таныномынтавиурт

ӨРӨГ ЦАДИГ ТАМГА Монголын их хавтгайд /төв азийн эх газар/ хүн анх үүссэнээс эхлээд Хүннү гүрний үүсэл түүхийн алдаа оно...
23/07/2026

ӨРӨГ ЦАДИГ ТАМГА
Монголын их хавтгайд /төв азийн эх газар/ хүн анх үүссэнээс эхлээд Хүннү гүрний үүсэл түүхийн алдаа оноо дундаас Хамаг Монгол улсыг үүсгэн байгуулсан Хабул /КауБайУл/ хааны сонирхолтой түүхээр аялахын зэрэгцээ Монгол хүний генийн онцлог, байгалийн онцлогоос урган гарсан соёл, зан заншил, ондоошлоо олж танина. Цаашлаад улс байхын 5-н тусгаар тогтнол, их засаг хууль, үндсэн хууль зэрэг маш их өргөн мэдээлэл, мэдлэг агуулсан ХААН СУДАР. Гагц Хаан байгаад улс тогтдоггүй иртэй иргэд байж улс тогтдог иймд Иргэн /ИрГүн/ бүрээ иртэй /чадамжтай/ болгохын тулд эл судрыг өртөөлөн хүргэсэн.
Үүнийг уншаад тосож дийлбэл:
Хөх толботны узуур бүхэнд
Өмнөх цагийн чинээлэгт хүрэх хурыг
ЭрДэм болгохоор өртөөлүүлмү
Мөрлөвөл мөнх оршихуйд Мөртэй
Огоорвоос Оршихуйд Ор үгүй
Эзэн байх эрхийг сануулах судар болно.
Энэхэн судрыг галиглавал
Хариуцах бүхнээ
Хаан шиг харуйцахуйн
Хатамж их ухааныг олж
Алд бие чинь “Эр” болмой
“Эн”-д “Эр” болсон чамд
Эзэн эрх байнам
Үйлдвээс чи “Ирт Эн” болж
Үзүүр жолоо чинь тэгширнэм
Мөрлөвөөс чи “МөрГүн” болж
Мэдвэл зохихуйн өнгийг олно.
Жаяглаваас чи
Жаргах галан хүртэлээ хаанчилнам
Ухюу хэмээвээс
Ухаан бодлоо тэгшилж
Зүрхний гүнээс тольттухай

"Өрөг" хэмээвэл
Уялагал бүхний нүүдэл
"Цадиг" хэмээвэл
Алдаа онооны уухай
"Тамга" хэмээвэл
Өвд шингэсэн итгэл болой.

“Софийн ертөнц” Үндсэн үйл явдал 14 настай Софи Амундсен нэг өдөр шуудангийн хайрцгандаа хоёрхон асуулт бүхий захиа олдо...
21/07/2026

“Софийн ертөнц” Үндсэн үйл явдал 14 настай Софи Амундсен нэг өдөр шуудангийн хайрцгандаа хоёрхон асуулт бүхий захиа олдог. “Чи хэн бэ?” “Дэлхий ертөнц хаанаас бий болсон бэ?” Энэ мөчөөс эхлэн Софи үл мэдэгдэх философийн багшаас захидлаар хичээл авч, хүн төрөлхтний философийн түүхээр урт аялалд гардаг. Явцын дунд Софи өөрийгөө болон ертөнцийг төсөөлснөөсөө өөр болохыг ойлгож эхэлдэг.
Гол санаа
Хүн бүр хүүхэд байхдаа ертөнцийг гайхан хардаг. Гэвч нас ахих тусам бүхнийг хэвийн мэт хүлээн авч, гайхах чадвараа алддаг. Философи бол тэр гайхах чадвараа дахин сэргээх урлаг юм.
Эл номоос бид философийн сонирхолтой түүхээр аялахын зэрэгцээ философчдийн ялгаа, үзэл баримтлалыг мэдэж авна. Философи сонирхон судлагчдын хамгийн анхны уншиж эхлэх НОМ.
Номын хамгийн чухал санаанууд :
* Гайхаж сурах нь философийн эхлэл.
* Асуулт асуух нь зөв хариултаас чухал байж болно.
* Өөрийнхөөрөө бодож сурах хэрэгтэй.
* Бүхнийг шууд үнэмшихийн оронд эргэцүүлэн бодох хэрэгтэй.
* Амьдралын утгыг хүн өөрөө бүтээдэг.
Нэг өгүүлбэрээр дүгнэвэл “Софийн ертөнц” бол философийн түүхийг хүүрнэл хэлбэрээр өгүүлж, “Би хэн бэ?”, “Ертөнц гэж юу вэ?”, “Яагаад бид энд байна вэ?” гэсэн мөнхийн асуултуудыг өөрөөсөө асуухад урьдаг бүтээл юм. Энэ номыг нэг удаа уншаад өнгөрөхөөс илүүтэй, бүлэг бүрийг эргэцүүлэн унших тусам шинэ утга санаа нээгддэг бөгөөд философитой танилцах хамгийн хүртээмжтэй номуудын нэг гэж үздэг.

Address

Peace Mall дэлгүүрийн ард Gate 4 кафетэй байрны 4 давхар 401 тоот
Ulaanbaatar

Telephone

+97680081991

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when One more idea posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to One more idea:

Shortcuts

Share