14/10/2025
ЖАЙКА, Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана! (日本語は下に続きます)
Монгол Улсын Төрийн ордонд 2025 оны 9 сарын 26-ны өдөр, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яам /ЦХИХХЯ/, Мэдээлэл Технологийн Үндэсний парк /МТҮП/ хооронд техникийн хамтын ажиллагааны “Мэдээлэл, холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
/зурагт зүүн гар талаас, ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, МТҮП-ын Захирал Ж.Золзаяа, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ/
Төслийн үйл ажиллагаагаар дамжуулан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн салбарын бодлого, хууль эрхзүйн орчныг сайжруулж, салбарын хөгжлийг шат ахиулах зорилго тавьж ажиллана. Энэхүү зорилгын хүрээнд, төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, монголын мэдээлэл, холбооны технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийг гадаадын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэн, хурдасгуур хөтөлбөр, хакатон зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дижитал технологийн Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар хэлэлцүүлэг, танилцуулга өрнүүлсэн “Мэдээлэл, холбооны технологийн форум - 2025” арга хэмжээний үеэр, тус төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан нь төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн үйл явдал боллоо.
Төслийн үйл ажиллагаа 2026 оны 1 дүгээр сараас эхлэх бөгөөд Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн салбарыг хөгжүүлэхэд ЖАЙКА байгууллага хичээн ажиллах болно.
【JICAがモンゴルのICT産業の振興に協力します!】
2025年9月26日、JICAモンゴル事務所とデジタル開発・イノベーション・通信省(MDDIC), National Information Technology Park(ITパーク)の間で、技術協力プロジェクト「ICT産業振興プロジェクト」に関する技術協力プロジェクト討議議事録の署名式を国会議事堂で行いました。
本プロジェクトは、モンゴルのICT産業に関連した制度環境が改善し、産業自体のが発展することを目標に、ICT産業振興に関連する政府機関が民間団体や企業など様々な関係者と連携して政策、法制度の改善を目指しています。
プロジェクト開始は2026年1月の予定です。モンゴルのICT産業の発展に向け、JICAはますます力を入れていきます!!