18/04/2026
Эхлэл нь “ЯАГААД?”…
Хүүхэд бүр ухаан орсон цагаасаа
👉 “яагаад?” гэж асууж эхэлдэг.
Гэвч яагаад томрох тусам энэ асуулт багасдаг вэ?
Ихэнх сургалтын орчинд хүүхдүүд:
багшаас өгсөн “зөв” гэж үзсэн хариуг цээжилдэг,
шалгалт өгдөг
гэхдээ:
“ЯАГААД гэдгийг ойлгодоггүй.”
Хүүхдийн жинхэнэ суралцах процесс бол:
ТАНИН МЭДЭХҮЙ= мэдлэг + мэдрэхүйн ойлголт.
Хүүхэд мэдлэгийг туршиж байж гүн ойлгодог.
Хүүхдийн дэлхий ертөнцийг танин мэдэх хүсэл нь:
“ЯАГААД?”гэсэн анхны асуултаар илэрдэг.
Хүн төрөлхтний шинжлэх ухааны ололт
түүний үрээр бий болсон өнөөгийн хөгжил дэвшил:
зөвхөн энэ ЯАГААД? гэх асуултаас эх үүсвэртэй.
Гэвч бид…
~мэдсээр байж анзаарахгүй өнгөрдөг
~завгүй гэдгээр шалтагладаг
~хариуг шууд хэлж тулгадаг
~”зүгээр л сайн сур” гэж шахаж, зөвлөдөг
ингэснээрээ
“хүүхдүүдийнхээ хамгийн чухал суралцах хүслийг бид өөрсдөө унтраадаг.”нь түгээмэл.
Эндээс хамгийн том зөрчил үүсдэг.
Хүүхэд:
~ойлголтгүй сурна
~хичээлдээ дур сонирхолгүй болно
~өөрийгөө ойлгохгүй, ямар нэг байдлаар дотоод зөрчилтэй нэгэн болон өсөн торнидог.
Энэ байдал хэрвээ тодорхой нөхцөл, тохиолоор засагдахгүй удаан үргэлжилбэл өөртөө итгэлгүй байдал, дотоодын зөрчилдөөнөөс үүдэлтэй амьдралын олон буруу шийдвэрүүдийг гаргах эрсдэл нь ирээдүйд нь улам бүр нэмэгддэг.
Эцэс сүүлд нь эцэг, эхчүүд ихэнх тохиолдолд хүүхдээсээ бурууг хайдаг. Харамсалтай.
••• ••• •••
Хүүхэд үнэндээ яаж суралцдаг вэ?
Энэ үнэхээр сонин юм аа...ЯАГААД?...
“Яагаад ингэдэг вэ?”
“Яагаад болохгүй байна вэ?”
гэж ТУРШИЖ, АЛДАЖ, ДАХИН ОРОЛДСООР
хүүхэд эцэст нь нэг мэдэхэд:
~тухайн зүйл юу вэ?
~яаж ажилладаг вэ?
гэдгийг ӨӨРӨӨ таньж, мэдсэн байдаг.
Энэ мөчид жинхэнэ ойлголт үүсдэг.
Сонссон зүйл мартагддаг. Харсан зүйлс бүдгэрдэг.
Харин:
~өөрөө хийсэн
~алдсан, оносон
~туршсан, туулсан туршлага бол
НАСАН ТУРШИЙН ОЙЛГОЛТ болон үлддэг.
Хүүхэд ингэж:
~өөрөө суралцдаг
~өөрөө ойлгодог
~өөрөө бүтээдэг дадал хандлага
ЖИНХЭНЭ СУРАЛЦАХ ЧАДВАРт суралцдаг.
Энэ процесс нь хүүхдэд:
~өөртөө итгэх итгэл
~судалж сурах дадал
~аливааг гүн ойлгох сэтгэлгээ
мөн:
~хүлээцтэй
~тууштай
~сониуч
~бүтээлч байх хандлагыг төлөвшүүлдэг.
Өөрөөр хэлбэл…
хүүхэд амьдралдаа судлаачийн хандлагаар ханддаг болдог.
Энэ бол өөрийгөө танин мэдэх, амьдралын утга учрыг ойлгох, өөрийн замаа бүтээх СУУРЬ ЧАДВАР юм.
••• ••• •••
“Brainjoy” энэ процессыг системтэй болгодог.
Бид хүүхдийн сониуч занг:
•туршилт
•бүтээл
•STEAM арга зүйгээр
дамжуулан
“шинжлэх ухаанч сэтгэлгээ болгон хөгжүүлнэ.”
Манай суралцах процесс:
Curiosity (сонирхол)
↓
Experiment (туршилт)
↓
Understanding (ойлголт)
↓
Creation (бүтээл)
↓
Innovation (шинэ санаа, сайжруулалт)
“Хүүхдийн сониуч зан бол ирээдүйн эхлэл.”
**Brainjoy**
Curiosity Builds the Future