Монгол боловсролын хүрээлэн

Монгол боловсролын хүрээлэн Боловсролын инновацийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэгч бодлогын хүрээлэн

БИДНИЙ ТУХАЙ ТОВЧ:

Боловсрол судлаач хатагтай П.Энхцэцгийн бие даасан боловсролын онол арга зүй болоод билиг зүйн судалгааны ажлын үндсэн дээр 2019 онд байгуулагдсан Гэгээрэл, Соёл, Боловсрол судлалын байгууллага юм.

АЛСЫН ХАРАА:

3-р мянганы хөгжлийн шинэ загвар болох тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд боловсролын оруулах хувь нэмрийг дээд түвшинд гарган GLOBAL CITIZEN- ДЭЛХИЙН ИРГЭН бүтээх үйл ажиллагаанд Монгол улсаа түүчээлэн оролцоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нүүдэлчдийн өв соёл, гүн ухааны үнэт зүйлсээр баяжуулан хөтөлбөржүүлж, Монголын боловсролын системийн ХҮМҮҮЖЛИЙН тогтолцоог сэргээн ажиллуулахын зэрэгцээ нийгмийг СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ үйл хэрэгт манлайлан ажиллана.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

1. Боловсролын нэгдмэл үнэт зүйлийг тодорхойлох
2. Хүмүүжил, ёс суртахууны тогтолцоог сэргээх
3. Нийгмийг соён гэгээрүүлэх

ГОЛЛОХ СОРИЛТУУД:
- Нүүдэлчдийн Язгуур үнэт зүйлийн судалгаа, хөгжүүлэлт
- Ирээдүйн боловсролын философи, үзэл санаа
- Бүх нийтийн гэгээрлийн хэрэгцээг хангах
- Боловсролын системийн эрс шинэчлэлийг хурдасгах
- Боловсролын менежментийн шинэчлэл, өөрчлөлт
- Ухамсрын эрин үеийн шилжилт, хувьсан өөрчлөгдөж буй боловсрол

БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМААРАЛ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА

- Гэгээрлийн улирал сан нь тус хүрээлэнгийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийн дагуу боловсрогдсон хүн нийгмийн хөгжлийн хөтөлбөр, төслийн хэрэгжилтэнд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалтын харилцааг хариуцан, тогтвортой хөгжлийн боловсролын хариуцлагатай хөрөнгө оруулалтын хүрээг тэлэх зорилгоор байгуулагдсан.
- Тус сан нь хүрээлэнгийн үндэстний хэмжээнд хэрэгжүүлэх хүн нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагын цоо шинэ жишиг тогтоон, өөрчлөлтийг бодитоор бий болгохоор бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

09/12/2025

INNER ONE – ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ!

Монгол боловсрол судлалын хүрээлэнгийн дэргэд УХАМСАРЫН ЛАБ Wellbeing studio байгуулагдаж INNER ONE хувь хүний хөгжлийн цуврал сургалтууд хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Энэ удаагийн сургалтаар.

Өсвөр насны физиологийн өөрчлөлт, дааврын тэсрэлт, тархины шинэчлэлийн далд утга учрыг тайлбарлана.

Насанд хүрэгчдийн дотоод өсвөр нас, сэтгэлзүйн сүүдрийг таниулна

Харилцааны шинэ хэв маяг бий болгох бодит арга техник зааж, өдөр тутмын сорилт чэлленжээр дадал болгож суулгана.

Гэр бүлийн харилцааны зөрчлийг шийдвэрлэх практик аргачлал заана.

Хэнд зориулсан бэ?

Өсвөр насны хүүхдийнхээ зан ааш, өөрчлөлтийг ойлгохыг хүсэж буй гэр бүл

Өөрийгөө илүү ойлгож, дотоод тэнцвэрээ олохыг хүссэн бүх хүмүүст

Бүртгэлийн линк: [ https://forms.gle/mH3pfdBoAQgpzWdA7 ]

📞 Холбогдох утас: 95999999, 94144469

📅 Эхлэх огноо: 2025.12.13, 11:00 цагaac эхлэн өдөр бүр.

📍 Байршил: Циркийн баруун талд Орос 3 р сургуулийн дэргэд Орд Эрх сургууль

C-LAB wellbeing studio-д тавтай морил.

Address

Ulaanbaatar

Telephone

+97689034554

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол боловсролын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол боловсролын хүрээлэн:

Shortcuts

Share