23/05/2026
Иргэн Г.Ганбат: Ажилтандаа 2,000,000 төгрөгийн цалин олгохын тулд ажил олгогч компанийн нийт зардал~2,250,000₮ болдог.
Ажил олгогч НДШ-д ~250,000₮, харин ажилтан өөрөө ~230,000₮-г төлнө. Үлдсэнээс нь ХХОАТатварт ~177,000₮-г татуулна.
Ингээд гар дээр ~1,593,000₮ авна. Энэ орлогоо НӨАТ-тай хэрэглээнд зарцуулбал дахин 10%-г касс дээр шууд суутгуулж, бодит худалдан авалт ~1,448,000₮ болж буурч байгаа.
Өөрөөр хэлбэл компанийн цалинд гаргаж буй нийт мөнгөний 64% нь л ажилтны бодит хэрэглээ болж, үлдсэн 36% нь буюу 800,000 төгрөг татвар, шимтгэл, НӨАТ-ын системээр дамжиж Төрд шингэж байна гэсэн үг.
Энэ тэгээд дээрэм биш үү?
Энэ тонуулыг бууруулахгүй "Татварын шинэчлэл" гэдэг бол зүгээр л нохойн баас гэсэн үг шүү!
Ядаж НӨАТ-ын буцаалтынхаа 50%-г авъя, дээрэмчид ээ!!!
19/05/2026
Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорих гэж байгаа эсвэл тэнд ажиллаж, амьдардаг бол сошиал орчинд пост оруулах, сэтгэгдэл бичихдээ дараах зүйлсийг ОНЦГОЙ анхаараарай. Учир нь тус улсын цахим орчны хууль маш хатуу бөгөөд санамсаргүй нэг үйлдэл ч өндөр торгууль, эрүүгийн хариуцлага дагуулдаг байна.
Торгуулийн хэмжээ:
• Цахимаар бусдыг доромжлох: 250,000 – 500,000 AED (Ойролцоогоор 230 - 460 сая төгрөг)
• Зөвшөөрөлгүйгээр хүний зураг, видео нийтлэх: 150,000 – 500,000 AED (Ойролцоогоор 140 - 460 сая төгрөг)
• Хуурамч мэдээлэл, цуу яриа тараах: 100,000+ AED (Ойролцоогоор 90+ сая төгрөг)
• Хямрал, онцгой байдлын үеэр хуурамч мэдээлэл тараах: 200,000+ AED (Ойролцоогоор 185+ сая төгрөг)
• Шашин шүтлэгийг цахимаар доромжлох: 250,000 – 1,000,000 AED (Ойролцоогоор 230 сая - 920 сая төгрөг)
• Дахин цацах (Repost/Forward): Бусдын хууль бус эсвэл хуурамч постыг өөрийн хуудсаар дамжуулан шэйрлэсэн ч яг адилхан хэмжээний торгууль хүлээх эрсдэлтэй.
⚠️ Өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?
• Үнэн байсан ч буруутгагдаж болно: Таны бичсэн зүйл зуун хувь үнэн байсан ч бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргавал defamation (гүтгэлэг, нэр хүндэд халдах) хэрэгт унах аюултай.
• Хил хязгааргүй үйлчилнэ: АНЭУ-ын гадна буюу өөр улсад байхдаа тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн пост оруулсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болдог.
• Сөрөг сэтгэгдэл, үнэлгээ: Google Review дээр үлдээсэн сөрөг сэтгэгдэл, муу үнэлгээ нь эрүүгийн хэрэг болж хувирах эрсдэлтэй.
• Элдэв эможи, хариу үйлдэл: Таны ашигласан эможи (жишээ нь, дургүйцсэн, доромжилсон утгатай) шүүх дээр дижитал нотлох баримт болж ашиглагддаг.
• Үндэсний аюулгүй байдал: Дрон болон пуужингийн идэвхжил, цэргийн холбогдолтой дүрсийг бичиж сошиалд тавих нь үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн ноцтой хэрэгт тооцогдоно гэжээ.
16/05/2026
2024 оны тавдугаар сарын 13-ны энэ өдөр Монголын уулчид Пүрэвсүрэнгийн Лхагвасүрэн, Цэндбаатарын Өсөхжаргал нар дэлхийн хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 8,848.86 метр өндөр Эверестийн оргилд амжилттай гарч, эх орныхоо нэрийг мөнх цаст оргилд өргөсөн түүхэн амжилтыг бүтээсэн билээ.
Гэвч харамсалтай нь тэд оргилд хүрсэн энэхүү баатарлаг аяллаа эсэн мэнд өндөрлүүлж чадалгүй, хүн төрөлхтний мөрөөдлийн оргил болсон Эверест хайрханд үүрд мөнхөрсөн юм. Тэнгэрт ойр тэрхүү өндөрлөгт тэдний хүсэл мөрөөдөл, зориг тэвчээр, эх оронч бахархал хамтдаа үлдэж, Монголын уулын спортын түүхэнд эмгэнэлт ч гэлээ бахархалт хуудас болон бичигдэн үлджээ.
|vov.mn
Эх сурвалж:
11/05/2026
Энэ жилийн форумд 80 гаруй улсын 1200 гаруй төлөөлөгч оролцож, тээврийн дэд бүтцийн санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, ногоон шилжилт, дижитал өөрчлөлт, олон улсын тээврийн коридорын хөгжил зэрэг асуудлыг бодлогын түвшинд хэлэлцлээ.
|vov.mn
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Тээврийн Форум ITF-2026 дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан...
11/05/2026
Талууд хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв гэж БОУАӨЯ-наас мэдээлэв.
|vov.mn
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох газар, хэлтсийн дарга нар Ойн тухай хуулийн шинэ....
11/05/2026
Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна.
|vov.mn
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна.
11/05/2026
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлыг хариуцна.
|vov.mn
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томил...
09/05/2026
Солонгос жуулчдын сошиал сүлжээнд Монголын тухай гашуун үнэнг хэлсэн комментууд:
..Гар нүүрээ угаах ч усгүй, ямар ч тав тухгүй, бүх зүйл нь шороонд дарагдсан, амралтын газрууд нь эл хуль ямар ч хүнгүй усгүй, эзгүй асар том хув хуурай, цөлжилттэй газар юмаа Монгол.
...Гол нь маш бохир, шороо бужигнасан, цагаан хэрэглэл нь хиртэй, өнгө алдсан тийм атлаа Солонгосын 5 одтой буудлын үнэтэй амралтын газрууд нь
..Иргэд нь 500 долларын цалинтай гэсэн атлаа Монголын бүх зүйл маш үнэтэй юмаа. Малын орон гэсэн биз дээ, махны газар нь ч маш үнэтэй, гол нь бүх зүйл нь маш хуурай шороотой. Товчхондоо битүү хог шороотой улс юм.
..Цөлжилт нь тулсан улс. Гэсэн хэдий ч бараг модгүй, улсаас нь цөлжилтөндөө яагаад санаа тавьдагүйг, мод яагаад тарьдагүйг үнэхээр ойлгосонгүй. Хөдөө нь дүүрэн хог байна.
..Монгол явсанаас Вьетнам явсан нь хамаагүй хямд, илүү тухтай юмаа...
...Хүмүүс нь сайхан сэтгэлтэй санагдсан, юм асуухаар дагуулж зааж өгөөд байсан шүү
..Пургон гэдэг чанга дуутай машин нь хаа сайгүй бүх л саадыг даван туулдаг юм байна. Маш их хатуу явдалтай, тэрэн шигээ жолооч нар нь ч бүдүүлэг шууд буугаад хаашаа ч хамаагүй шээчихсэн, маш их гайхлаа...
..Бүх юм нь нэг л замбараагүй, эмх цэгцгүй, маш бохир нийслэл нь дайны дараах сэргээн босголт ч юм шиг санагдлаа. Хотын дарга гэж хүн байдаг бол уу?
..Гадаадын бүх хандив тусламж зээлийг нь парламентийн гишүүд, том дарга нар нь хувааж аваад 300 сая воны үнэтэй машин унадаг хэрэглэдэг
..Авилгадаа идэгдсэн улс болохоор огт хөгждөгүй гэсэн. Ядуу улсын ерөнхий сайдын хүү, бэр, хотын даргын охин нь chanel, dior, hermes, LV -гээс өөр брэнд хэрэглэдэгүй, нисдэг тэрэг унаад явдаг гэсэн
...Иргэд нь яагаад таг дуугүй байдаг юм бол? Будда ихэнх хүмүүс нь шүтдэг болохоор хүмүүс нь бүх шудрага бус зүйлтэй эвлэрдэг шашны нөлөөтэй улс юм бишүү
..Монголчууд ажилд сайн шүү дээ. Маш сайн үнэнч ажил хийдэг л хүмүүс дээ яагаад ийм улстай болсон юм бол??
..Ерөнхий сайд нь их хэмжээний авилга авсан, газар нутгаа хятадад зарсан гэж би уншсан
..Авилга нүүрлэсэн улс төрчтэй гэдэг нь үнэн байхаа гудамж нь америкийнх шиг том машинаар дүүрэн байсан. Магадгүй андуураагүй бол тэр машинууд нь манай чинээлэг хүмүүсийн хэрэглэдэг гадаад машин шиг 3, 400 сая воноос дээш үнэтэй.
Африктай адилхан ч юм уу. Авилга авсан сайд нь 2 жил шоронд суудаг гэсэн. Хууль нь маш зөөлөн гэж орчуулагч хэлсэн...