БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ"

БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ"

Share

Зөвхөн “Эрхэм Баян Эрдэм” сургуулийн сурагчид нэгдээрэй!😊

Photos from СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль's post 07/06/2023

❤️

Photos from БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ" 's post 26/05/2023

🌎🍀2023 оны 5 дугаар сарын 13 ний өдөр Эрхэм Баян Эрдэм сургуулийн СӨУЗ-өөс санаачилан зохион байгуулсан ”СЭЛБЭ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” аянд 10-аас 12-р ангийн 40 гаруй сурагчид өөрсдийн сайн дураар хамрагдаж байгал эх дэлхийдээ багагүй хувь нэмэр орууллаа.

🌎🍀Манай орны хувьд УСНЫ ХЭРЭГЛЭЭ:
· Монголчууд цэвэр усныхаа 90 орчим хувийг газар доорх гүний усаар хангадаг.
· Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус ашигладаг.
· Орон сууцанд амьдардаг айл өрх ахуйн хэрэглээний цэвэр усныхаа 70 гаруй хувийг зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг.
· Манай улсын 34 сумын ундны ус стандартын шаардлага хангахгүй байна.

🌎🍀Үүнээс үзэхэд бид Чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж хамгаалахгүй бол хичнээн гол мөрөн нуур цөөрөм ширгэж буйг хайхрамжгүй зангаасаа болж анзаарахгүй өнгөрч байна.

🌎🍀Бид Сэлбэ голын ойр орчимыг 10:00-12:30 буюу 2 цаг 30 минутын дотор 15 шуудай хогийг цэвэрлэлээ. Үүгээрээ бид Та бүхнийг хогоо хогын саванд хийхийг уриалж байна.

🌎🍀Тархины хогийг тань цэвэрлэхгүйл бол Тарьсан хогийг тань цэвэрлэж дуусахгүй юм байна.

11/05/2023

🍀Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор “СЭЛБЭ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” аянд сурагчид та бүгдийг нэгдэхийг урьж байна🥳
🍀Энэхүү аянаар сурагчид сайн дураараа СЭЛБЭ ГОЛЫНХОО ойр орчны хогийг цэвэрлэж ирээдүйн эко орчныг бүтээхэд хувь нэмрээ оруулах
🍀Аянд нэгдсэн сурагч бүрд олон улсын буюу англи хэл дээрх батламж олгоно. Уг батламж нь гадаадад суралцах хүсэлтэй сурагчдад тэтгэлэг авахад нэг чухал үзүүлэлт болдог🎓
👥Хамрах хүрээ: 9-12-р ангийн сурагчид
⏳Хугацаа: 2023.05.13 10:00-12:30 цагийн хооронд
📍Байршил: Эрхэм баян эрдэм сургуулийн байранд
✍️Бүртгүүлэх:9-12-р ангийн сурагчид тус линкээр бүргүүлнэ үү!
🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfp6cxMNkSWA4-2powm6GLFbex4PVdnv_7HQ8ZyZUHXHy-WsQ/viewform?usp=sf_link' 👈🏻
‼️Аянд оролцоход шаардлагатай хогийн уут бээлийг сургуулиас бэлтгэж өгнө. Сурагчид хувьдаа амны хаалт, усны саваа авчрах

СУРАГЧИД ТА БҮХЭН АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА❤️

Photos from СЭЗИС-ийн үүсгэн байгуулсан Эрхэм Баян Эрдэм бүрэн дунд сургууль's post 02/05/2023

🗞️САЙХАН МЭДЭЭ🥳
СӨУЗ-ийн гишүүн 11а ангийн Ж.Энххүслэн маань өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ🎉🥳
❤️ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ❤️

Photos from БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ" 's post 17/04/2023

👩🏻‍🎓STUDENT COUNCIL👩🏻‍🎓самбарт 🎶ДУРТАЙ ДУУГАА ХУВААЛЦЪЯ🎶самбар байршлаа🤩
🎹Өөрийн дуртай дуугаа хуваалцаж мөн өөрөө ч бусдын дуртай дуунаас сонирхдог төрлийн дуугаа олж сонсоорой☺️✌🏻
🎹ДУУ ХӨГЖИМ бидний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлдөг.
💓Сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг
🫀 Цусны эргэлтэд сайнаар нөлөөлж зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
😩Стрессийг бууруулна
💗Өнгөрсөнд үлдсэн олон дурсамжийг өдөөнө
💊Зарим үед өвдөлтийг намдаах эм ч гэгддэг
📚 Мөн сурах үйл явцад сайнаар нөлөөлөх ба аливаад төвлөрөхөд тусалж оюун санааг чийрэгжүүлнэ🎧 гэх зэрэг олон ач холбогдолтой.

🎼 Хөгжмийн тухай ишлэл

“Хөгжим бол оюун ухааны амьдрал ба мэдрэмжийн амьдралын хоорондын зуучлагч юм. Хөгжим бол гүн ухаан, цэцэн цэлмэгээс ч илүү дээд илчлэлт мөн”

— Л.Бетховен, Германы суут хөгжмийн зохиолч👨‍👩‍👧‍👦🎹

Photos from БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ" 's post 14/04/2023

📚“НОМЫН БАЯР”-ын хүрээнд бага ангийн сурагчид идэвхитэй оролцож номоо хураалган мөн өөрийн уншихийг хүссэн номоо сонгон бүртгэл хийлгүүлэн авлаа❤️
❗️Уралдаанд Дунд анги болон ахлах ангийн сурагчид мөн идэвхитэй оролцохын хүсэж байна❤️
Сурагчдадаа амжилт хүсье❤️

04/04/2023

📚Сурагчид бидний хүсэн хүлээсэн “НОМЫН БАЯР” эхлэхэд бэлэн боллоо🤩
📚Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлж, уншаад ойлгох чадвараа хөгжүүлэх мөн олон талын мэдлэгээ нэмэгдүүлэхэд томоохон ач холбогдолтой😍
📚Бид өөрсдийн хүссэн төрлийн номоо унших бөгөөд хэрэв сурагчид уншсан номоо солилцохыг хүсвэл
📌2023.04.04-2023.04.06-ны өдөр хүртэл 12-р ангид СӨУЗ-ийн гишүүдэд хүлээлгэж өгнө. 📌Гишүүд бүртгэл хийснээр 2023.04.07-ны өдрөөс эхлэн хүүхдүүд сургуульд солилцсон номыг бүртгэлийн дагуу авч уншиж болноо🥳
📌Сурагчид номоо уншиж дуусгасан бол тогтсон тэмдэглэлийг хөтлөн СӨУЗ-ийн гишүүдэд тооцуулна
🕰️2023.05.05-ны өдөр
-БАГА / 1-6 анги /
-ДУНД, АХЛАХ / 7-12 анги / гэсэн 2 ангиллын дагуу :
🏆Хамгийн их ном уншсан сурагч
🏆Хамгийн бүтээлч номын тэмдэглэл хөтөлсөн сурагч сургуулийн хүрээнд тус тус 4 сурагчийг шалгаруулна. / Шагналтай🤩/
❤️Амжилт хүсье❤️
“УНШИХАА БОЛИВОЛ СЭТГЭХЭЭ БОЛИНО”
Төслийг санаачлагч: СӨУЗ-ийн тэргүүн Ж.Бишрэлт

Photos from БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ" 's post 04/04/2023

📚Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл шинэ гишүүдээ албан ёсоор хүлээн авч "Тангараг Өргөх Ёслол"-оо амжилттай 100%-ийн ирц бүрэн зохион байгуулж 4,5,6 сарын хийгдэх ажлын төлөвлөгөөгөө ярилцан гишүүдээ 4 албад тус тус хуваарилан өндөрлөлөө.🤩🥳

Photos from БЗД-ийн"Эрхэм Баян Эрдэм" сургуулийн СӨУЗ" 's post 08/10/2022

2️⃣0️⃣2️⃣2️⃣✨🔟✨0️⃣6️⃣

🌹Сурагчийн нэг өдөр🌹

Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярыг тохиолдуулан
-“СӨУЗ”
-Б.Өлзийбат багштай 12-р ангийн сурагчид 2022-2023 оны хичээлийн жилийн “СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа🥳

Сургуулийн багш, ажилчид нэг өдөр цагаан цамцаар ижилсэн, хүүхэд насаа эргэн дурсан анхны “А” үсгээ заалган, тоглон сахилагагүйтэж, инээд хөөр, баяр баясалтайгаар, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрөөж чадлаа🥰

Багш хэмээх хүндэт ажлыг хариуцан хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг хэвийн өрнүүлж,дүү нартаа үлгэр дуурайлалтай, бие биеэ дэмжин, бусдаасаа суралцан нэг өдрийг мартагдашгүй сайхан өнгөрүүлсэн ахлах ангийн сурагч нартаа баярлалаа!😊

СӨУЗ-ийн зүгээс зохион байгуулсан анхны арга хэмжээ бөгөөд бүх гишүүд сэтгэлээсээ, хариуцлагатайгаар өөрт оноогдсон үүрэг даалгаврын чанартай сайн биелүүлж, нэг хамт олон болон ажиллахад таатай байлаа😇 Цааш цаашдын арга хэмжээнд ч мөн илүү сайн ажиллахыг хичээх болно🥰

Энэхүү сайхан гэрэлт өдрийг бий болгосон 10-12-р ангийн сурагчид, Чиглүүлэгч багш, нийгмийн ажилтан З.Нэргүйбаяр танаа талархсанаа илэрхийлж, цаашдын сурах үйлс, ажлын замд нь томоос том амжилтыг хүсэн ерөөе😊🌹

02/10/2022

Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд!
Та бүхэнд 2022.10.06-ны "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.🤩
Зохион байгуулагдах үйл ажиллагаа💻
🌱Угтах үйл ажиллагаа- /Олон нийттэй харьцах алба/
🌱Багшлах үйл ажиллагаа- /10-12р анги /
🌱Багш нарт зориулсан үйл ажиллагаа-/11-12р анги /
Энэхүү өдөр СӨУЗ-ийн гишүүдийн анхаарах зүйлс:
🌱Өглөө 7:00-7:30-ын хооронд ирсэн байх⏰
🌱Багш болох хүүхдүүдээс бусад хүүхдүүд бүгд цагаан поло өмсөх 👔
🌱Хувийн бэлтгэлээ сайтар хангах📔

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar
202220231