31/03/2026
✨ТАНГАРАГ ӨРГӨХ, АХЛАГЧ ХҮЛЭЭЛЦЭХ ЁСЛОЛ БОЛЛОО✨
2026.03.27-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль -ын Өсвөрийн улаан загалмай бүлгэмийн тангараг өргөх, ахлагч хүлээлцэх үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
❇️ Энэ удаад 105 сурагч ХЗХ-ний гишүүнээр, 1 идэвхтэн багш элсэж, Өсвөрийн улаан загалмайн гишүүний тангарагаа өргөлөө.
Манай клуб нь 2024 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийт 169 гишүүнтэй болсон байна.
Мөн 2024-2026 оныг хүртэл 3 жилийн хугацаанд 12б ангийн сурагч Д.Мишээл нь ахлагчийн үүрэгт хариуцлагатай ажиллан, ажил үүргээ хүлээлгэн өглөө. Дараагийн ахлагчаар 9а ангийн сурагч О.Удвал сонгогдож, ажил үүргээ хүлээн авлаа. Цаашдийн ажилд нь амжилт хүсье!
Хүмүүнлэг иргэн - Хөгжлийн ирээдүй.
#ӨсвөрийнУлаанЗагалмай