Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв

Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв

Share

[Сэтгэлээ нээвэл амьдрал өөрчлөгдөнө]🎉🇰🇷🇲🇳

Хандивын данс: (Олон Улсын Сэтгэлийн Боловсролын Төв)
Төрийн банк- 340601646275
Хүлээн авагч: ОУСБТ HYTББ
Холбогдох дугаар: 95593114, 91133396

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 18/05/2026

⛳️​[Сэтгэлээ нэгтгэсэн "Ханмаүм" спорт өдөрлөг! 🏃‍♂️🏃‍♀️]
​5.17(ням) 200 гаруй Cолонгос болон 20 Монгол хамт олон маань нэг дор цуглаж, "Ханмаүм (Нэгэн сэтгэл)" спорт өдөрлөгөө маш амжилттай зохион байгууллаа. 🇰🇷👍🇲🇳✨
​Эхэндээ жаахан биеэ барьж байсан ч хөгжөөнт тоглоом тоглоод, хамтдаа хөлсөө гаргаад гүйж байхдаа хэзээний найзууд шиг л дотносчихсон байв. Хөгжилтэй хөгжмийн аянд бүжиглэж, сонирхолтой хичээлд суунгаа бие биенийхээ соёлыг илүү гүн гүнзгий таньж мэдсэн үнэхээр өгөөжтэй цаг хугацаа байлаа.
​Хэл өөр ч гэсэн харцаараа, инээмсэглэлээрээ бүхнийг ойлголцсон өнөөдөр! Сэтгэлээ нээж, халуун дулаан уур амьсгалыг хамтдаа бүтээж чадсандаа үнэхээр их баяртай байна. Өнөөдөр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа! ❤️

​[마음을 하나로 모은 "한마음" 운동회! 🏃‍♂️🏃‍♀️]
​5.17(일) 200여 명의 한국인과 20명의 몽골인 친구들이 한자리에 모여 "한마음" 운동회를 매우 성공적으로 개최했습니다. ✨
​처음에는 조금 어색해했지만, 재미있는 게임을 하고 함께 땀 흘리며 달리다 보니 어느새 오랜 친구처럼 친해져 있었습니다. 신나는 음악 소리에 맞춰 춤추고, 흥미로운 수업도 들으면서 서로의 문화를 더 깊이 알아가는 정말 유익한 시간이었어요.
​언어는 달라도 눈빛과 인ээ Smile(미소)로 모든 걸 이해했던 오늘! 마음을 열고 따뜻한 분위기를 함께 만들 수 있어서 정말 기쁩니다. 오늘 함께해 준 모든 분들 고마워요! ❤️

​ #СпортӨдөрлөг #СолонгосМонгол #СэтгэлээХуваалцах #Найзууд #ҮнэхээрГайхалтай #Хамтдаа

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 16/05/2026

📌​[Мэдээ] "Хүн юугаар амьдардаг вэ" гэдэг номтой Сэтгэлийн боловсролын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө✨️
⛳️️​5 сарын 14 болон 15-ны өдрүүдэд "Хайнна" кафе-д зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ оролцогчдын халуун алга ташилт дунд амжилттай болж өндөрлөв.
💎Толстойн сонгодог зохиолоор дамжуулан амьдралын үнэ цэнийг эргэцүүлсэн энэхүү арга хэмжээ нь эхнээсээ дуустал маш дотно, халуун дулаан уур амьсгалд өрнөлөө.
🌿Оролцогчид өөрсдийн тулгамдсан асуудал болон хүсэл мөрөөдлөө хуваалцаж, ганцаараа байхдаа олж хараагүй сэтгэлийн тайвшрал, аз жаргалыг мэдэрсэн үнэтэй цагийг өнгөрүүлэв.
🌟Нэгэн оролцогч "Хамтдаа ярилцсанаар сэтгэлийн дарамт минь хөнгөрч, өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгосон үр дүнтэй цаг байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
🇲🇳🇰🇷Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээний амжилтад тулгуурлан, цаашид ч дунд эргэм насныхны сэтгэлийг дэмжих олон төрлийн хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
❤️

@우수 팬

12/05/2026

🌿☕️✨️❤️...

11/05/2026

Game 😅🤡💦⭐️...

​👨‍👩‍👧‍👦 Гичийн нэг үр / Дугаар 4177
​Хүн ч бас жимс шиг өвөрмөц амттай байдаг
​Бид амьдралын замдаа бусдын сэтгэл зүрхийг таньж мэдсэнээр тухайн хүний л гэх тэрхүү өвөрмөц амтыг ойлгож эхэлдэг. Би эхнэртэйгээ гэрлээд 54 жил болжээ.
Энэ хугацаанд эхнэртэйгээ хамт амьдарч, өөр хэнээс ч мэдэрч боломгүй зөвхөн миний эхнэрт л байдаг тэрхүү дахин давтагдашгүй амтыг олж мэдсэн юм.

​Энэ бол зөвхөн миний эхнэрийн л амт юм. Идэх тусам чацаргана жимсний амтыг мэдэрдэг шиг, бид хүнийг таньж мэдэх тусам тэр хүний сэтгэлийн амтыг мэдэрч, улмаар тэр хүний дутагдал, өө сэв нь ямар ч сул тал болж харагдахаа больдог.
​Тийм ээ, хүмүүс бие биетэйгээ ойр байх тусам гаднах төрхөөс нь цааш нөгөө хүнийхээ дотоод сэтгэлийг таньж мэддэг бөгөөд тэрхүү сэтгэлийг нь мэдэрсний дараа зөвхөн тэр хүнд л байх өвөрмөц амтыг санагалзаж эхэлдэг билээ.
​Пастор Пак Ог Сү

@우수 팬

10/05/2026

⛳️💖 🍀💓

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 05/05/2026

📌 Хийморь аялал🌿 - 산정호수(Санжон Уул Нуур)~🇰🇷✨️

[⛳️️Сэтгэлийн Боловсрол☕️️]
✨️Саяхан Кени болон Уганда улсын оюутнууд засгийн газрынхаа итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Солонгос улсад зочилсон юм. Сургалтаа дуусгаад буцахын өмнөх өдөр нь бид оюутнуудад зориулан тусгайлан буфет ресторанд хүлээн авалт хийж, хоолоор дайлав. Тэд зассан ширээн дээрх маш олон төрлийн хоолыг хараад мэл гайхаж, нүд нь орой дээрээ гарсан юм.
​Амьдралдаа анх удаа ийм дүр зургийг харж байгаа тэд:
- "Багш аа, бид энэ бүх хоолыг идэх ёстой гэж үү?" хэмээн асуув. Тэдний гэнэн цайлган асуултад би тоглоом болгон:
- "Тийм ээ, бүгдийг нь идэх ёстой!" гэж хариулахад оюутнууд:
- "Ямар их юм бэ..." хэмээн сандарцгаав. Удалгүй тэд:
- "Багш аа, Солонгос хүмүүст гомдоллох зүйл огт байдаггүй байх аа! Зам нь цэвэрхэн, байшингууд нь гоё, хоол нь ч үнэхээр амттай юм" гэж хэлсэн юм.
​Би оюутнуудын тэрхүү үгэнд шууд хариулж чадсангүй. Учир нь өнөөдөр Солонгост ийм сайхан орчинд амьдарч байгаа хэрнээ харин ч эсрэгээрээ гомдоллож, сэтгэл дундуур амьдарч буй хүмүүс олон байгаа билээ.
​Африкт бол өчүүхэн жижиг зүйлийг ч үнэ цэнтэй, эрхэм гэж үздэг. Ганц ресторан шинээр нээгдэх юм уу, тосгонд нь эмнэлэг баригдахад л туйлын их баярлаж талархдаг. Нөхцөл байдал хэцүү ч байгаа хэдий ч, мөнгө байлаа ч хоол зардаг газар байхгүй бол идэх боломжгүй, мөнгө байгаад ч эмнэлэг байхгүй бол эмчлүүлэх боломжгүй байдаг учраас тэр юм. Ийм хүнд хэцүү орчин, дутагдалтай байдал дунд амьдардаг ч оюутнууд ийм зүрх сэтгэлтэй учраас жижиг зүйлд ч талархаж, аз жаргалыг мэдэрч байгаа бус уу?

🤗✨️

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 23/04/2026

💎Солонгос хэлний шинэ сургалт [4.22~24] 🇲🇳🇰🇷
🌿*Аз Жаргалтай Болохоос Өөр Аргагүй Шалтгаан*🌿
✨️​Бид үргэлж бодож сэтгэж амьдрах хэрэгтэй. Бодохдоо гүн гүнзгий бодож, өөртөө итгэдэг мунхаг байдлаас ангижрах ёстой. 🚍Тийм ээ, автомашинд мотор маш чухал. Гэхдээ мотор чухал хэдий ч түүнтэй адил тоормос (brake) байж гэмээ нь сайн тэрэг болдог.
⛳️​Үүнтэй адил, заримдаа бид өөрийн хүсэж буй зүйлээ ч хязгаарлаж, үнэхээр хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг ч хийж үзэн, багаасаа сэтгэлээ жолоодох сургуулилалтыг хийх хэрэгтэй. Ийнхүү бага наснаасаа аливааг эргэцүүлэн бодож, биеэ хязгаарлаж (тэвчиж) сурсан хүн ирээдүйд ямар ч ажил хийсэн
​тэр салбартаа гайхалтай нэгэн болж чадна.
🔥Өөрийгөө хянах чадваргүй, өөрийн дураар амьдардаг хэн ч бай тэр хүн аз жаргалгүй болохоос өөр аргагүй юм.⛳️🌺✨️❤️
(​Паг Уг Сү Пасторын сургаалаас)
❤️🤗

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 21/04/2026

📌Солонгос дахь Монголчуудтай хамтарсан 🇰🇷хэлний хичээл & 💎Сэтгэлийн боловсролын хичээл📌

🌿*​Сэтгэлийн нүдийг нээж өгөх сургамж үг*🌿
🌎✨️​Орчин үеийн олон залуучууд амиа хичээсэн өөрийгөө л гэж амьдарч байна. Харамсалтай нь, тэд өөрөө ч биш өөр бусад нэг хүч чадалд автан амьдардаг. "Аа, би тоглоомд хэтэрхий донтчихож, одоо болих хэрэгтэй байна...", "Би архи хэтэрхий их ууж байна, ингэж болохгүй...", "Би ингээд үнэхээр их сургуулиа төгсөж чадах болов уу? Одоо л ухаан суух хэрэгтэй байна..." гэх мэт. Гэвч олон залуус тэндээсээ ангижирч чадалгүй, өдөр бүр зөвхөн шийдвэр гаргаж, өөртөө амлалт өгсөөр сууна. Өөрийн хүсээгүй зүйл рүүгээ автан орж байгаа ч, өөрийн хүслээр тэндээсээ гарч чадахгүй байгаа юм.
​"Ээж ээ, битгий тэг л дээ! Би ч гэсэн ингэж амьдрахыг хүсэж байгаа гэж бодоо юу? Миний дураар болохгүй байна шүү дээ. Өдөр бүр үхмээр санагдаж байхад, яагаад ээж та хүртэл намайг ингэж зовоогоод байгаа юм бэ!" гэж хашхирах оюутан залуус хичнээн олон байдаг гээч. Нэгэнт буруу зүйлд автчихвал түүнээсээ салж чадалгүй хөтлөгдөхөөс өөр аргагүй болдог. Өөрөө ч, эцэг эх нь ч, багш нь ч тэрхүү гинжин хэлхээг таслан гаргаж өгч чаддаггүй.
​Энэ нь сэтгэлийн ертөнцийг нарийн сайн мэддэггүйтэй холбоотой юм. Нэгэн ээж сургууль дээрээ багшаа зодсон хүүгийнхээ асуудлын талаар ярьсан юм. "Багшаа зодсон гэнэ үү? Гэхдээ тэр бол таны хүүгийн хийсэн хэрэг биш ээ!" гэхэд, "Үгүй ээ, пастор минь. Миний хүү багшийгаа зодсон нь тодорхой шүү дээ" гэв. Би "Үгүй ээ, эгч минь. Тэр бол таны хүүгийн хийсэн ажил биш" гэж хэлсэн. Тэр оюутан тийм зүйл хийхийг хүсээгүй боловч түүний сэтгэл доторх ямар нэгэн хүч түүнийг хөтлөн тийм зүйл хийхэд хүргэснийг би тэр ээжид нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм.
​Хүн төрөхөөсөө үхэх хүртлээ олон зүйлийг сурдаг. Халбага барихаас эхлээд хэл яриа, бичиг үсэг сурна. Сургуульд ороод компьютер, тэквондо, төгөлдөр хуур, математик, гадаад хэл гээд маш их мэдлэг, техник, туршлагыг сурдаг. Гэтэл амьдрахад хамгийн чухал бөгөөд шаардлагатай "сэтгэлийн ертөнц"-ийн талаар хэзээ ч сурч байгаагүй, зааж өгдөг газар ч байхгүй. Сэтгэлийн талаарх ойлголт бүрхэг учраас аз жаргалтай байх ёстой залуус аз жаргалгүй болж, гуниглах ёсгүй залуус гуниглан өдөр хоногийг өнгөрүүлж байна.
​Би Библи судраас хүний сэтгэл урсах зам буюу "Сэтгэлийн ертөнц"-ийг нээж илрүүлсэн. Тиймээс "Олон Улсын Залуучуудын Холбоо" (IYF)-г үүсгэн байгуулж, энэ байгууллагаар дамжуулан олон залуучуудад сэтгэлийн ертөнцийг зааж өгсөн. Ингэснээр залуус тоглоомын донтолт, хүнд хэцүү өнгөрсөн үе, аутизм зэргээс ангижирч, одоо гэрэл гэгээтэй амьдарч байна. Сэтгэл нь хүчирхэг болон өөрчлөгдсөн залуусыг харах надад үнэхээр аз жаргалтай байдаг. Миний бичсэн сайн номууд манай залуучуудад харанхуйгаас гэрэл рүү гарах замыг нээж өгөөсэй хэмээн хүсэж байна.
[​ Пак Ок Сү пасторын номлолоос...]

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 21/04/2026

🇲🇳 "Эрдэм сурахад эрт орой гэж үгүй."
🌿4.20(дав) Монголчуудад зориулсан үнэгүй Солонгос хэлний хичээл хийж 🎶✨️ Дууны хичээл орлоо
🇲🇳️Манай сурагчид бүгд даруухан хөөрхөн байлаа^^
🌊✨️*Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн*

Photos from Sonjin bagsh Солонгос Хэлний Сургалтын Төв's post 21/04/2026

⛩️✨️3.29-ны 🇰🇷Korean Culture Trip буюу *Солонгос Соёлтой Танилцах Аялал* боллоо🌸✨️⛳️📸🤗

📌🌊​Урсгал ус өмхийрдөггүй
💦​Тогтмол ус өмхийрдөг шиг, сэтгэл зүрхний ертөнц ч мөн адил тусгаарлагдвал өвчилдөг. Эцэг эх болон хайртай үр хүүхдүүдийн хооронд ч харилцан яриа тасарч, яваандаа таагүй зүйл ярилцахаас зайлсхийсээр байвал харилцаа улам бүр хөндийрдөг. Хосуудын харилцаа ч ялгаагүй. Хэн ч бай сэтгэл гонсгор үедээ сэтгэлээ хуваалцаж чадахгүй бол түүнийг ямар гэр бүл гэх билээ?
​Бид ч бас өөрсдийгөө тусгаарлагдаж байгаа юм биш биз гэдгээ сайтар эргэцүүлж үзэх хэрэгтэй. Өөрийгөө мундаг гэж итгэх нь асуудал боловч, үүнээсээ болоод бусдыг үл тоомсорлон харилцаагаа тасалвал өөрт нь ч бас гүн тусгаарлалт ирдэг гэдгийг бид санаж явах ёстой. Ямар ч хүнд тусгаарлалт ирж болно.
​Тийм ээ. Хэн ч бай тусгаарлагдсан л бол өөрийн бодлын хүрээнээсээ гарч чаддаггүй. Тийм учраас хүн бүрт сэтгэлийн гүн дэх зүйлсээ хуваалцах хүн зайлшгүй хэрэгтэй байдаг. Сэтгэл дундуур байхдаа хамтдаа хуваалцаж чадахгүй бол түүнийг ямар найз нөхөд, ямар гэр бүл гэх вэ? Сэтгэл зүрхний ертөнц ч мөн адил.
​Бидний сэтгэл түгшүүртэй, айдастай, тогтворгүй байх үед тэрхүү сэтгэлээ хуваалцах найз нөхөд, хөрш зэргэлдээ хүмүүс байвал бидний өмнө тулгарсан асуудал том, жижиг байхаас үл хамааран тэрхүү бэрхшээлийг даван туулах хүч бий болдог. Бие биедээ сэтгэлээ нээж амьдарвал бид буруу бодолд автсан ч түүнээсээ ангижрах боломжтой.
​Зөвхөн харилцан яриагаар дамжуулан хөшүүн, хатуу сэтгэл өөрчлөгдөж, амьдралын чиг хандлага ч мөн өөрчлөгддөг гэдгийг би тоолж баршгүй олон удаа харсан. Тийм ээ. Бие биедээ сэтгэлийн үүдээ хаалгүйгээр, харилцан сэтгэлээ хуваалцаж, нэгдэж чадвал бид өөрсдийн хүчээр гарч чадахгүй тэрхүү тусгаарлалт болон зовлон зүдгүүрээс ангижрах боломжтой юм.
(Пак Уг Сү пасторын номлолоос)

14/04/2026

🌿

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar