Майхан худалдаа LFO brand

Майхан худалдаа  LFO brand

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Майхан худалдаа LFO brand, Ulaanbaatar.

20/05/2026

😍 10 хоногийн дараа бэлэн буух загвар #4

20/05/2026

😍 10 хоногийн дараа бэлэн буух загвар #3

20/05/2026

😍 10 хоногийн дараа бэлэн буух загвар #1

26/12/2022
29/11/2022

Isotonic sport drink - нүүрс ус
Магни 51мг
Витамин с 36мг
Үнэ 80k
Хүргэлт үнэгүй

28/11/2022

Une 80k
Uult 16
Hurgelt unegui

12/10/2022

Өдрийн мэнд. Анх энэхүү пэйж хуудсаа нээгээд 2018 онд та бүхэндээ хуваалцаж байсан уургийн талаарх мэдээлэлээ дахин хуваалцая. 🦾

?

#Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Уураг бол хүний бодисын солилцооны үндсэн нэгж. Хүний биеийг байшинтай зүйрлэвэл уураг бол тухайн байшингийн тоосго нь юм. Уураг, нүүрс ус, амин дэм, өөх тос, эрдэс бодис гэсэн таван үндсэн тэжээл бий. Хоол хүнснээс ихэвчлэн уураг, нүүрс ус, өөх тосыг авдаг. Уураг байхгүй бол хүний бодисын солилцоо шууд зогсоно. Тархи, арьс, үс, хумс, булчин гэх мэт хүний биеийн бүх хэсэг уурагнаас тогтдог. Хамгийн их уурагнаас тогтдог эрхтэн бол булчин.

#Уургийг хэчнээн төрөлд ангилдаг вэ?

-Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болж задардаг. Дараа нь хүний биед 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий уураг бий болно. Байгальд уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Амьтны гаралтайг нь орлуулагддаггүй уураг гэх бөгөөд найман төрөл байдаг бол ургамлын гаралтайг нь орлуулагддаг уураг гэх ба 12 төрлийн амин хүчлээс бүрдэнэ.
Хүний өөх тос бодисын солилцоо нь элгээр дамжиж задраад 12 төрлийн амин хүчил нийлэгжүүлдэг. Богино хугацааны уураг өгч байгаа учраас орлуулагддаг уураг гэж нэрлэнэ. Эдгээр 12 төрлийн амин хүчил нь сэрүүн чанартай, боловсруулаагүй бүтээгдэхүүнд байдаг бол орлуулагддаггүй уургийг бид зайлшгүй боловсруулж халуун чанараар иддэг.
Хүний биеэс бий болдоггүй, хүн зөвхөн хүнсээрээ авч хэрэглэдэг үл орлогдох найман амин хүчлийг үхэр, тахиа, загасны мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, өндөгний цагаан зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авч болно.

#Цагаан хоолтнууд уургийн дутагдалд ордог уу?

-Цагаан хоолтон хүмүүс амьтны гаралтай мах, сүүн бүтээгдэхүүн болон өндөг хэрэглэдэггүй учраас орлуулагддаг 12 төрлийн уургаа л авдаг. Монголчууд жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай учраас илчлэг ихтэй, малын гаралтай хоол хүнс хэрэглэж байж энэ хүйтэн ширүүн уур амьсгал, тэсгим хүйтнийг илчлэг өндөртэй өөх тос болон махны тусламжтай давдаг.

#Өндөг уургаар баялаг бүтээгдэхүүн. Өндгийг удаан шингэдэг учраас ихээр идэж болохгүй гэдэг?

-Өндөгний цагааныг хэчнээн ч хэмжээгээр идэж хэрэглэж болно. Харин өндөгний шард өөх тос ихээр агуулагддаг учраас маш удаан шингэдэг, цусан дахь хлостерины хэмжээг ихэсгэнэ. Майонезыг өндөгний шар болон ургамлын тосоор хийдэг. Ус тос хоёр нэгддэггүй. Тэгэхээр өндөгний шар нь ургамлын тостой нэгдэж байна гэдэг нь маш их өөх тос хлостерин агуулж байгаагийн илрэл.

#Жингээ хасах гэж буй хүнд хэрхэн зөвлөдөг вэ?

-Турах гэж буй хүнд өндөгний цагааныг шараас нь ялгаад идэхийг зөвлөдөг. Харин жин нэмэх гэж байгаа бол шартай нь хамт идэж болно. Гэхдээ шарыг нь өдөрт 2-3 ширхэг идэхэд хангалттай.

#Уургийн дутагдалд орвол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүний тулгуур хөдөлгөөний аппарат нь араг ясны систем юм. Түүний гадна талд улаан мах буюу булчингууд байрладаг учраас хүн хөдөлж явдаг. Хүний хүнснээс авч байгаа уургийн дутагдал болон өөрт байгаа булчингийн алдагдал нь хамгийн дээд цэгтээ хүрвэл хүн явж байгаад сөхөрч унана, тамирдаж хэвтэрт орно. Булчин их сайн байна гэдэг байгалийн шалгарлыг давах, байгальд үлдэх тухайн амьтны ганц зүйл нь.
Булчин сайн байвал бид эрүүл аж төрнө, дархлаа сайтай байх болно. Өвчний илааршил цэвэр булчингийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг.

#Уургийн илүүдэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Уураг илүүдвэл биед хортой. Зарим нь өтгөнөөр биеэс ялгараад гарчихдаг. Их махтай, маш уураглаг хоол идэхээр хий ихээр гардаг. Энэ нь уураг ихэдсэний илрэл. Уураг бүдүүн гэдсээр шимэгдээд элгэнд очоод задардаг.
Улмаар хорт нэгдлүүд нь байхгүй болсны дараа бөөрөөр илүүдэл хоргүйдсэн нэгдэл нь ялгардаг. Харин их хэмжээний уураг нэг дор хэтрүүлэн хэрэглэх юм бол задралд орж чадахгүй цусаар эргэлдэж, тархи бөөр зэрэг эд эрхтнүүдийг хордуулдаг. Тэгэхээр уургийг хаана, хэзээ, ямар хэмжээтэйгээр хэрэглэх вэ гэдгээс шалтгаалаад биед өөр өөрөөр нөлөөлдөг.

#Уургийн нэмэлт бүтээгдэхүүнийг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой юу?

-Ард талын шошгоны заавраар хэрэглэхэд буруудахгүй. Гэхдээ шошгон дээрх заавар ерөнхийдөө барууны, нас бие гүйцсэн хүмүүст зориулагдсан байдаг учраас ази хүмүүс тунг нь бага зэрэг хасаад хэрэглэдэг.
Зөвхөн уургаар зогсохгүй өөх шатаагч, судас тэлэгч, амино, креатин зэрэг маш олон нэмэлт бэлдмэлүүд байдаг.

#Эдгээр бэлдмэлүүдийг тамирчид тусад нь ээлжээр хэрэглэдэг үү эсвэл бүгдийг нь хамтад нь хослуулж хэрэглэдэг үү?

-Шат дараатай хэрэглэнэ. Хэдэн жил бэлтгэл хийснээр, ямар үр дүн гарснаар хэрэглээгээ сайжруулж болдог. Харин ямар ч бэлтгэлгүй, жингийн илүүдэлтэй хүн шууд уугаад эхэлвэл түүнд ямар ч үр дүн үзүүлэхгүй, эсрэгээрээ сөрөг үр дагавар гардаг. Учир нь тухайн хүний бие тамиржаагүй байгаа учраас сөрөг нөлөө үзүүлдэг.
1990-ээд онд уургийг ихээр хэтрүүлж хэрэглэснээс буруу ойлголт бий болсон.
Уургийг хэрхэн хэрэглэх вэ? -Хүн өдөрт хүнс болон нэмэлтээр нийтдээ нэг кг жин тутамд 0.5-1.5 грамм уураг авах ёстой. Тухайлбал, 75 кг жинтэй хүн өдөрт дунджаар кг тутамд 1 грамм уураг авлаа гэхэд өдөрт 75 грамм уургийг хоол хүнснээсээ болон нэмэлтээр авах ёстой гэсэн үг юм. Тэгэхээр 100 грамм үхрийн мах 24-25 грамм уураг агуулдаг гэж бодоход хүнснээсээ хангалттай авч чадахгүй байгаа уургаа бид нэмэлтээр авах ёстой.
Дасгал хийж байгаа тамирчин өдөрт дөрөв таван удаа махан хоол идэж чадахгүй. Бас ходоод өдөржин хоол боловсруулаад байвал тэсэхгүй. Тэгэхээр нэмэлтээр уураг авах нь ходоодонд муу нөлөө үзүүлэхгүй.
Шууд биед шимэгдээд, ходоодноос нарийн гэдэст ороход нойр булчирхайн шүүрлээр уураг задраад бие болон булчинд очиж байрладаг.

Өдөрт нэг удаа хоол идээд , 75 грамм уураг авах ёстой байтал булчинлаг болно гээд 150, 200 грамм уургийг нэмж хэрэглэж болохгүй. Үүний сөрөг нөлөөг мэдээгүй. Уургийн тунг хэтрүүлэхийн бол элэг, цөс, бөөр, ходоодыг хордуулна. Улмаар нүүрээр юм гарах зэрэг сөрөг нөлөөллүүд бий болно.

-Бөөрний архаг дутагдалтай, хавдартай, 16 нас хүрээгүй хүн, жирэмсэн хүн хэрэглэхийг хориглодог.

#Хүний биед хэдэн төрлийн булчин байдаг вэ?

-Хүнд их биеийн буюу хөндлөн судалт булчин, гөлгөр буюу судас нарийн бүдүүн гэдсэнд байдаг булчин, мөн зүрхний булчин гэсэн гурван төрлийн булчин бий. Булчингийн үндсэн тэжээл нь уураг ба нүүрс ус болох гурилан бүтээгдэхүүн, чихэр байдаг.
Булчинд нүүрс ус маш хэрэгтэй. Та дасгал сайн хиймээр байгаа бол булчинд тань хангалттай хэмжээний нүүрс ус буюу гурил, будаа, төмс, гурилан бүтээгдэхүүн байх ёстой. Тэгж байж л дасгал сайн хийнэ. Харин дасгалын дараа цэвэр уураглаг юм иднэ. Дасгал хийсний дараа гурилан бүтээгдэхүүн идвэл хүн таргалдаг.

#Уураг дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Уураггүй бэлтгэл хийвэл хүний биед хэр муу вэ?

-Уураггүй бэлтгэл хийвэл хүний биед ядрал үүснэ. Хүнийг механикаар ажиллуулдаг, ясыг хөдөлгөдөг, ясны үзүүрт булчин нарийсч очоод шөрмөс болоод зоогдоод, булчин агшиж гарыг татдаг, ийм чухал зүйл хийдэг ганц эрхтний тэжээл байхгүй бол өнөө маргаашдаа биедээ байгаа зүйлээ хэрэглээд булчин задралаа үүсгээд байж байдаг. Дараа нь ядрал үүсдэг. Фитнессээр хичээллэж байгаа хүн ядраад байвал уураг дутагдаж байна гэсэн үг.

#Хүнд харшилсан тохиолдол гарч байв уу?

-Харшилсан тохиолдол гарч байгаагүй. Харин жин нэмж байх үед уудаг уураг нь зарим нэг туранхай хөвгүүдэд эхний 14 хоног хурцдаад гүйлгэх тохиолдол гарч байсан. Тэгээд 14 хоногоос цааш зүгээр болсон.

.bayanmunkh

04/10/2022

2 эмэгтэй фиттнесд явна. Нэг нь сайхан биетэй нөгөө нь бага зэрэг жинтэй.
-Энэ мөрийг сонсоод сайхан биетэй нь илүү гэж бодно.

Гэтэл хувцасаа солиход сайхан биетэйн гэдсэнд том сорви байв.
-Энэ мөрийг сонсоод жаахан жинтэй нь илүү гэж бодно.

Гэхдээ сайхан биетэй эмэгтэй олон хүүхдийн ээж. Харин махлаг нь хүүхэд төрүүлж чадахгүй.
-Энэ мөрийг сонсоод сайхан биетэй нь илүү юм байна гэж бодно.

Жинтэй нь гэвч 100 хүүхэдтэй асрамжийн газар байгуулсан.
-Энэ мөрийг сонсоод за жинтэй нь дээр гэж бодно.

Гэвч сайхан нь тэр газрыг байгуулах бүх хөрөнгө оруулалтыг хийсэн...

Дүгнэлт: 5 мөр уншихад л таны бодол 5 удаа өөрчлөгдлөө. Хэнд ч бүү дүгнэлт хий. Хэн ч илүү биш. Хэн нь ч дутуу ч биш. Бүх хүн өөрөө өөрийнхөө байдлаар төгс байж чаддаг.

Photos from Tugs body's post 04/10/2022

Таргалуулахгүй, витаминлаг смүүти гэртээ бэлдэж уугаарай
Смүүти хийх жор

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar