25/12/2023
SOD education Сургалтын төв
ЭЕШ -д бэлтгэх, хоцрогдол арилгах, Их дээд сургуулиудын харьяа лицей сургуулиудад бэлтгэх болон ганцаарчилсан сургалт.
25/12/2023
01/03/2023
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
📖📖📖БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.
📘📘📘Энэхүү журам нь улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгоно.
Үүнд,
👇👇👇
➡️Кембрижийн IGCSE, O, AS, A
➡️IB-International Baccalaureate
➡️AP-Advanced Placement
➡️TOEFL /IBT/
➡️IELTS
➡️SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
🧑💻👨💻ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://www.eec.mn/ цахим хаягаар ирүүлнэ.
✅Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд,
➡️Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
➡️Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
➡️ Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
➡️Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
➡️ Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
❗️❗️❗️Дүн, оноо дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын 1.3, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасны дагуу МХБШ-д заавал хамрагдаж, босго онооны болзол хангасан байна.
📨📨📨Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг хүсэлт ирүүлсэн https://www.eec.mn/ цахим хаягаар мэдэгдэнэ.
06/02/2023
💎 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
✅ 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
✅ Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :
📌Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
📌Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
Та бүхэнд амжилт хүсье.
💎 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
✅ 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
✅ Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :
📌Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
📌Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
Та бүхэнд амжилт хүсье.
06/02/2023
💎 МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
✅ 2023 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 03-р сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
📌Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно.
📌Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
06/02/2023
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна.
02/02/2023
💡 ИХ СУРГУУЛИА ХЭРХЭН СОНГОХ ВЭ?🏫
-Хэрвээ чи их сургуулиа сонгож чадахгүй эргэлзээд эсвэл хараахан сургуулиа сонгоогүй байвал доорх бяцхан нийтлэлийг уншаад үзээрэй. Энэ чухал шийдвэр хийх мөчид та нартаа тус болох гээд өөрсдийн бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 💛
Сурах сургуулиа зөв сонгох нь чи бидний амьдралдаа гаргаж байгаа хамгийн том бас хамгийн чухал шийдвэр. Бүтэн 4 жилийг чи сурч, судалж, хөгжиж өнгөрүүлэх тул өөрийгөө үнэлэхээр ирээдүйд бэлдвэл эргээд харамсдаггүй. Өөрт тохирсон сургуулиа сонгохдоо хамгийн эхэнд өөрийн чаддаг чадвараа мэдэж байх нь чамд бинго болно. Ажлын байран дээр Hard skill чинь чухал юм уу Soft skill чинь чамд хэрэгтэй юу гэдгээ бодох хэрэгтэй. Чи хийж чаддаг зүйлдээ тулгуурлаж мэргэжлээ сонговол насан туршдаа чадвараа "чанар" болгож явах боломжтой. Мэргэжлээ зөв сонгочхоор сурах сургуулийн чинь ерөнхий тов гарчихдаг. Мэдээж улсын сургуульд орсноор Монголдоо л чанартай боловсролыг эзэмших болно. Өөрийн онооноос шалтгаалж хүссэн мэргэжлээ авч чадахгүй тохиолдол гарна тэр үед танд 2 сонголт гарч ирнэ. НЭГТ хүссэн мэргэжлээрээ бусад сургуульд сурах эсвэл тухайн сургуульд үлдсэн ангид ороод 2-р курсээсээ ангиа солих боломжтой юм. Мэдээж хүн чанартай сургуульд сурч төгсөх чухал ч үүнээс чухал зүйл бол өөрийн мэргэжлээрээ сурч мэргэжилдээ дурлах хамгийн чухал юм. 💛❗️
-Гэхдээ улсын сургууль сайн хувийн сургууль бүр тиймхэн гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Улсын сургууль ч бай, хувийн сургууль ч бай жил бүр тэр сургуулиудаас хэдэн мянган хүүхэд суралцаж төгсөж амьдралд хөл тавьж байгаа. Иймээс ямар ч сургуульд сурсан бай амжилттай боловсрох чанартай боловсрол эзэмших үндэс бол та өөрөө юм. Тиймээс зүгээр л чиний сурахыг хүссэн мэргэжлээр ямар сургууль салбартаа тэргүүлдэг вэ, чамд тэр сургууль ямар боломжийг нээж өгөх вэ, гэдэг үүднээс бүх сургуулийг судлаад үз. 📚🤯
-Хэзээ ч бүү сохроор ханд. Хэн нэгний үгэнд автаж эсвэл, судалсан эхний сургуулиа шууд бүү сонго. Юунд дуртайгаа үргэлж сана. Илүү ихийг судлаад өөрийн дурлаж хүссэнээ л сонго. Мэдээж их сургуулиудын элсэлт эхэлсэн энэ цаг үед бүхий л сургууль салбартаа тэргүүлэгч хамгийн шилдэг нь тэр сургуулийн нэрийн хуудас юм. Цаг хугацаа гэдэг бол бүхний баталгаа шүү дээ. Тиймээс үргэлж илүүг судлаад зөвийг сонгоорой.😎🚀💛
24/10/2022
2022 ОНЫ 2 ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ
ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
20/09/2022
12-р анги төгсөх суралцагчид маань ЭНЭ хичээлийн жилд шинэ журмын дагуу ЭЕШ өгөх тул та бүхнийг хосолсон ангиуддаа урьж байна. Суудлын тоо цөөхөн үлдсэн байгаа жүү.
Утас: 95454884, 98089900
05/09/2022
📣 Математик, Физик, Хими, Нийгмийн ухаан, Англи хэлний хичээлээр ЭЕШ-д бэлтгэх сурагчдын эрчимжүүлсэн танхимын ангидаа элсэлт авч байна.
-Математик, Физик, Хими, Нийгмийн ухаан, Англи хэлний хичээлүүдээр агуулгын хоцрогдолгүй байхаар онолын хичээлийг заана.
-2010-2022 оны ЭЕШ-ын материал ажиллана.
-Их дээд сургуулиудын лицей ахлах сургуулиудад бэлтгэнэ.
☎️ Холбогдох утас: 95454884
🎯Байршил: МУИС-ийн V байр GB center 5-н давхарт 503 тоот.
🗓Хичээл эхлэх хугацаа:
-2022.09.05
⌚️Хичээлийн хуваарь:
-Даваа-Баасан гарагт өдрөө сонгон хичээллэх боломжтой.
-Дэлгэрэнгүй мэдээллийг дээрхи дугаартай холбогдон утсаар лавлана уу.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
14192
Opening Hours
| Monday | 08:00 - 20:30 |
| Tuesday | 08:00 - 20:30 |
| Wednesday | 08:00 - 20:30 |
| Thursday | 08:00 - 20:30 |
| Friday | 08:00 - 20:30 |
| Saturday | 10:00 - 16:30 |
| Sunday | 10:00 - 16:30 |