Нүүдэл Сэд - Системтэй Бизнес Өсөлт

Нүүдэл Сэд - Системтэй Бизнес Өсөлт

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нүүдэл Сэд - Системтэй Бизнес Өсөлт, Education Website, Ulaanbaatar.

Photos from Нүүдэл Сэд - Системтэй Бизнес Өсөлт's post 19/02/2026

Үүсгэн байгуулагчийн тухай

Нүүдэл Сэдгэлгээ – Системтэй Бизнес Өсөлт бол
зүгээр нэг бизнесийн зөвлөгөөний хуудас биш.

Энэ бол
Монгол нүүдлийн ухааныг
орчин үеийн бизнесийн системтэй нэгтгэсэн
шинэ хандлагын эхлэл юм.

Үүнийг үүсгэн байгуулагч
Мөнхбат Жамсран (Мөнхөө)
бизнесийг азаар биш — системээр өсгөдөг стратегич.

Тэр хаанаас эхэлсэн бэ?
АНУ-д Бизнесийн Удирдлагын Магистр (MBA) болон
Бизнесийн Мэдээллийн Систем чиглэлээр суралцсан.

Гэхдээ түүний гол давуу тал бол диплом биш.
Түүний давуу тал бол:
• Өөрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулсан бодит туршлага
• Бизнесийг гадаад зах зээлд тэлэх стратегийг практик дээр хэрэгжүүлсэн туршлага
• Компани байгуулах, үнэлэх, худалдан авах үйл явцад биечлэн оролцсон туршлага
• Өгөгдөл, маркетинг, AI-г бодит бизнес дээр системтэй нэвтрүүлсэн туршлага

Тэр онол ярьдаггүй.
Тэр туршсан, биеэрээ хэрэгжүүлсэн зүйлээ л ярьдаг.

Нэг чухал ажиглалт
Олон бизнес эрхлэгчид: Илүү их ажиллавал өснө гэж боддог.
Гэвч бодит байдал дээр:
Чадвар бизнесийг эхлүүлдэг. Систем бизнесийг өсгөдөг.

Энэ ойлголтоос л бизнесийн
“Нүүдэл Сэдгэлгээ” төрсөн.

Нүүдэл Сэдгэлгээ гэж юу вэ?
Орчны өөрчлөлтийг эсэргүүцэх биш — ашиглах.
Тогтвортой байдлыг хүлээх биш — бүтэц бий болгох.
Байршилд баригдах биш — системд тулгуурлах.
Энэ бол хөдөлгөөн дунд тогтвортой байдлыг бий болгох стратеги.

Бодит хэрэгжилт
Digital маркетинг болон хиймэл оюуны практик хэрэглээг амжилттай нэвтрүүлснээр
уламжлалт Монгол гэрийг олон улсад таниулах, эрэлт бий болгох төслийг ахлан хэрэгжүүлж,
олон жилийн түүхтэй Америк компаниудын борлуулалтын гүйцэтгэлийг давж гарсан туршлагатай. Сүүлийн жилүүдэд АНУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран
уламжлалт Монгол гэр дээр тулгуурласан амралтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ нь нэг зүйлийг нотолсон:
Нүүдлийн соёл, Нүүдэл Сэдгэлгээ бол өнгөрсөн түүх биш.
Энэ бол ирээдүйн стратеги!

Тэр юу өөрчилдөг вэ?
Тэр бизнесийг илүү их ажиллуулахгүй.
Тэр бизнесийг илүү зөв бүтэцтэй болгодог.
• Санамсаргүй орлогыг системтэй орлого болгодог
• Туршилт дээр суурилсан маркетингийг өгөгдөл дээр суурилсан стратеги болгодог
• Хүний хүч дээр тулгуурласан процессыг автоматжуулалт руу шилжүүлдэг
• Нэг зах зээлд хамааралтай байдлыг олон зах зээлийн бүтэц болгон хувиргадаг
• Эзнээсээ хэт хамааралтай бизнесийг систем дээр суурилсан байгууллага болгодог

Энэ хуудас бол
зүгээр мэдээлэл өгөх орон зай биш.
Энэ бол:
Системтэй өсөхийг хүссэн
хүмүүсийн стратегийн орон зай.

Хэрэв та:
Илүү их ажиллах биш,
илүү зөв бүтэц байгуулахыг хүсэж байвал —

Тавтай морил!

18/02/2026

Бүх зүйл хөдөлгөөн дунд оршдог.
Хувьсаж, өөрчлөгдөж, хөгждөг.

Бизнес ч мөн адил.

Системгүй,
өөрчлөлтийг урьдчилан уншдаггүй,
бүтцээ шинэчилдэггүй бизнес —

орчны савлагаанд дагаад савладаг.

Харин системтэй бизнес?
Хөдөлгөөн дунд тогтвортой байдлыг бий болгодог.

Яг энэ логикийг би бизнесийн Нүүдэл Сэдгэлгээ гэж нэрлэсэн.

Хэрэв таны хувьд:

– Их ажилладаг, их хичээдэг ч тогтвортой өсөлт харагдаггүй
– Маркетинг нь бодит үр дүн авчрахгүй байгаа
– AI хэрэглэхийг хүсдэг ч яг хааана нь яаж хэрэглэх учираа олохгүй байгаа
– Зах зээл өөрчлөгдөхөд бизнес нь савладаг
-Гадаад зах зээлд гарахыг хүсэвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа
бол
Та зөв газараа ирсэн байна!

Энэ хуудасны зорилго нь
Нүүдэл Сэдгэлгээ дээр суурилсан
системтэй бизнес өсөлтийг бий болгох.

Нүүдэл Сэдгэлгээ нь
орчны өөрчлөлтийг эсэргүүцэх биш — ашиглах,
хөдөлгөөн дунд тогтвортой байдлыг бий болгох
үзэл баримтлал юм.

Бид дараах чиглэлд төвлөрнө:

• Бизнесийн системчлэл
• AI, автоматжуулалт
• Маркетингийн оновчтой бүтэц
• Олон улсын зах зээлийн стратеги
• Урт хугацааны тогтвортой өсөлт

Энд бид:

-бодит шийдэл,
-кейс судалгаа,
-мөн Нүүдэл Стратеги™-ийг хэрэгжүүлэх арга зүйг санал болгоно.

Нүүдэл Стратеги™ гэдэг нь:

• Маркетингээ системжүүлэх
• AI ба автоматжуулалт ашиглах
• Зах зээлийн өөрчлөлтөд бэлтгэлтэй байх
• Бизнесийг байршилд биш — бүтэц дээр тулгуурлуулах

арга зүй юм.

Хэрэв та бизнесээ:

Тогтвортой,
системтэй,
урт хугацаанд өсгөхийг хүсэж байвал —

Энэ орон зай танд зориулагдсан.

Тавтай морил!

Бид 4 зарчмаар ажилладаг:

Бууриа сонго — Орчны ухаан
Гэрээ барь — Систем
Өрхөө тат — Харагдах байдал
Нүүдлээ удирд — Стратегийн шилжилт

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Website

Address

Ulaanbaatar