Informed

Informed

Share

Дэлхийн шилдэг эмч профессоруудын илтгэл буюу хичээлү

“TAKING PAEDIATRICS ABROAD” эмнэлзүйн тохиолдлын хэлэлцүүлэг 30/10/2023

Оройн мэнд! 😇

Австралийн Сиднейн Их сургууль, Westmead Хүүхдийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг “Taking Pediatrics Abroad” телемедицин - эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэг маргааш 11 цагт болох гэж байгаа шүү.
Бүх эмч нарт нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг линкээр орж харна уу.

“TAKING PAEDIATRICS ABROAD” эмнэлзүйн тохиолдлын хэлэлцүүлэг АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн Анагаахын Тэнхим нь Австралийн Сиднейн Их Сургуулийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч “Taking Paediatrics Abroad” онлайн хэлэлцү...

10/07/2021

#ЕрөнхийСайд эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна гэсэн, яах уу? Айх уу???

Улсын эмнэлгийн цалин бага, иргэд нь дээрэлхүү хүндлэлгүй харьцдаг, ачаалал их, гэр бүлдээ зарцуулах цаг нь ч, мөнгө нь ч надад хомс байдаг ч,
БИ
Ажлаасаа яарч явдаггүй, харин ажилдаа яаран эрт очдог. Мэддэг, чаддагаа хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн төлөө зориулах үнэнхүү хүсэл, хатуужил тэвчээр, чин сэтгэлтэй!!!

Бүх эмч, эмнэлгийн ажилчид яг ийм л байдаг!

Аййн гээч!
Эрүүл мэндийн бүх салбарт хийх, судлах, хөгжүүлэх АЖИЛ ЯМАРРР ИХ байнаа!!! Ард иргэдийн эрүүл мэндийн БОЛОВСРОЛ ЯМАРРР МУУ байнаа!!! Бидний анагаах ухааны ХӨГЖИЛ ЯМАРРР ЗОГСОНГИ байнаа!!!

ИЙМ АРЧААГҮЙ байхад бид улс төр ярьж ажлаа хийдэггүй, нам дагаж цалин гуйдаггүй юмаа!
Биднийг өөрсөд шигээ бүү сэтгэ, #ЕрөнхийСайд аа!
Өөрсдийнхөө бий болгосон ЭМ-ийн энэ өрөвдөлтэй тогтолцооныхоо төлөөс болгож, эмч ажилчдыг дарамтлах хэрэггүй ээ.

Антибиотик тэсвэржилт 03/04/2021

👋👋👋 Зорилготой, зүтгэлтэй, сэтгэлтэй, завгүй ажиллаж байгаа эмч нар маань бүгдээрээ сайн байцгаана уу?

"АНТИБИОТИК" Цуврал хичээлийн сүүлчийн дугаар бэлэн боллоо!

Дугаар №4. Антибиотикт тэсвэржилт 💊💊💊

- Антибиотикийн тэсвэржилт хэрхэн үүсдэг юм бэ?
- Антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
- Уг шинжилгээний хариуг хэрхэн зөв уншиж, эмчилгээгээ сонгох вэ?
- Антибиотикийн тэсвэржилт үүсэхэд нөлөөлдөг эмч ба өвчтний гаргадаг алдаа юу вэ?

гэсэн асуултуудад хариулт аваарай! 📖🤓

Антибиотик тэсвэржилт "АНТИБИОТИК" Цуврал хичээлийн сүүлчийн дугаар бэлэн боллоо! Дугаар №4. Антибиотикт тэсвэржилт 💊💊💊- Антибиотикийн тэсвэржилт хэрхэн үүсдэг юм бэ?- Антиби...

Антибиотикийн гаж нөлөө ба хордлого 07/03/2021

🤩🤩🤩 Ээлжит шинэ дугаар маань орлоо 👉👉👉

Хичээлээ сонсоод, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй 😇, бас нийт эмч охид, бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! 💃🥰

📖 Антибиотик – Цуврал хичээлийн Дугаар №3
“Антибиотикийн гаж нөлөө ба хордлого”

- Антибиотикийн гаж нөлөө (харшлын урвал, суулгалт, QT интервал уртсах)
- Варфарин ба антибиотикийн харилцан үйлчлэл
- Ванкомицин ба аминогликозидын тунг сийвэнгийн эмийн түвшингээс хамаарч тохируулах нь

________________________________________________________
Эх сурвалж: Strong Medicine, Stanford Их Сургуулийн дэд проф. Eric Strong

Антибиотикийн гаж нөлөө ба хордлого Антибиотик – Цуврал хичээлийн дугаар №3“Антибиотикийн гаж нөлөө ба хордлого”- Антибиотикийн гаж нөлөө (харшлын урвал, суулгалт, QT интервал уртсах)- Варфарин...

Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид 27/02/2021

🤩🤩🤩 Шинэ дугаар !!!

"Антибиотик" - Цуврал хичээл. Дугаар №2 -- "Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид"

👉 Хичээлийн агуулга:

- Хэвийн флор буюу хэвийн бичил биетний үүрэг
- Антибиотик яаралтай сонгохдоо, бактериологийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр халдвар үүсгэгчийг урьдчилан таамаглах
- ШДЗХ-ын үеийн шээсний шинжилгээний онцлог
- Цусны бактериологийн шинжилгээниий "хуурамч эерэг" хариуг ялган таних

😇 SUBSCRIBE хийж, дараагийн дугааруудаа алгасалгүй үзээрэй!

Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид Stanford Их Сургуулийн дэд профессор Eric Strong-ийн "Антибиотик" - Цуврал хичээл. Дугаар №2 -- "Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид"Хичэ...

Антибиотикийн үйлдлийн механизм ба ангилал 21/02/2021

🤩🤩🤩 АНТИБИОТИК-ийн тухай маш гоё цуврал хичээлүүдийг Stanford Их Сургуулийн дэд профессор Eric Strong-ийн уншсанаар та бүхэнд хүргэж эхэллээ!

🗒 Цуврал хичээл, дугаар №1 -- "Антибиотикийн үйлдлийн механизм ба ангилал"

Хичээлийн агуулга:

- Бактериоцид ба бактериостатик антибиотикийн ялгаа
- Антибиотик үйлчлэх механизмууд
- Антибиотикийн ангилал
- Элбэг тохиолдох халдваруудын антибиотик мэдрэг чанар

😊😇 SUBSCRIBE хийж, дараагийн дугааруудаа алгасалгүй үзээрэй!

Антибиотикийн үйлдлийн механизм ба ангилал АНТИБИОТИК-ийн тухай маш гоё цуврал хичээлүүдийг Stanford Их Сургуулийн дэд профессор Eric Strong-ийн уншсанаар та бүхэнд хүргэж эхэллээ! 🤩🤩🤩Цуврал хичээл...

КОВИД-с сурах Англи хэл 16/02/2021

🤩🤩🤩 Informed - Эмч нарт зориулсан мэдээллийн суваг маань АНГЛИ ХЭЛ -ний цуврал хичээлүүдээ оруулж эхэллээ!

КОВИД-с болж уйдаж, стрессдэж суухын оронд, яагаад КОВИД-с "суралцаж" болохгүй гэж, тиймээ? ☺️☺️

Ердөө 5 минутанд 4-хөн Англи үгний хэрэглээг сурцгаая! 😎💪

КОВИД-с сурах Англи хэл КОВИД-г үзэн ядаад сууж байхын оронд, яагаад КОВИД-с суралцаж болохгүй гэж? 5-хан минутанд 4-хөн Англи үгийн хэрэглээг сурцгаая!

Элэгний үйл ажиллагааны шинжилгээг дүгнэх 13/02/2021

Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье ээ. 😇

Энэ 7 хоногийн дугаарт:

👩‍🎓 Элэгний үйл ажиллагааны шинжилгээ (Liver Function Test) -г хэрхэн үнэлэх тухай Stanford-н Их Сургуулийн дэд профессор Eric Strong-н уншсан лекцийг сонсож, мэдлэгээ сэргээгээрэй!
🤩 Чухал мэдээллүүд + 🤩 Бодит тохиолдлын жишээ + 🤩 Энгийн ойлгомжтой тайлбар -ыг нэг дороос.

👉👉👉

Элэгний үйл ажиллагааны шинжилгээг дүгнэх 👩‍🎓 Элэгний үйл ажиллагааны шинжилгээ (Liver Function Test) -г хэрхэн үнэлэх тухай Stanford-н Их Сургуулийн дэд профессор Eric Strong-н уншсан лекцийг сонс...

КОВИД-19: Вакцины аюулгүй байдал, РНХ нийлэгжил ба Дархлаа тогтох нь 06/02/2021

🤩🤩🤩 --> Шинжлэх ухааны судалгааны ажлыг ГАРДАЖ хийсэн хүнээс өөрөөс нь сонсох, өөрөөр нь энгийнээр тайлбарлуулна гэдэг гайхалтай боломж биз дээ?

👩‍🎓🧑‍🎓 --> 2021/2/ 5-нд “Immunological memory to SARS-CoV-2 assessed for up to 8 months after infection” нэртэй судалгаа хэвлэгдэж, өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан олон асуултанд хариулт өгсөн байна. --> Калифорниагийн Их Сургуулийн доктор, La Jolla Дархлааны Институтын судлаач Shane Crotty дараах асуултуудад хариулжээ:

❓ Мэдээллийн РНХ (мРНХ)-д суурилсан коронавирүсийн вакцинууд хэрхэн үйлчлдэг вэ?
❓ мРНХ-д суурилсан вакцин (Pfizer-BioNTech, Moderna) хэр аюулгүй вэ?
❓ ДНХ-д суурилсан вакцин (Sputnik, AstaZeneca, Johnson&Johnson) гэж юу вэ? Хэр аюулгүй вэ?
❓ Вакцины дараах гаж нөлөө үүсэх боломжтой юу?
❓ Вакцины дараах дархлааны хамгаалах тогтолцоо хэр удаан хадгалагдах вэ?

😇 Та ч бас сонсож аваад, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүст КОВИД-19-н вакцины талаар зөв ойлголттой болоход нь туслаарай.

(Жич: Уг бичлэгт агуулагдах мэдээлэл нь ямар нэг ивээн тэтгэгчгүй, цэвэр шинжлэх ухааны мэдээллийн чанартайг анхаарна уу!)

КОВИД-19: Вакцины аюулгүй байдал, РНХ нийлэгжил ба Дархлаа тогтох нь Шинжлэх ухааны судалгааны ажлыг ГАРДАЖ хийсэн хүнээс өөрөөс нь сонсох, өөрөөр нь энгийнээр тайлбарлуулна гэдэг гайхалтай боломж биз дээ?2021 оны 2 сарын 5-нд...

Я.Буянжаргал: Ээждээ очоод ирье гэж хэлсэн хүн бүрд ямар ч ажил байсан орхиод яв гэдэг - Gazarchin 03/02/2021

Эмчлүүлэгчээ хоёрт тавьдаг эмч гэж байдаггүй... Эмч нар мэргэжилдээ ч, үүрэх ёстой үүрэг хариуцлагадаа ч хайртай хүмүүс байдаг...😇😇

Бүгдээрээ нэг уншаад үзээрэй. Ялангуяа, эмч биш найз нартаа заавал уншуулмаар санагдлаа.

Я.Буянжаргал: Ээждээ очоод ирье гэж хэлсэн хүн бүрд ямар ч ажил байсан орхиод яв гэдэг - Gazarchin Буянаа эмчийн захидал эмч нарыг уйлуулж байна... “Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ааш муутай, хүнлэг би

Хүүхдийн цээжний рентген зураг унших 30/01/2021

🤔🤔🤔 Хүүхдийн цээжний рентген зургийг уншихад танд эргэлзээ төрж байв уу?

Тэгвэл,

🎓 Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Бостоны Хүүхдийн Эмнэлгийн Дүрс Оношилгооны тэнхмийн эмч George Taylor-ын:

- Хүүхдийн цээжний зураг насанд хүрсэн хүнийхээс ямар ялгаатай байдаг вэ?
- Хүүхдийн цээжний зургийг системтэйгээр уншиж дүгнэх тухай хичээлийг та бүхэндээ хүргэж байна.

Хүүхдийн цээжний рентген зураг унших 🤔🤔🤔 Хүүхдийн цээжний рентген зургийг уншихад танд эргэлзээ төрж байв уу? Тэгвэл, 🎓 Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Бостоны Хүүхдийн Эмнэлг...

Эмчийн алдаа ба эмчийн сэтгэл зүй | Dr. Unaganshagai 30/01/2021

📌 Дин дин!
Сүүлийн үед болж буй үйл явдлуудтай холбоотой энэ 7 хоногт оруулах байсан мэдээллийн сэдвээ өөрчиллөө!
👩‍⚕️🧑‍⚕️ Ажил мэргэжилдээ алдаа гаргасан эмчийн сэтгэлзүй ямар байдаг вэ?, алдаа гаргасан үедээ өөрийгөө хэрхэн удирдах вэ?, алдаагаа хүлээн зөвшөөрч үйлчлүүлэгч ба түүний ар гэрийнхэнд хэрхэн тайлбарлаж, ярилцах вэ?
🤗 Харвадын Анагаах Ухааны Сургуулийн профессор Dr. Robert Truog-н 30 жил өнгөрсөн ч үргэлж дотроо тээж явдаг, бусадтай хуваалцахад амаргүй түүхээ хуваалцсаныг сонсоорой!
📌 Dr. Robert Truog: "Алдаа гаргалаа гээд тэр эмч муу эмч гэсэн үг биш" ...

Эмчийн алдаа ба эмчийн сэтгэл зүй | Dr. Unaganshagai Ажил мэргэжилдээ алдаа гаргасан эмчийн сэтгэлзүй ямар байдаг вэ?, алдаа гаргасан үедээ өөрийгөө хэрхэн удирдах вэ?, алдаагаа хүлээн зөвшөөрч өвчтөн ба түүний...

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar