Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим

Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим

Share

Хиймэл оюун ухаанд суурилсан компьютерын ухаан хөтөлбөр

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 27/06/2026

Томилолтын 4, 5 дахь өдөр: Токио хотын “Торицү Коосэн”-д Т.Күроки багшийн сургалт болон удирдаж буй оюутнуудын судалгааны ажилтай танилцаж, ирэх жилийн төлөвлөгөө хэлэлцсэнээр энэ хичээлийн жилийн Япон дахь томилолт дүүрлээ.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 25/06/2026

Япон улсад томилолтын 2, 3 дахь өдрүүдэд “Компьютерын ухаан”хөтөлбөрийн анхны төгсөгчид болох Токио систем хаус ХК-д ажиллаж буй Б.Цэрэнлхам, Д.Одбаяр, Когүрафү ХК-д ажиллаж буй М.Сайнбаяр, Спайк Стадио ХК-д ажиллаж буй Б.Хосбилэг, Б.Эрдэнэбаяр нартай уулзан, ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа, хариуцсан болон хамтарсан төслүүд, ажлын орчинтой танилцлаа.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 22/06/2026

Компьютерын ухааны багш нар Токио хотын “Торицү Коосэн”-д сургалтад хамрагдаж байна. Сургалтын эхний өдөр тус коосэнтэй танилцан, AI Smart Engineering хөтөлбөрийн 4-р курсийн Машин сургалтын (machine learning)-ын хичээлд ажиглагчаар оролцож, сургалтын арга зүйгээс судлав.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 22/05/2026

🎉 Компьютерын ухааны тэнхимийн оюутнуудын анхдугаар уулзалтыг КУТ 5-5 санаачлан амжилттай зохион байгууллаа 💻✨

Шинэ найзууд 😄
Хөгжөөнт тоглоом, инээд хөөр, амттай пицца 🍕❤️ гээд дурсамжтай өдөр байлаа.

Цаашид хамтдаа илүү эрч хүчтэй байцгаая! 🚀
Нийт оюутнууддаа шалгалтаа амжилттай өгөөрэй ✍️

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 26/04/2026

Хиймэл оюуны улсын II олимпиадад амжилттай оролцож 🥈 2-р байр болон тусгай байрын шагнал хүртэж, 2 оюутан олон улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа… Мөн хамтдаа сургуулиа төлөөлөн оролцсон нийт оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье ❤️

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 26/04/2026

Хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын бодолт үргэлжилж байна.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 03/04/2026

🎉 KOSEN-IT Hackathon 2026 – Анхдугаар тэмцээний аварга! 🏆

Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан ШУТИС-Коосэн Технологийн коллежийн нэрэмжит“KOSEN-IT Hackathon” анхдугаар тэмцээнд манай багууд амжилттай оролцож,

🥇 Хага-цул баг АНХДУГААР ХАКАТОНЫ АВАРГА боллоо!

👥 Багуудын бүрэлдэхүүн:

🔹 Хага-цул
• Ахлагч: Г.Дөлгөөн 3-5
• Гишүүд: Д.Жаргалмаа, М.Тэнүүн 2-5

🔹 KJI
• Ахлагч: М.Есүхэй 2-5
• Гишүүд: Г.Анандбазар, М.Бавгарьд 2-5

🔹 40HACKER
• Ахлагч: Б.Цэдэнбум 3-5
• Гишүүд: М.Мөнхтулга, Н.Санчир 3-5

📌 Тус тэмцээн нь “Тогтвортой ногоон байгаль – Миний сургуулийн эргэн тойронд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, нийт 9 багийн 27 оюутан өрсөлдсөн юм.

🌱 Анхдугаар хакатон нь
“Тогтвортой ногоон байгаль – Миний сургуулийн эргэн тойронд” сэдвийн дор
оюутнуудын вэб програмчлал, AI- ашиглан асуудал шийдвэрлэх, кодинг чадварыг сорьсон тэмцээн боллоо.

Хага-цул баг
Тэдний шийдэл нь:
Хогийг зурагнаас таньж ангилдаг AI сканнер ашиглан, хэрэглэгчдэд (ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд) дуу болон энгийн заавраар зөв хаях боломжийг олгосон нь онцлог байлаа.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 29/03/2026

🚀 Хакатон: AI + Хог хаягдал ♻️

Манай тэнхимээс 3-н баг оролцож, Монголын нөхцөлд тохирсон AI-д суурилсан хог хаягдлын шийдлүүд дээр ажиллаж байна.

Photos from Монгол Коосэн - Компьютерын Ухааны Тэнхим's post 12/02/2026

Компьютерын ухааны 4, 5-р курсийн оюутнуудад систем инженерчлэл, мэдээллийн нууцлал хамгаалалт хичээлийг Японы Эй Ар Си ХК болон Наашаа Тек ХХК-ийн инженерүүд хамтран онлайнаар 3 дахь жилдээ орж байна. Өнөөдөр Эй Ар Си ХК-ийн Т.Мүраяма, И.Нишимото, Наашаа Тек ХХК-ийн Отгонбилэг нар ирж танхимын хичээл орлоо.
Эй Ар Си ХК, Nasha Tech ХХК-д манай сургуультай хамтран ажилч, тусалж дэмждэгт баярлалаа.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Ulaanbaatar
976