03/05/2024
Шавиараа бахархмаар санагдав. 🥰
🌈 Багш нь та хэдэд мэдэж байгаа зүйлээ чадлаараа шавхаж заана. Түүнээс дор хаяж 80%-ийг нь авбал сайн байна. Өндөр ч хувь байж мэднэ. Гэхдээ л багш хүн өөртөө байгааг "үлдээхгүй" өгч байгаа бол энэ хэмжээний хувь шаардахад буруудахгүй байх. Мэдээж тэр сурсан зүйлийн үр дүн баталгаат байгууллагын шалгалтаар баталгаажина.
🌈 Ажилдаа иртэл манай хүн аль хэдийн ирчихсэн “Багш аа, караокедъё*. Би шалгалтдаа тэнцсэн” гээд бөөн баяр угтав. Тэвэрт багтахгүй тэнтгэр нөхөр “хардаа” гээд дүнгээ үзүүлбэл ЯРИА-н дээрээ 100% авчээ. Юун 80 бүр давуулан биелүүлсэн болохоор “за тэгье, тэгье, караоке орох уу даа. Хэхэ”.
“Тоглосон юм аа багш аа, юун зугаацах. Дараа болъё. Одоо дараагийн түвшиндээ бэлдэх хэрэгтэй ...”. Багшаас өгсөн шагнал нэг жижигхэн амттан байв. 🧁
🌈 Үнэндээ миний гавьяа гэхээсээ илүү тэр сурагчийн өөрийн хувийн сахилга бат, хичээл зүтгэл, тууштай байдал, сайхан сэтгэл бүгд түүнийг богино хугацаанд энэ амжилтад хүргэсэн юм. Ихэнх тохиолдолд хүүхдэд “хичээлээ хий” гэж хэлдэг бол харин түүнд “одоо болно оо, амраад өгөөч ээ” гэх нь элбэг. “Багш аа, би герман хэлийг анхнаас нь цэгцтэй сурмаар байна” гээд нээлттэй хэлж байсан анхны өдрийг тод санаж байна. “Багш аа, хүүхдүүд яагаад гэрт өгсөн юмыг хийхгүй ирээд, энд цаг үрээд байгаа юм бэ” гээд хаяадаа гомдоллох нь хайр хүрэм. Ангид хүүхдүүд зөвхөн урдахаа сурах биш амьдралд суралцдаг. Өөртэйгөө болоод бусадтайгаа, хүний мөн чанартай танилцдаг. Энэ бүх хэм хэмжээнд суралцаж яваа багшийнхаа нэг НАР шүү чи минь. 🥰 Хүүхдээ сайн хүмүүжүүлсэн ээж, аавд нь талархаж байна. 🙏
Гадаадад очоод хүссэн зорилгодоо хүрч, өөрийгөө бүтээж, ээж, ааваа баярлуулж, эх орныхоо нэрийг сайнаар сийлж бас бусдад дэмтэй явах хүүхдүүдээ харамгүй дэмжихийг хүсдэг. Тэдний нэг бол чи минь юм шүү. Шавьдаа аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе! 💖