Тендерийн баримт бичиг бэлдэхэд алдаагаа хаана байгааг олж мэдмээр байвал манай хуудсыг дагаарай.
Бид таны бизнест бодит дэмжлэг болох зөвлөгөөг өгөх болно. Та бүхэн илүү олон хүмүүст хүргэхийн тулд Шэйр хийгээрэй.
#тендер
Тендерийн мэдээлэл солилцох, зөвлөгөө авах
Энэ хуудасаар дамжуулан Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцох, зөвлөгөө авах
ДОЛДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
57 дугаар зүйл.Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
Хэвлэх
57.1.Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.
57.2.Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор гомдол гаргагчийн нэрийг дурдалгүйгээр гомдлын агуулгыг цахим системд нийтэлнэ.
57.3.Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдана.
57.4.Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.
57.5.Энэ хуулийн 57.4-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.
57.6.Захиалагч гомдол хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан бол энэ хуулийн 20.6-д заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгана.
57.7.Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй.
58 дугаар зүйл.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах
Хэвлэх
58.1.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна.
58.2.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.
58.3.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана.
58.4.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гомдлын үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
58.5.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
58.5.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
58.5.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах.
58.6.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдол шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг сар бүр цахим системд нийтэлнэ.
59 дүгээр зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
Хэвлэх
59.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна.
59.2.Энэ хуулийн 30.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах доод хугацааг мөрдөлгүй гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэрийг мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлахгүй.
59.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна.
59.4.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байна.
59.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.
59.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.
59.7.Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа зогсоно.
59.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ.
59.9.Захиалагч гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн байршуулах үүргийг хүлээнэ.
59.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагагомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
59.10.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
59.10.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах;
59.10.3.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах.
59.11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзан буцааж болно.
59.12.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг сар бүр цахим системд нийтэлнэ.
60 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
Хэвлэх
60.1.Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
60.2.Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана.
60.3.Шүүх захиалагчийн шийдвэр, худалдан авах гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэж үзсэнээс бусад тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлж болно.
60.4.Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.
7.2.Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.
7.4.Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ.
7.1.Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:
7.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа;
7.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй;
7.1.3.Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад тендер ирүүлсэн;
7.1.4.тухайн тендер шалгаруулалтад оролцохдоо бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон;
7.1.5.энэ хуулийн 4.1.10-т заасан этгээд;
7.1.6.дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.6.а.оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд;
7.1.6.б.оролцогчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч;
7.1.6.в.оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан.
7.1.7.тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай;
7.1.8.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй;
7.1.9.энэ хуулийн 56.5.3, 56.5.4, 56.5.5-д заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан, эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.
7.1.10.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд,
Тендерийн баримт бичиг бэлтгэх талаар асуултаа асуугаарай боломжоороо хариулаад явна.
Сайн байна уу?
Тендерт оролцдог, баримт бичиг бэлтгэдэг, сонирхож буй бүх хүмүүст зориулж энэхүү группийг нээлээ.
🎯 Группийн зорилго:
Тендерийн баримт бичиг бэлтгэх талаар зөвлөгөө солилцох
Амжилттай оролцсон туршлага хуваалцах
Алдаа, анхаарах зүйлсийг хэлэлцэх
Шинэ мэдээлэл, журам, шаардлагыг хүргэх
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar