ХААИС Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн музей

ХААИС Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн музей Монголын нүүдэлчдийн түүх,өвөрмөц өв соёлыг харуулсан музей юм. Origin and development of Mongolian nomadic civilization
2. Agriculture
4. Literacy culture
6.

Монголын нүүдэлчдийн түүх, угсаатны зүй,бэлчээрийн мал аж ахуй,газар тариалан,үндэсний гар үйлдвэр,соёл урлаг,ёс заншил,зан үйл,бичиг үсгийн түүх соёл,засаг захиргаа,цэргийн зохион байгуулалт зэргийг харуулсан музей юм. Монголын Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн Музей нь үзмэрийн гурван танхимтай бөгөөд
1. Монголын нүүдэлчдийн соёл иргэншил үүсэл хөгжил
2. Бэлчээрийн мал аж ахуй болон ан агнуур
3. Газар тариалан
4. Монгол төрийн зохион байгуулалт
5. Бичиг үсгийн соёл
6. Үйлдвэрлэл, гар урлал
7. Ёс заншил гэсэн 7 хэсэг, 400 орчим үзмэрээс бүрдэнэ.
Мөн боловсрол, танин мэдэхүйн ажлын хүрээнд хүүхэд, залуучуудад түүх соёлын өвийг таниулах, музейн боловсрол олгох, монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг "Түүх соёлын жимээр аялахуй", ‘’Зөөврийн музей’’ хөтөлбөрүүдээр дамжуулан зохион байгуулж байна. Их дээд болон ЕБС ын сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан монгол хэл, түүх, газар зүй, иргэний боловсрол, нийгмийн ухаан, технологи, газар тариалангийн үндэс, мал аж ахуйн үндэс зэрэг хичээлүүдийн хүрээнд хамтарсан сургалт, хөтөлбөр, өдөрлөгүүдийг зохион байгуулах боломжтой. Mongolian Nomadic Culture and civilization museum contains about 400 nomadic, history, ethnography, pastoralism, agriculture, national handicrafts, culture, customs, rituals, literacy, culture, administration and military operation artifacts. The Mongolian Nomadic Culture and Civilization Museum has three exhibition halls, 7 parts which are
1. Pastoral animal husbandry and hunting
3. Mongolian state organization
5. Production and handicrafts
7. Tradition and custom

Within the framework of education and cognitive work, we are organizing activities to introduce historical and cultural heritage to children and youth, provide museum education, and disseminate Mongolian traditions through the “Traveling the History and Culture” and “Portable Museum” programs. We are ready to provide joint trainings, programs and events in Mongolian language, history, geography, civic education, social sciences, technology classes, basics of agriculture and animal husbandry course in accordance with the core curriculum of higher and secondary education.

DASHMAGA dashmag is a leather container with a wooden stopper, designed to carry liquids during travel. It is sewn from ...
23/03/2026

DASHMAG

A dashmag is a leather container with a wooden stopper, designed to carry liquids during travel. It is sewn from rawhide and decorated using heat-embossing techniques.

Types of dashmag:

Brass dashmag (made of brass)
Water dashmag (used for carrying water)

The dashmag provides evidence that as early as the 12th century, Mongolians used such containers for dairy products. Nomads also stored liquids such as alcohol and fermented mare’s milk (airag) in dashmag and leather containers for long periods. Interestingly, people in the Gobi region still call it “namag,” preserving an ancient term that evolved from “nambaga.”

The decorative patterns along the edges of the dashmag, often resembling double hammer marks, are linked to a stage when it was made from two stitched leather pieces with embossed designs. Such leathercraft techniques have been passed down through generations within Mongolian households.

Dashmags are found in museums across regions such as Uvs, Umnugovi, Sukhbaatar, Khuvsgul, Arkhangai, Govi-Altai, and Dornod, showing that it was a common container among Mongolian nomads. Scholar Grum-Grzhimailo noted that both rich and poor households owned finely crafted, narrow-necked leather dashmags holding about 1–2 liters of liquid, typically used for alcohol and occasionally for milk.

In terms of function, form, artistic design, and craftsmanship, the Mongolian dashmag is similar to containers used by other Central Asian peoples, such as the Tuvan kegorjik, Altai tashaur, Kazakh torsyk, Kyrgyz kookor, Torgut kokuur, and Kalmyk bortkho.

Making a Leather Dashmag

To make a dashmag, rawhide is first soaked in a mixture of sour liquid and salt to loosen the hair. While still wet, two circular pieces (front and back) are cut. To create patterns, molds are pressed into the damp leather, and designs are formed by lightly scorching or embossing with heated metal tools. Craftsmen specializing in this technique are called embossers.

After decorating, the front and back pieces are stitched together—first joining the flesh sides, then the outer sides—using thread made from sinew or a mixture of sinew and hair. While still damp, the container is filled with grass and sand to shape it into a rounded form, then dried. Once dry, the filling is removed, and the container is ready to hold airag or alcohol.

After completion, the dashmag is smoked and stored in a cool, shaded place to prevent spoilage. Smoking not only strengthens the leather but also improves its durability. It is dried away from direct sunlight, and the leather is smoked until it reaches a desired color—ranging from yellowish to dark brown—according to the maker’s preference.

ДАШМАГ

Дашмаг — это кожаный сосуд с деревянной пробкой, предназначенный для хранения и переноски жидкостей в пути. Он шьётся из сыромятной кожи и украшается тиснением с применением нагрева.

Виды дашмага:

Латунный дашмаг (сосуд из латуни)
Водяной дашмаг (для переноски воды)

Дашмаг подтверждает, что ещё в XII веке монголы использовали такие сосуды для хранения молочных продуктов. Кочевники также хранили в дашмагах и кожаных сосудах напитки — алкоголь, айраг и другие жидкости — в течение длительного времени. Интересно, что жители Гоби до сих пор называют его «намаг», сохранив древнее слово, происходящее от «намбага».

Орнаменты по краям дашмага, напоминающие двойные следы молота, связаны с этапом, когда сосуд стали изготавливать из двух кусков кожи с тиснёным узором, которые затем сшивались. Такие традиции кожевенного ремесла передавались в монгольских семьях из поколения в поколение.

Наличие дашмагов в музеях Увса, Өмнөгови, Сүхбаатара, Хөвсгёла, Архангай, Говь-Алтая и Дорнода свидетельствует о том, что это был широко распространённый сосуд среди монгольских кочевников. Учёный Грум-Гржимайло отмечал, что в любом хозяйстве — как богатом, так и бедном — имелся узкогорлый кожаный дашмаг, вмещающий 1–2 литра жидкости, обычно для хранения алкоголя, реже — молока.

По своему назначению, форме, художественному оформлению и технологии изготовления монгольский дашмаг сходен с сосудами других народов Центральной Азии: у тувинцев — «кегоржик», у алтайцев — «ташаур», у казахов — «торсык», у киргизов — «коокор», у торгутов — «кокуур», у калмыков — «бортхо».

Изготовление кожаного дашмага

При изготовлении дашмага кожу замачивают в растворе кислой жидкости и соли, чтобы удалить шерсть. Пока кожа влажная, вырезают два круглых элемента — переднюю и заднюю части. Для нанесения узоров используют формы: их прижимают к влажной коже, а затем узор создаётся путём лёгкого обжига горячим металлом или тиснения. Мастеров, занимающихся этим ремеслом, называют тиснильщиками.

После украшения детали сшивают: сначала соединяют внутренние стороны, затем внешние, используя нити из сухожилий или их смеси с волосом. Пока изделие остаётся влажным, внутрь набивают траву и песок, придавая ему округлую форму, и сушат. После высыхания наполнитель удаляют, и сосуд становится готовым для хранения айрага или других напитков.

После завершения дашмаг окуривают и хранят в прохладном, затенённом месте. Окуривание укрепляет кожу и повышает её прочность. Сушат изделие без воздействия прямых солнечных лучей, доводя цвет кожи до желтоватого, коричневого или тёмно-коричневого оттенка — в зависимости от предпочтения мастера.

ДАШМАГАянд хэрэглэх зориулалттай шингэн зүйл агуулах модон бөглөөтэй үүрэг сав, түүхий ширээр оёж, төөнөж хөөмөллөн хээл...
23/03/2026

ДАШМАГ
Аянд хэрэглэх зориулалттай шингэн зүйл агуулах модон бөглөөтэй үүрэг сав, түүхий ширээр оёж, төөнөж хөөмөллөн хээлсэн сав:
Дашмагны төрөл:
- гуулин дашмаг (гуулиар хийсэн сав),
- усны дашмаг (ус хийж авч явах сав)
Дашмаг нь XII зууны монголчуудын цагаан идээний сав байсныг батлахын сацуу нүүдэлчид дашмаг, ширэн саванд архи, айраг, шингэнийг удаан хугацаагаар дарж хадгалдаг сонирхолтой мэдээ байна. Дашмаг савыг говьчууд намаг гэж одоо хүртэл нэрлэж байгаа нь тэр эртний хэллэгийг хадгалсан сонин зүйл бөгөөд намбага гэдэг нэр нь аажмаар намаг болжээ. Дашмагийн хөвөөгөөр хоёр нурууны алх улладаг нь түүнийг хоёр хэсэг эсгэж хээ дараад оёж шагладаг болсон үетэй холбоотой хээ чимэглэл юм. Ийнхүү дашмаг зэрэг арьс ширэн урлалын аргыг монголчууд гэрийн удамшил сургалтаараа өвлөн уламжилж иржээ. Увс, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Дорнод зэрэг газрын музейд дашмаг байгааг бодоход монголын нүүдэлчдийн нийтлэг сав байжээ. Эрдэмтэн Грум Гржимайло Баян ядуу ямар ч айл өрхийн ширэн дээр хээ угалз товойлгон урласан нарийхан хүзүүтэй дашмаг гэдэг саванд 1-2 лонх шингэн багтана. Голдуу архи, хааяа сүү хийж явдаг гэж тэмдэглэсэн нь товтой баримт юм. Зориулалт, хэлбэр, урлаг, хийсэн арга барил хээ угалз чимэглэлийн зөн билгээрээ монгол дашмаг нь: Тувачууд кегоржик, Алтайчууд- ташаур, Казакаар торсык, Киргизийн коокор, Торгууд кокуур, Халимагийн бортхо зэрэг савтай хийцийн хувьд адил төстэй байна.
Арьсан дашмагийг урлахуй: Дашмаг хийхдээ ширийг шар ус, давсны адил тэнцүү холимогт хийж үсийг зумлан нойтон дээр нь ар, өврийн хоёр дугуйг эсгэн хээ гаргахын тулд нойтонд нь хэв хийж сайн шахаад хээний хонхорыг дагуулан халуун төмрөөр өнгөцхөн хайрах болон хээ дарах аргыг хэрэглэж байв. Хээ дардаг урлаачдыг дармалчин гэдэг. Ингэж хээлсний дараа ар, өвөр талаа эхлээд махан, дараа нь хөрсөн талаа нийлүүлж шөрмөс буюу шөрмөс хялгасны холимог утсаар оёж, нойтон байхад нь дотор нь өвс элс чихэж, бөөрөнхий дугариг хэвд оруулан хатаасны дараа өвс, элсээ ухан авч айраг архиа хийдэг байжээ. Дашмагийг хийж бэлэн болсны дараа утаж урь идэхээргүй сүүдэр сэрүүн газарт хадгалдаг байна. Утиарлах нь бат бөх болох сайн арга бөгөөд унийн толгой, дашмагт нар дайруулахгүй хатааж болно. Арьсны өнгө шаргал, хүрэн бор, ухаа, ухаа хүрэн болтол өөрийнхөө санаанд хүртэл утлага хийдэг байжээ.

SHOOKHOI (Pack saddle)Period: Early 20th centuryMaterials: Wood, iron, rawhideDescription: A shookhoi used by G. Minjuur...
23/03/2026

SHOOKHOI (Pack saddle)

Period: Early 20th century
Materials: Wood, iron, rawhide
Description: A shookhoi used by G. Minjuur, a Labor Hero of Arkhangai province.

The shookhoi is used to evenly distribute the weight of a cart or sled across the body of an animal. A padding made of leather or felt (tohom) was placed on the animal’s back, and the two sides of the cart were connected and secured with ropes and leather straps.

Because the thick tohom was unstable on the animal’s back, a saddle-like device was later developed and used. In the third stage of development, the design evolved into a shookhoi with additional parts such as khavtas and buureg, which were fastened together by stitching.

This type of equipment continued to be used by herding households until relatively recent times. The shookhoi used for ox carts functions like a saddle that bears the weight of the load. It consists of a wooden base (khavtas) fitted with a buureg.

There are two methods of harnessing a cart: soft and rigid. In the soft method (with a shookhoi), the load is distributed onto the animal’s back rather than its neck. In the rigid method (without a shookhoi), the shafts of the cart are connected to the yoke using a specially prepared loop.

ШООХОЙ (Вьючное седло)

Период: начало XX века
Материалы: дерево, железо, сыромятная кожа
Характеристика: шоохой, использовавшийся Г. Минжүүром — Героем труда Архангайского аймака.

Шоохой служит для равномерного распределения веса телеги или саней на теле животного. На спину животного клали подкладку из кожи или войлока (тохом), после чего с помощью верёвок и ремней соединяли обе стороны телеги и закрепляли её.

Поскольку толстый тохом был неустойчив на спине животного, на следующем этапе стали использовать приспособление, похожее на седло. На третьем этапе появилось более усовершенствованное устройство — шоохой с хавтасом и бүүрэг, которые закреплялись с помощью прошивки.

Такая конструкция использовалась в хозяйствах кочевников вплоть до недавнего времени. Шоохой для бычьей телеги представляет собой своего рода седло, принимающее на себя тяжесть груза. Он состоит из деревянной основы (хавтас) с установленным на ней бүүрэг.

Существуют два способа запряжки телеги: жёсткий и мягкий. При мягкой запряжке (с шоохоем) нагрузка распределяется на спину животного, а не на шею. Жёсткая запряжка (без шоохоя) осуществляется путём соединения оглобель телеги с ярмом с помощью специально подготовленной петли.

CARPENTER’S HAND DRILLRelated period: 19th–20th centuryMaterials: Wood, rawhide, ironThere are many types of tools requi...
23/03/2026

CARPENTER’S HAND DRILL

Related period: 19th–20th century
Materials: Wood, rawhide, iron

There are many types of tools required for making livestock equipment. One of them is used for assembling, gluing, and stitching together the parts of a saddle. The tools used for stitching and piercing are the drill and the awl. When stitching wood, a drill is used to make holes in the wood.

Mongolians traditionally made and widely used their own types of drills, such as drills with a ratchet handle and striking tools with leather straps and double-ended weights. When drilling into wood, it is done gently and steadily, using the force of the screw-like tip to pierce through.

For stitching in this way, using a large awl-like drill with a handle and a hole at its tip is an effective method that makes the work easier and more efficient.

РУЧНОЕ СВЕРЛО ПЛОТНИКА

Период: XIX–XX века
Материалы: дерево, сыромятная кожа, железо

Существует множество инструментов, необходимых для изготовления конской упряжи. Один из них используется для соединения, склеивания и сшивания частей седла. Для прокалывания и сшивания применяются сверло и шило. При работе с деревом сверло используется для проделывания отверстий.

Монголы издавна сами изготавливали и широко использовали различные виды сверл, такие как сверло с храповым механизмом и ударные инструменты с кожаными ремнями и двусторонними подвесками. При сверлении дерева его аккуратно и мягко прижимают, и отверстие проделывается за счёт силы винтового наконечника.

Такой способ сшивания с использованием крупного шилообразного сверла с рукояткой и отверстием на конце является эффективным методом, облегчающим труд и повышающим производительность.

05/03/2026

“Музейн нээлттэй өдрүүд 2026” үйл ажиллагааг улсын хэмжээнд гуравдугаар сарын 1-7-ийг хүртэл зохион байгуулна.
Энэ өдрүүдэд нийслэл хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

БАРАВ – Нүүдэлчдийн уламжлалт ачааны савХөвсгөл аймаг-ийн ард иргэд эртнээс үхрийн шир, бог малын арьс, тураг гөрөөс, ца...
05/03/2026

БАРАВ – Нүүдэлчдийн уламжлалт ачааны сав

Хөвсгөл аймаг-ийн ард иргэд эртнээс үхрийн шир, бог малын арьс, тураг гөрөөс, цааны арьсаар барав хэмээх уламжлалт сав хийж ирсэн. Барав нь нүүдэлчдийн ахуй амьдралд өргөн хэрэглэгддэг, ачаа тээвэрлэхэд зориулагдсан уян хатан, бат бөх хэрэглэл юм.

Хийц, материал

Үндсэн материал: Үхрийн шир, хонь ямааны арьс, цааны арьс

Боловсруулалт: Арьсыг элдэж зөөлрүүлэн, оёж хэлбэржүүлж, амсрыг нь бүч эсвэл сургаар боож бэхэлдэг

Хэмжээ: Том, жижиг янз бүрийн хэмжээтэй

Хэлбэр: Ихэвчлэн дөрвөлжин, уутан хэлбэртэй, амсартай

Ашиглалт

Үхэр, цаа зэрэг малын нуруунд тэгнэх

Тэрэг, чарганд ачаа ачих

Гэр ахуйн эд хогшил, хүнс тээвэрлэх

Ус, бороонд норохоос хамгаалах

Давуу тал

Ус нэвтрэхгүй (шир, арьсны онцлогоос шалтгаалан)

Бат бөх, даац сайтай

Хөнгөн, эвхэгддэг тул нүүдэлд тохиромжтой

Байгалийн гаралтай материалтай, байгальд ээлтэй

Соёлын ач холбогдол

Барав нь нүүдэлчдийн амьдралын хэв маяг, мал аж ахуйн онцлогт бүрэн нийцсэн хэрэгсэл юм. Ялангуяа тайгын бүс нутагт амьдардаг цаатан иргэдийн ахуйд чухал үүрэгтэй байжээ. Энэ нь зөвхөн сав төдийгүй, монголчуудын арьс шир боловсруулах уламжлалт мэдлэг, ур чадварыг илтгэсэн соёлын өвд тооцогддог.

 There are many traditional puzzle games inspired by the nomadic herding lifestyle. Using leather thongs, ropes, cords, ...
05/03/2026



There are many traditional puzzle games inspired by the nomadic herding lifestyle. Using leather thongs, ropes, cords, rawhide strips, and sinew, people would tie various knots and loops and teach children from an early age how to untangle them. Among such intricate traditional games were: Sheep Link, Bag Tie, Connecting/Separating Twin Stirrups, Freeing Oneself from a Hobble Rope, Camel Hobble, Nine Holes, and Ring Joining. In total, there were around forty types of knot-untangling games and amusements, most of which have faded away due to changes in everyday life.

From early times, Mongolians evaluated a prospective bride not only by her appearance, manners, and diligence, but also by her intelligence through the game “Ring Joining.” In this game, two knucklebones placed separately in the looped ends of a small livestock (sheep or goat) leg bone had to be threaded onto a single string. If the young woman succeeded, she was considered clever and skillful.

This game develops sharp observation, multi-angled thinking, memory, and perseverance. It is suitable for people of all ages.

Similarly, Mongolians devised games to test the intelligence and foresight of a prospective groom. When a daughter reached marriageable age, her parents prepared two sheep knucklebones. One was carefully cleaned, leaving only a thin membrane; the other was dried with more flesh and membrane left intact.

If the young man seeking marriage was deemed worthy after being evaluated in all respects, he was given the cleaned bone. If he could easily remove the knucklebone from the bone cavity, it was said, “He has reached full manhood and is ready to take a wife,” and his proposal would be accepted.

However, if the suitor had a poor reputation or an uncertain lineage, he would be given the bone with the hardened membrane — one that even a strong man could hardly loosen. When he failed, the hosts would politely say:

“According to tradition, we have played the knucklebone-removal game.
But since you have not yet reached full maturity, we cannot give our daughter.
First become fully grown in body and character, then come again to ask for her hand.”

They would then treat him courteously with food and drink before sending him on his way.



Существует множество традиционных игр-головоломок, возникших из кочевого скотоводческого быта. Используя кожаные ремешки, верёвки, шнуры, сыромятные полосы и жилы, люди завязывали различные узлы и петли и с раннего возраста учили детей их распутывать. К таким сложным традиционным играм относились: «Овечья связь», «Завязка мешка», «Соединение/разъединение парных стремян», «Освобождение от пут», «Верблюжья путы», «Девять отверстий» и «Соединение колец». Всего существовало около сорока видов игр и забав на распутывание узлов, однако большинство из них со временем были забыты из-за изменений в быту.

С древних времён монголы оценивали будущую невесту не только по внешности, манерам и трудолюбию, но и по уму — с помощью игры «Соединение колец». В этой игре две косточки-шагай, помещённые отдельно в петли на концах берцовой кости мелкого скота (овцы или козы), нужно было продеть на одну нить. Если девушка справлялась с заданием, её считали умной и ловкой.

Эта игра развивает наблюдательность, умение мыслить разносторонне, память и настойчивость. Она подходит для людей любого возраста.

Подобным образом монголы устраивали испытания и для будущего жениха, проверяя его ум и дальновидность. Когда дочь достигала брачного возраста, родители заготавливали две овечьи косточки-шагай. Одну тщательно очищали, оставляя лишь тонкую плёнку; другую высушивали, оставляя больше мяса и плёнки.

Если молодой человек после всесторонней оценки считался достойным, ему давали очищенную кость. Если он легко вынимал шагай из кости, говорили: «Он достиг зрелости и готов взять жену», — и принимали его сватовство.

Если же жених имел дурную славу или сомнительное происхождение, ему вручали кость с затвердевшей плёнкой — такую, которую с трудом смог бы разобрать даже сильный мужчина. Когда он не справлялся, хозяева вежливо говорили:

«По традиции мы сыграли в игру с извлечением шагая.
Но поскольку ты ещё не достиг полной зрелости, мы не можем отдать тебе нашу дочь.
Сначала возмужай телом и характером, а затем приходи снова свататься».

После этого его угощали и с почётом провожали обратно.

Бөгж_нийлүүлэх тоглоомМалчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шө...
05/03/2026

Бөгж_нийлүүлэх тоглоом
Малчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шөрмөс зэргээр гогцоо, уяа зангидаж, түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байв. Тийм ээдрээтэй , гогцоотой уламжлалт тоглоомууд гэвэл: Хонин холбоо, Богцны уяа, Хос дөрөө холбох/ салгах, Аргамжаанаас биеэ салгах, Тэмээн тушаа, Есөн нүх, Бөгж нийлүүлэх гэхчлэн дөчөөд төрлийн ээдрээт тоглоом, наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр орхигдож мартагджээ.1
Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байв. Бог малын ( хонь ямаа ) чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ. Энэхүү наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм.
Мөн түүнчлэн Монголчууд хүргэн болох хүнийхээ оюун ухаан, амьдралын холч харааг сорих тоглоом наадгай ч зохиохоо мартсангүй. Охид нь гэрлэх насанд хүрмэгц эцэг эхчүүд шагайн чөмөг хоёр ширхэгийг бэлтгэж эхэлнэ. Нэгийг нь сайтар мөлжиж жаахан хальс үлдээх бол, нөгөөг нь мах хальс зэргийг багагүй үлдээж хатаана. Ингээд хүргэн болох залуугаа бүх зүйлээр нь шинжиж тохиромжтой гэж үзвэл цэвэрлэсэн шагайн чөмгөө өгдөг. Шагайн чөмөгний шагайг хялбархан мулталсан залууг “Эр бие гүйцэж, эхнэр авах цаг нь болсон” гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авна. Харин нутаг усандаа нэр муутай, удам судар нь тодорхойгүй хүнд ямар ч бөх хүн мулталж чадахааргүй хатсан хальстай шагайн чөмгөө өгчихдөг байж. Ингээд л хүргэн болох хувь тохиогоогүй залууд “Уламжлал ёсоороо шагайн чөмөг мултлах тоглоом тоглолоо. Гэвч эр бие чинь гүйцээгүй тул охиноо өгөх арга алга” тиймээс эхлээд эр биеэ гүйцээсний дараа охиныг минь гуйгаарай” гэж дайлж цайлан буцаадаг байсан түүхтэй аж.

  During the Lunar New Year holidays, everyone greatly values playing the game of Üüchüür in one way or another. The sid...
05/03/2026




During the Lunar New Year holidays, everyone greatly values playing the game of Üüchüür in one way or another. The side that wins after casting the dice considers it a very good omen. If someone does not get a chance to play Üüchüür on the first day of the New Year, they make up for it by playing on the second day. When casting the dice, everyone present is included, regardless of age— even infants in cradles and elderly people confined to bed are represented, with parents or spouses casting the dice on their behalf.



When playing Üüchüür, players divide into two teams. Each team has a leader, and the dice are cast into a wooden tray. If there is an odd number of players, the side with fewer people may represent an absent person by casting the dice in their name.

The game includes eight types of animals arranged in a ranked value system. Notably, the falcon and the dog are grouped together as one category. The pieces are valued in lan (a traditional unit of worth). At the beginning of the game, the animals are laid out in rank order, starting with the lion at the top.

The ranking and values:

Bird – 64 pieces, 1 lan each (total 64 lan)

Hare – 32 pieces, 2 lan each (total 64 lan)

Musk deer (Khüder) – 16 pieces, 4 lan each (total 64 lan)

Deer – 8 pieces, 8 lan each (total 64 lan)

Falcon – 4 pieces, 7 lan each (combined with dog)

Dog – 3 pieces, 12 lan each (together with falcon totals 64 lan)

Snow leopard – 4 pieces, 16 lan each (total 64 lan)

Tiger – 2 pieces, 32 lan each (total 64 lan)

Lion – 1 piece, worth 64 lan

In total, there are 134 wooden pieces.

Symbolism of Numbers

The game is rich in numerical symbolism. There are eight kinds of animals; 8 × 8 = 64 lan; and the total number of pieces (1+3+4=8) also equals 8. For this reason, Üüchüür is considered a game built upon the symbolism of the number eight.

Gameplay

Players sit in two opposing teams and take turns casting six dice. According to the outcome, they claim animals from the “treasury of the rich Khangai land.” The winner is the one who collects the most lan.

Each face of the die has a name:

One dot = khonkhor

Four dots = red

Two dots = senj

Three dots = tashuu

Five dots = yellow

Six dots = back
All non-red sides are collectively called “black.”

Basic Red Outcomes:

1 red → Bird

2 red → Hare

3 red → Deer

4 red → Snow leopard

5 red → Tiger

6 red → Lion

Basic Khonkhor (one-dot) Outcomes:

1 khonkhor → “Sleep” (no gain)

2 paired with matching blacks → Musk deer or hare

3 khonkhor → Falcon

4 khonkhor → Dog

5 khonkhor → Snow leopard

6 khonkhor → Tiger

7 khonkhor → Lion

Some combinations award multiple animals. If no valid combination appears, the result is called “sleep” or “empty saddlebag.”

Special Rituals

If all six dice land showing different faces, it is called “Dice Eyes.” This is considered extremely lucky. The player takes one piece from every available animal (except special reserve animals) and rolls again. If it happens again, they repeat the reward.

Another lucky event is called “Falcon Chasing Hare,” which allows repeated rolls until a “sleep” occurs.

Penalties and Exchanges

If a player drops dice outside the tray, they must return animals equal to the number of fallen dice. If a certain animal has run out, players calculate equivalent value in lan and exchange accordingly.

New Year Beliefs and Traditions

Playing Üüchüür on Lunar New Year’s Day is believed to bring good fortune for the year. If someone “scars the lion” (wins in a particular counting manner involving the lion), the game set is stored away for three years without playing.

When attempting to win the lion, players show respect by placing a bird beneath it and chanting:

“Lord Lion, blaze and shine!”

The winner may recite:

“O King of Beasts, protect and forgive me.
I did not hunt you by intent —
I gained you by fortune.”

Throughout the game, players exchange humorous and auspicious sayings. For example:

When receiving a deer:

“Blessing of the vast Khangai,
Gift of the high eternal sky.”

When receiving a bird:

“Even small prey is sweet;
Better a bird than none.”

Children who win a lion or deer are praised as future brave hunters.

At the end, after counting the lan, the winners are blessed:

“May your wealth increase,
May next year you gather twice as many lan.”

The losing side is comforted humorously:

“You did not lose by weakness —
The lucky dice wandered astray.”

Thus, Üüchüür is not only a game but also a cultural ritual filled with symbolism, blessings, humor, and communal joy.




Во время празднования Лунного Нового года все придают большое значение игре Üüchüür и стараются сыграть в неё тем или иным способом. Сторона, выигравшая после броска костей, считает это очень добрым знаком. Если кто-то не успел сыграть в первый день Нового года, он обязательно восполняет это во второй день. При бросании костей учитываются все присутствующие, независимо от возраста — даже младенцы в колыбели и пожилые люди, прикованные к постели: за них кости бросают родители или супруги.



Во время игры участники делятся на две команды. В каждой выбирается старший, а кости бросают в деревянный поднос. Если количество игроков нечётное, сторона с меньшим числом участников может представлять отсутствующего человека, бросая кости от его имени.

В игре участвуют восемь видов животных, расположенных по системе рангов и стоимости. Примечательно, что сокол и собака объединяются в одну категорию. Фигуры оцениваются в ланах (традиционная единица стоимости). В начале игры животных раскладывают по рангу, начиная со льва.

Ранги и стоимость:

Птица — 64 штуки, по 1 лану (всего 64 лана)

Заяц — 32 штуки, по 2 лана (всего 64 лана)

Кабarga (хүдэр) — 16 штук, по 4 лана (всего 64 лана)

Олень — 8 штук, по 8 ланов (всего 64 лана)

Сокол — 4 штуки, по 7 ланов (вместе с собакой)

Собака — 3 штуки, по 12 ланов (вместе с соколом всего 64 лана)

Ирбис (снежный барс) — 4 штуки, по 16 ланов (всего 64 лана)

Тигр — 2 штуки, по 32 лана (всего 64 лана)

Лев — 1 штука, стоимость 64 лана

Всего используется 134 деревянные фигуры.

Символика чисел

Игра наполнена числовой символикой. В ней восемь видов животных; 8 × 8 = 64 лана; а сумма цифр общего количества фигур (1+3+4) также равна 8. Поэтому Üüchüür считается игрой, построенной на символике числа восемь.

Ход игры

Игроки садятся двумя командами и по очереди бросают шесть костей. В зависимости от выпавшей комбинации они получают животных из «сокровищницы богатого Хангая». Побеждает тот, кто наберёт наибольшее количество ланов.

Каждая грань кости имеет своё название:

одна точка — хонхор

четыре точки — красная

две точки — сэнж

три точки — ташуу

пять точек — жёлтая

шесть точек — спина

Все некрасные стороны называются «чёрными».

Основные комбинации с красными:

1 красная → Птица
2 красные → Заяц
3 красные → Олень
4 красные → Ирбис
5 красных → Тигр
6 красных → Лев

Основные комбинации с хонхором (одна точка):

1 хонхор → «Сон» (без выигрыша)
2 хонхора в сочетании с парными чёрными → Кабarga или заяц
3 хонхора → Сокол
4 хонхора → Собака
5 хонхоров → Ирбис
6 хонхоров → Тигр
7 хонхоров → Лев

Некоторые сочетания дают право получить несколько животных. Если подходящей комбинации нет, результат называется «сон» или «пустая сума».

Особые ритуалы

Если все шесть костей выпадают разными гранями, это называется «Глаза костей». Это считается чрезвычайно удачным знаком. Игрок получает по одной фигуре каждого доступного животного (кроме особых резервных) и бросает снова. Если ситуация повторяется, награда повторяется.

Ещё одно счастливое событие называется «Сокол преследует зайца», что позволяет бросать кости повторно до тех пор, пока не выпадет «сон».

Штрафы и обмен

Если игрок роняет кости мимо подноса, он должен вернуть животных по количеству упавших костей. Если какой-то вид животных закончился, стоимость пересчитывается в ланах и производится обмен эквивалентом.

Новогодние поверья и традиции

Считается, что игра в Üüchüür в первый день Лунного Нового года приносит удачу на весь год. Если кто-то «царапает льва» (выигрывает особым способом подсчёта с участием льва), набор игры убирают и не используют три года.

Пытаясь получить льва, игроки проявляют уважение — кладут под него птицу и восклицают:

«Господин Лев, сияй и пылай!»

Победитель может произнести:

«О царь зверей, защити и прости меня.
Я не охотился на тебя намеренно —
Я добыл тебя по воле судьбы.»

Во время игры участники обмениваются шутливыми и благопожелательными словами. Например, получив оленя, говорят:

«Благословение широкого Хангая,
Дар высокого вечного неба.»

Получив птицу:

«Даже малая добыча сладка;
Лучше птица, чем ничего.»

Детей, выигравших льва или оленя, хвалят как будущих храбрых охотников.

В конце игры, после подсчёта ланов, победителям желают:

«Пусть ваше богатство умножается,
Пусть в следующем году вы соберёте вдвое больше ланов.»

Проигравших утешают шутливо:

«Вы проиграли не по слабости —
Просто удача в костях заблудилась.»

Таким образом, Üüchüür — это не просто игра, а культурный обряд, наполненный символикой, благопожеланиями, юмором и радостью совместного общения.

Үүчүүр_Үйчүүр_тоглоомХүн бүр шинийн өдрүүдэд үүчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үүчүүр орхиод ...
05/03/2026

Үүчүүр_Үйчүүр_тоглоом

Хүн бүр шинийн өдрүүдэд үүчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үүчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлгэшээдэг. Шинийн нэгэнд үүчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үүчүүр тоглодог. Үчүүр орхиход бүх хүмүүсийг бага ихгүй оролцуулж, бүр өлгийтэй нялхас, хэвтрийн хөгшин байсан ч нэр оруулж өмнөөс нь эцэг эх, хань ижил нь шоог орхиж тоглодог.

Үүчүүрийг тоглохдоо тоглогчид 2 тал болон хуваагдаж нэг нь ахлан удирдаж, шоог царанд орхиж тоглоно. Хүн сондгойрвол хүн дутуу тал нь эзгүй байгаа хүнийхээ нэрийн өмнөөс төлөөлж шоо орхин тоглож болдог.
Үүчүүр тоглоомд ханшийн дэс бүхий 8 зүйлийн амьтан орох бөгөөд харцага нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.
Үүчүүрийн ханш, дэсийг жагсаавал:
Шувуу 64 ш, тус бүр 1 лангийн үнэтэй, нийт 64 лан
Туулай 32 ш, тус бүр 2 лангийн үнэтэй, нийт 64 лан
Хүдэр 16 ш, тус бүр 4 лангийн үнэтэй, нийт 64 лан
Буга 8 ш , тус бүр 8 лангийн үнэтэй, нийт 64 лан
Харцага 4 ш, тус бүр 7 лангийн үнэтэй, харцагатай нийлнэ
Нохой 3 ш, тус бүр 12 лангийн үнэтэй, харцагатай нийлээд 64 лан
Ирвэс 4 ш, тус бүр 16 лангийн үнэтэй, нийт 64 лан
Бар 2 ш , тус бүр 32 лангийн үнэтэй, нийт 64 лан
Арслан 1 ш, 64 лангийн үнэтэй болно.
Бүгд 134 ширхэг мод байна.
Тус тоглоомын бэлгэдэл бол юуны өмнө тооны бэлгэдэл байдаг. Тоглоомд 8 зүйлийн ан амьтан, 8-ын үржвэр 64 /8*8/ лан, нийт 134 модны тооны нийлбэр 8 /1+3+4/ байдаг бөгөөд энэ утгаараа “Үүчүүр” нь 8 тооны бэлгэдэлээр бүтсэн тоглоом гэж болно.
Тоглох журмын хувьд тоглогчид хоёр тал болж суугаад, ээлж дараагаар нийт 6 шоог орхиж, баян хангайн баялаг сангийн хөрөнгө буюу ан амьтдаас азын шооны буултаар дүрмийн дагуу хувь авч тоглодог ёстой. Хамгийн олон лан цуглуулсан нь хожно. Шооны нэг нүдийг хонхор, дөрвөн нүдийг улаан гэж нэрлэх ба хоёр нүдийг сэнж, гурван нүдийг ташуу, таван нүдийг шар, зургаан нүдийг нуруу гэж нэрлэн нийтэд нь “хар” гэнэ.
1 улаантай буувал шувуу,
2 улаантай буувал туулай,
3 улаантай буувал буга,
4 улаантай буувал ирвэс,
5 улаантай буувал бар,
6 улаан буувал арслан авна.
1 хонхор буувал “чүг” гэх буюу “унтах”[1],
2 хонхор нь бусадтай хоёр хоёроор дүйвэл хүдэр, туулай ,
3 хонхортой буувал харцага,
4 хонхортой буувал нохой,
5 хонхортой буувал ирвэс, 6 хонхортой буувал бар,
7 хонхор буувал арслан авна.
3 хонхор, 3 улаан бол буга, харцага авна.
1 улаан, 2 сэнж, 1 ташуу, 1 таван нүд, 1 хонхороор буувал шувуу,
2 улаан, 1 таван нүд, 2 зургаан нүд, 1 хонхороор буувал туулай
4 таван нүд, 1 ташуу, 1 хонхор буувал хүдэр,
2 таван нүд, 3 ташуу, 1 зургаан нүд буувал нохой
5 ижил бараан нүд, улаангүй буувал мөн нохой
5 ижил бараан нүд, улаантай буувал мөн “нохой хорьсон шувуу” гээд шувуу авах
5 ижил бараан нүд, 1 хонхортой буувал “нохой хорьсон хонхор” гээд юу ч авахгүй байх гэх мэт ханштай байна. Ийнхүү нэг орхилтоор тойрч 2 тал ээлжлэн авсаар дуусахад улайлга эхэлнэ.
Тоглоомын зан үйлд[2], шоог орхиход 6 өөр талаараа буувал “шоо нүд” боллоо гэдэг. Шоо нүд болох нь урам зориг, аз хийморьтой явааг илэрхийлдэг ба улайлганы амьтдаас бусад бүх дүрснээс нэг нэгийг, шанд нь дахин орхино. Дахин “шоо нүд” буувал дахин бүгдээс тус бүр нэгийг авна. Тоглоомын эхэнд “шоо нүд” буусан тал баяждаг. Мөн “харцага туулай дэгдээх”-ийг азтайд тооцдог. “Харцага туулай” буюу 2 ш дөрвөн нүд, 3 ш хонхор буюу нэг нүд буувал “харцага туулай дэгд, дэгд” хэмээн “унтах” хүртэл шоог дахин орхих эрхтэй болно. Ер нь 1 ш дөрвөн нүд, 1 ш хонхор, бусад нь бараан өнгөөр гэхдээ өөр өөр талаараа буувал хамгийн сайн буулт, шооны дөрвөн нүд буюу улаан нь олон байх тусам сайн буулт, хамгийн муу буулт нь ганц хонхор буюу нэг нүд дагаж буух юм. Бараанаар дүйсэн бүхэнд хонхор дагавал унтана. Зүй нь бараан дүй хүдэр буюу 4 ижил бараан, эсвэл хоёр хоёроор дүйж буувал хүдэр авах ёстой. Гэтэл үүнийг 1 хонхор бараан дагаж тусвал “унтана” гэсэн үг юм.
Шооны олз омогтой буултууд:
1 улаан, бусад нь хар бол шувуу
2 улаан бусад хар буувал туулай
2 улаан, бусад хар нь 2, 2-оор дүйвэл зарим нутагт хүдэр
2 улаан, бусад 4 нь ижил хар бол туулай, хүдэр хоёуланг
4 ижил хар, эсвэл 2, 2-оор ижил хар бол хүдэр
3 хонхор буувал харцага /1 улаантай бол шувуу нэмэх/
3 хонхор, 3 улаан буувал харцага, хүдэр хоёуланг
3 хонхор, 2 улаантай бол харцага туулай дэгдэж байна гэж “хоосон” буутал орхих
3 улаан бусад нь өөр хар буюу хонхор буувал буга
3 улаан, бусад нь 3 ижил бол буга хүдэр хоёуланг
5 ижил хар, эсвэл 4 хонхор буувал нохой
“ ижл хар, 2 ижил хар, 1 өөр хар бол бас нохой
4 улаан, эсвэл 5 хонхор буувал ирвэс
5 улаан эсвэл 6 хонхор буувал бар
6 улаан эсвэл 7 хонхор буувал арслан
“Унтсан” буюу “ганзага хоосон” буултууд:
3 ижил хар, 2 ижил хар боловч 1 хонхор
3 ижил хар, 3 өөр хар
2 ижил хар, 2 ижил хар, 1 өөр хар, 1 хонхор
4 буюу 5 ижил хар, 1 хонхор/өөрөөр хэлбэл хараар дүйж юм авах болзол байвч 1 хонхортой тул ганзага хоосон болно/
2 ижил хар, 2 ижил хар, 2 хонхор /зарим нутагт улаан дүй гэж харцага авах нь бий/
Шооны буултад тохирох дүрс дууссан үед байгаа дүрснээс лан бодож авна. Жишээ нь: Нохой дууссан байхад нохой буувал 12 шувуу эсвэл 6 туулай эсвэл 4 хүдэр эсвэл 1 буга, 2 туулай гэх мэтчилэн авна. Хэрэв сангийн хогшил дуусвал эсрэг тоглогчийн хогшлоос авна. Тоглоомын үед шоогоо цар тавагнаас унагаавал унагасан шооны тоогоор царанд буусан амьтныг буцааж тавих торгуультай. Тэр амьтан нь байхгүй бол үнээр нь бодож төлнө. “Шоо нүд” тусаад шоогоо унагавал бүх юмнаасаа буцааж тавина. Ер нь авах үед ч тэр амьтан нь буусан бол үнээр нь бодож авна. Жишээ нь: шувуу дууссан бол 1 туулай аваад 1 шувуу буцаана гэх мэт. Нохой дууссан бол байхад нохой туcвал 12 шувуу юм уу 6 туулай, эсвэл 1 буга, 2 туулай гэх мэтээр авч, хоорондоо наймаалцана.
Үүчүүрийг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглоход тэр жилийнх нь засал болдог гэж ч үздэг[1]. Үүчүүрээр наадаад арслангаа хамууруулбал гурван жил тоглохгүй хадгалдаг заншилтай. Арслан хамууруулах гэдэг нь тоглогч хоёр тал шооны буултаар дүрмийн дагуу бүх амьтдаа авч дуусаад лангаа тоолоход арслан авсан тал нь арслангаа эсрэг талын бага лантай бусад амьтан/ шувуу, туулай, хүдэр, буга, харцага, нохой / -д суутгуулан тооцуулахыг хэлнэ.
Арслан авахаар орхих үедээ түүний үнэ цэнийг хүндэтгэн доор нь шувуу дэвсэж, “Арслан гуай, улай улай” гэж уухайлах, бөгөөд арслангаа өрд өгөхийг их муу гэж үзнэ. Арслан авсан хүн ч
“Араатны хаан минь аварч өршөө
Агная гэж агнасангүй
Аз тохиолоор агналаа” гэж домнодог.
Ер нь тоглоомын үед дуугүй суугаад байлгүй, “нохой хорьсон хонхор туслаа” гэхэд “Нохой нь байхад идүүр нь байлгүй яахав” гэж тайвшруулах, буга тусвал
“Өргөн хангайн буян
Өндөр тэнгрийн хишиг, залбирч хүртье
Бугын буян хишиг дэлгэрэг” гэх зэргээр бэлгэ дэмбэрлийн үг хэлэх, шувуу тусахад
“Олзны бага нь амттай,
Шувуу байсандаа ч яах вэ
Шунал ихэдвэл шулам болно” гэхчлэн наргиан наадмын үгсийг үүсгэн хэлэлцэж байхыг эрхэмлэдэг. Мөн улайлганы үед тухайлбал бар авахад ойртоод 6 улаан болоод хэтэрчихвэл “шатлаа” гээд авч чадахгүй болдог . Энэ үед “Барсын арьс цооров уу, хайран арьс” гэх юм уу арслан авах гээд 7 хонхроос даваад 8 хонхор буучихвал “Арслангаа худагт хийчихвээ” гэхчлэн шоглох, 7 улаан болчихвол “Арслангийн мах шарж идэхдээ хүрээ юү” гэхчлэн, энэ мэтээр цэцэн цэлмэг егөө үг, ерөөл бэлгийн үгсийг хэлэлцэж, хөгжилдөж байдаг. Бага хүүхдэд арслан, буга тусвал “Арслан авлах эр байна” гэх буюу “Буга намнах хүүтэй болжээ” гэж бэлгэшээнэ. Хүүхдэд бол шувуу туссан ч “Эрхий мэргэн болоорой” гэж өхөөрдөнө. Тоглоомын эцэст лангаа тоолоод хожсон талдаа
“Хогшил хөрөнгөө улам арвижуулаарай
Хойтон болоход хоёр дахин их лан хураагаарай” гэхчлэн ерөөх, хожигдсон талдаа
“Та нар муудаа хожигдсон биш
Азын шооны нүд төөрчээ
Аавын хүүгийн аз туньжээ
Хэдэн ланг ч зээлдүүлж болно
Хэргийн үедээ хэлээд ирээрэй” гэх мэтээр хөгжилдөөд өндөрлөдөг.

Address

ХУД 11-р хороо Зайсан ХААИС
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХААИС Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн музей posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ХААИС Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн музей:

Shortcuts

Share

Category