Мэргэжил сонголт

Мэргэжил сонголт

Share

Хурууны хээгээр төрөлхийн авъяас, спорт, ажил мэргэжил г.м. 21 хүснэгт бүхий 50 гаруй хуудас тайланг

18/05/2021

ТАНЫ ХҮҮХЭД МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ГЭЖ БАЙГАА БОЛ УНШААРАЙ
Хүүхэд мэргэжил сонгох болоход тэр айлынхан бүгд сандралд ордог. Сонголт хийх гэж байгаа хүүхдээс авахуулаад хүүхдээ сайн сайхан яваасай гэсэн эцэг эх, эмээ өвөө гээд бүгд л...
Ихэвчлэн мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд маань чухам юу хүсэж байгаагаа мэддэггүй. Ямар ч байсан кинон дээр гардаг шиг баян цатгалан, үнэтэй машин унаж брэндээр биеэ чимэсэн одууд шиг болохыг хүснэ. Хүмүүсийг харахад амжилттай бизнесменүүд, шоу бизнесийнхэн болоод IT-гийнхэн Монголд хамгийн дажгүй амьдраад байх шиг. Гол баатрын найзууд ижил мэдээллийн эх сурвалжтай болохоор ойролцоо сэтгэнэ.
Гэр бүлийн насанд хүрсэн гишүүд өөрийн амьдралын туршлагаас үндэслэн зөвлөгөө өгнө өө.
- Өөрийгөө амьдралд оносон гэж бодож байгаа нэг хэсэг нь хүүхдээ өөрийн замналаар явуулахыг оролдоно. Ятгана, учирлана, загнана, тулгана.
- Сонголтондоо төдийлөн сэтгэл ханамжтай бус нэг хэсэг нь “Чи хэн ахыгаа хар” гэж бусдыг жишээ болгон татах юмуу цагтаа өөрийнхөө гүйцэлдүүлж чадаагүй мөрөөдлийг хүүхэддээ нялзаах гэж хичээнэ.
- Эсвэл бүр чухал мэргэжлүүдийн цуглуулга хийж байгаа юм шиг “Манайд одоо хуульч байна, нягтлан байна. Эмч алга. Чи эмч бол” гэдэг эцэг эхчүүд ч байна.
- Амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг нөгөө хэсэг нь “над шиг л битгий болоорой” гэнэ.
Энэ маягаар олон хүний санал нийлсээр ямар нэг мэргэжил товойж гарч ирвэл сонголт хийхэд хялбар болно. Зөрөлдвөл маргаан таслуулахаар аль нэг багшдаа хандана (ангийн багш, лам багш, бөө багш г.м.). Энэ бол Монголд их түгээмэл дүр зураг.
Айл болгон ийм биш. Тиймээс зөв ойлгохыг хүсье.
Орчин үед хүний өмнө бүх боломж нээлттэй боловч асар хурдтай урагш хөгжиж байгаа Дэлхийн хөгжлөөс тасарч хоцрохгүйн тулд монголчууд бид өөрсдөө зөв мэдээлэлтэй байж, сонголтоо зөв хийж сурах нь чухал.
1. Нэн түрүүнд ээж аавууд өөрийн бодлыг бүү тулга. Хүүхдийнхээ саналыг харгалзаж үз + шинжлэх ухааны үндэслэлтэй аргуудаар зэвсэглэ.
2. Мэргэжил сонгоход тусалдаг шинжлэх ухааны үндэслэлтэй үйлчилгээ сонго.
А) Биометрик тестүүд /ИНФОЛАЙФ энэ төрөлдөө багтана/ - хүний биометрик үзүүлэлт эхийн хэвлийд байхад бүрэлдэж тогтдог болохоор тэр хүн байгалиас ямар өгөгдөлтэй, аль чиглэлдээ хүчтэй, аль чиглэлдээ сул вэ гэдгийг маш дэлгэрэнгүй тодорхойлж гаргадаг. Хүн хэдэн настай үзүүлэхээс үл хамааран тайлангийн үзүүлэлт өөрчлөгдөхгүй. Энэ бол гарааны цэг, ТӨРӨЛХИЙН ӨГӨГДӨЛ. Амьдралдаа 1 удаа тодорхойлуулахад хангалттай.
Б) Сэтгэл зүйн тестүүд – хүний яг ТУХАЙН ҮЕИЙН бодол болоод сонирхлыг сэтгэл зүйн аргачлалууд дээр тулгуурлан гаргадаг. Нийгэм болоод амьдралын нөлөөнд хүний үзэл бодол ямар болсон нь харагдана. Хүн амьдралын явцдаа хэдэн ч удаа сэтгэл зүйн тестээр өөрийгөө сорьж болно. Байнга ижил үзүүлэлт гарах албагүй.
Миний хувийн бодлоор биометрик тестүүд “чи төрөлхийн өгөгдлөөрөө ийм байх боломжтой, үүнийгээ хөгжүүл, үүндээ анхаар” гэсэн тодорхой чиглэл өгнө. Тэгэхдээ хүн одоо төрөлхийн өгөгдлөөсөө хаашаа хөгжөөд ямар болсныг харуулахгүй. Харин сэтгэл зүйн тестүүд хүн одоо хаана хүрээд ирснийг харуулна.
Хэрэв биометрик үзүүлэлтийг хэмжиж байгаа мэргэжилтэн туршлагатай бол энэ тест 92%-ийн магадлалтай үнэн зөв гарах бололцоотой (ИНФОЛАЙФ-ын тайлан 92%-ийн магадлалтай гардаг). Харин сэтгэл зүйн тестийн хариу үнэн зөв гарахад нөлөөлөх хүчин зүйл олон. Хүн чин сэтгэлээсээ биш, ийм байх ёстой, би ийм байхыг хүсэж байна гэсэн сэдлээр хариулж болно. Тэгвэл хариу ондоо гарна. Асуултыг ойлгохгүй буруу хариулж болно. Тест авч байгаа орчин нөлөөлж болно. Тухайлбал, нэг дор олон хүүхдээс тест авахад бие биенээсээ нэрэлхээд аль болох аятайхан хариу өгөхийг хичээх тал бий.
3. Аль ч хэлбэрээр тодорхойлуулсан “Чи англи хэлний синхрон орчуулагч, харин чи англи хэлний багш юм байна” гэсэн хариу гарахгүй. Хэл шинжлэл, анагаах, боловсрол, банк санхүү гэх мэт ерөнхий чиглэлүүд гарна. Өндөр гарсан чиглэлүүдээ үргэлжлүүлээд судлах хэрэгтэй. Тухайлбал, боловсрол өндөр үзүүлэлттэй гарлаа гээд хүн заавал самбарын өмнө зогсоод багшлах албагүй. Боловсролын салбарт ямар мэргэжлүүд багтаж ордог вэ гэдгийг судалж мэд. Орчин үед салбар салбарт эцэг эхчүүдийн сонсож байгаа ч үгүй мэргэжил маш олноор шинээр бий болсон. Тэр бүх мэргэжлүүд амьдрал дээр гараад ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ, тэр нь хүүхдийн тайлангаар гарсан физиологи, сэтгэл зүй болоод хувь хүний үзүүлэлтүүдэд хэр нийцэж байна гэдгийг харьцуулж үз.
4. Хэтийн төлөвийг судалж үз. Техник технологи хурдацтай хөгжиж, цахим оюун ухаантай роботууд хүний байр суурийг эзлэх хандлага илэрхий гарч байна. 30-аад жилийн өмнө 10 хурууны бичээч их хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг байсан байх. Харин одоо хүн бүр компьютер дээр текст шивж оруулж чаддаг болсон, удахгүй өөрсдөө шивэхгүй хэлэхэд текст өөрөө шивэгдчихдэг болж ч болох юм. Тэгэхээр хүүхэддээ өөрт нь таалагддаг хэрнээ ирээдүйтэй мэргэжил сонгоход туслах хэрэгтэй. Энэ чиглэлээр хайгаад үзвэл интернет дээр төрөл бүрийн эрдэмтдийн дэвшүүлсэн хөгжлийн чиг хандлагын таамаглалууд байдаг. Энэ бас нэг эргэцүүлэх сэдэв.
5. Өөрийн санхүүгийн болоод амьдралын боломжийг бодолцож үз. Гадаадад сурах уу, эсвэл дотооддоо сурах уу гэдгээ шийд. Нууцгүй хэлэхэд Монголын ихэнх дээд сургууль мэдлэг өгдөг биш, 4 жил мөнгө саадаг газар болсон тул сургуулиудыг сайн судалж үзэх хэрэгтэй. Боловсролын салбарт төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Сонгосон мэргэжил, сургууль чинь тэдгээр хөтөлбөрт хамрагдах боломж байна уу? Байвал тэтгээр хөнгөлөлтийн тэтгэлэгт хамрагдахын тулд суралцагч ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Энэ бүхнийг судалж мэдээд тэдгээр мэдлэгийг өөртөө хөгжүүлэх зорилго тавьж ажилла. Хэрэв гадаад суралцах боломжгүй ч гэсэн сонгосон мэргэжлийг чинь дотооддоо бэлтгэдэггүй бол онлайнаар суралцах аргууд байна уу, тэдгээрийн давуу тал юу вэ, сул тал юу вэ гэж судал. Тэгээд аз жаргалтай амьдралын төлөө, сонирхолтой ажил мэргэжлээ эзэмшихийн тулд өөрийгөө хөгжүүл, өөртэйгөө ажиллаж эхэл.
Дундаж хүн ажлын 8 цагтай гэж бодоход хоногийн 1/3-ийг ажил дээрээ өнгөрүүлдэг, 8 цагийг нь унтаж өнгөрүүлдэг, 2-3 цагийг хооллоход болон биологийн хэрэгцээндээ зарцуулна гэхээр бусад амьдралд маань ердөө 5 цаг үллдэг байх нь. Энэ өнцгөөс бодоод үзсэн ч бидний амьдралын 1/3-ийг эзэлдэг ажил мэргэжлийн сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Лам багшийн эрхи яаж татагдахад найдаад үлдээчихэд дэндүү хайран бөгөөд хариуцлагатай шийдвэр шүү.
“ИНФОЛАЙФ”-ын зөвлөх Ч.Итгэлмаа.

Харилцах утас: 88554492
Хаяг: БЗД, Сансарын И-Март, 5 давхар, урсдаг шатны хажууд.
Ажиллах цаг: өдөр бүр 10:00-19:00 цаг
Үйлчилгээний үнэ ба төрөл:
1. Бүрэн тайлан 60000₮ /7 бүлэг, 21 хүснэгт, 52-56 хуудас/
2. Хэсэгчилсэн тайлан 30000₮ /2 бүлэг, 6 хүснэгт, 20 гаруй хуудас – үүнд авъяас, мэргэжил гэсэн 2 бүлэг орсон.
3. Хосын нийлэмжийн тайлан 20000₮ /хосоороо ирж үзүүлнэ, 10 гаруй хуудас/
Хөнгөлөлт ба урамшуулал /байнгын/:
1. Гэр бүлийн багц /2 буюу 2-оос дээш хүн/ - нэг хүн 55000₮.
2. Хамт олны багц /10 буюу 10-аас дээш хүн 7 хоногийн хугацаанд оношлуулах бол урьдчилгаа 50%-ийг дансанд байршуулаад 7 хоногийн хугацаанд боломжтой цагтаа ирж үйлчлүүлж болно/ - нэг хүн 48000₮.
3. Баярын урамшуулал: 6 сарын 06-ныг дуустал нэг хүнийг 48000₮-өөр тодорхойлж байгаа.
Манай үйлчилгээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл чат бичээрэй.

07/03/2021

Сонирхож манай хуудсаар айлчилсанд баярлалаа. Бид 5 минутын дотор зөвхөн таны хурууны хээгээр 3 төрлийн тайлан гаргаж өгнө.
* Бүрэн тайлан /авъяас, спорт, ажил мэргэжил, эрүүл мэнд, бие физиологи, сэтгэл зүйн онцлог, темперамент, үнэт зүйлс, хамт олонд биеэ хэрхэн авч явдаг, сул ба давуу тал г.м. 7 бүлэг 21 хүснэгт бүхий 50 гаруй хуудас/ - 60000₮.
* Хэсэгчилсэн тайлан /авъаяс, ажил мэргэжилтэй холбоотой 2 бүлэг 6 хүснэгттэй 20-25 хуудас/ - 30000₮.
* Хосын нийлэмжийн тайлан /2 хүний нийлэмжийг 5 үзүүлэлтээр 10 гаруй хуудас тайлан/- 20000₮

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

БЗД, И-Март Сансар салбар, 5 давхар/урсдаг шатны хажууд/
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00