07/09/2020
Өөрийн сонирхолын дагуу сонирхсон мэргэжилдээ эзэн болж нэгэнт сонгосон бол тууштай байгаарай 😁💪❤
13/03/2020
Монголын өвөл
Шинэ төрлийн Коронавирус(COVID-19) халдварыг дэлхийн даяар тархаж хүн төрөлхтнийг айлгаж байхад Монгол оронд цагаан сар ч өнгөрөөд аль хэдийн 3 сар орж Монголын хүйтэн цаг агаар нь бас дулаарч байна. Улаанбаатарын дундаж градус нь 3 сарын 12-ны өдрийн байдлаар хасах 7 градус хүйтэн байна. Улаанбаатарын хуурай, салхи багатай орчин гэхэд маш дулаан байна гэж үзэж болох юм. Ид хүйтэн өвлийн улиралаар нь хасах 20-иос 40-ийг ч хүрдэг Монгол оронд одоо хавар дөхөж ирж байна.
Монголд жинхэнээс хүйтэрч эхэлдэг өвлийн туйл болох 12 сарын 22-ноос ерийн дулаан болж хавар ирдэг 3 сарын 12-ныг хүртэлх хугацааг есөн үеэр хуваагаад тоолж ирсэн байдаг. Нэгэн үе болгонд 9 өдөр гэж тооцож 81 өдрийн хугацааг есөн ес гэдэг. Монголчууд хүйтэн улирлыг ийм аргаар тоолдог болсон учрыг нь энэ домгоос үзэж болох юм.
Эрт цагт ах дүү есөн залуу байж. Есүүл гоо сайхан эрс гэнэ. Харамсалтай нь тэд нэг охинд дурлачихжээ. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хойд туйлаар нутагтай цасан хатны ганц охин юм санжээ. Охин хэнийх нь ч дурлалыг хүлээж авсангүй. Хайрандаа шатаж, бас нэг талаар гонсойсон эрс цасан хатанд бараалхан охиныг гуйжээ. Үзэсгэлэн гоо охины ээж, ах дүү есөн залууг ордондоо урьж, идээний дээжийг сөгнөсөн боловч хэнийг нь ч хүргэнээ болгохоос татгалзжээ.
Дурласан есөн залуу “Тэгвэл бид таны албат болъё” хэмээн гуйжээ. Төгс үзэсгэлэнт бүсгүйн царайг хааяа ч болсон харах гэж шийдсэн нь энэ байв. Цасан хатан зөвшөөрсөн ч, тэднийг жилдээ ганц удаа ээлж дараалан нутгаа эргэхийг мөн хүлйээн зөвшөөрөв. Мөсөн туйлын хатны зарлигаар ах дүү есүүл хамгийн богино өдөр, урт шөнийг зарладаг 12 сарын 22-оос 3 дугаар сар гарч яргуй дэлбээлтэл ээлжээр нутагтаа очих болжээ. Тэд хүйтэн цас, өвлийн жаврыг унаа болгон хүлэглэн ирдэг гэнэ.
Түүнчлэн энэ есөн үеийг дүрсэлсэн “Есөн ес” гэх шүлэг байдаг. Монгол Улсын ЕБС-д суралцдаг бүх сурагчид хичээл дээрээ энэ шүлгийг заавал сурч тогтоож авдаг билээ.
Нэг есөд яах вэ? ?XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно
몽골의 겨울
신종 코로나 바이러스가 전 세계를 위협하는 가운데 몽골의 최대 명절 차강 사르(설날) 주가 지나가고 어느덧 3월에 접어들어 몽골의 추위도 점차 누그러지고 있다. 몽골의 수도 올란바타르의 3월 12일자 평균 기온은 -7도로 건조하고 바람이 적은 올란바타르 시 환경에서 매우 따뜻한 기온이라고 할 수 있다. 한창 추운 겨울에는 -20도에서 -40도를 넘나드는 몽골에도 이제 점차 봄이 찾아오고 있다.
몽골에서는 본격적으로 추위가 시작되는 동지 12월 22일부터 추위가 끝나가고 봄이 찾아오는 3월 12일까지의 기간을 아홉 절기로 나누어 셈해 왔다. 한 절기마다 9일, 즉 81일 동안의 기간을 ‘아홉 아홉’이라 하는데, 몽골인들이 추위를 이러한 방식으로 셈을 하게 된 연유에 대한 전설이 전해진다.
“옛날 옛적 아홉 형제가 있었다. 아홉 명의 아름답고 멋진 청년들이었다고 한다. 안타깝게도 그들은 한 여인에게 반해버렸다. 완벽한 아름다움의 소유자인 그 여인은 북극에 사는 눈의 여왕의 외동딸이었다고 한다. 여인은 그 누구의 사랑도 받아주지 않았다. 사랑에 불타면서도 한편으로는 실망한 청년들은 눈의 여왕을 찾아 뵈어 딸을 달라고 간청하였다. 아름다운 여인의 어머니는 아홉 형제를 궁전에 초대하여 음식의 첫술들을 따라 올렸지만 그 누구도 사위 삼기를 거절하였다.
사랑에 빠진 아홉 청년은 “그러면 저희들은 당신의 신하라도 되겠습니다”라고 간청하였다. 완벽한 아름다움의 소유자인 이 여인의 얼굴을 아주 가끔씩 이라도 보기 위해 내린 결정이 이것이었다. 눈의 여왕은 이를 허락했지만 그들이 일년에 단 한 번 씩 차례대로 돌아가면서 귀향할 수 있도록 하였다. 북극의 여왕의 명으로 인해 아홉 형제는 가장 날이 짧아지고, 밤이 길어 지기 시작하는 12월 22일부터 3월 지나 할미꽃이 피어나기 시작할 무렵까지 차례대로 귀향하게 되었다고 한다. 그들은 차가운 눈과 겨울의 한기를 탈 것 삼아 몰아 온다고 한다.”
또한 이 아홉 절기를 묘사한 ‘아홉 아홉’이라는 시도 전해지는데, 몽골의 초중〮고〮등학생들도 수업 시간에 반드시 배우고 외우는 시 중 하나이다.
“첫 번째 아홉 날에는 어떻게 되지? 12/22-30
가축의 젖을 증류시킨 술이 언 다네.
두 번째 아홉 날에는 어떻게 되지? 12/31-01/08
가축의 젖을 여러 차례 증류시킨 독주가 언 다네.
세 번째 아홉 날에는 어떻게 되지? 01/09-17
세 살배기 소의 뿔이 꽁꽁 언 다네.
네 번째 아홉 날에는 어떻게 되지? 01/18-26
네 살배기 소의 뿔이 꽁꽁 언 다네.
다섯 번째 아홉 날에는 어떻게 되지? 01/27-02/04
바깥에 둔 쌀이 얼지는 않는 다네.
여섯 번째 아홉 날에는 어떻게 되지? 02/05-13
(쌓인 눈이 걷히고) 길이 훤히 나기 시작한 다네.
일곱 번째 아홉 날에는 어떻게 되지? 02/14-22
언덕 마루가 햇볕에 그을리기 시작한 다네.
여덟 번째 아홉 날에는 어떻게 되지? 02/34-03/02
녹은 눈과 흙이 섞여 웅덩이지기 시작한 다네.
아홉 번째 아홉 날에는 어떻게 되지? 03/03-12
여간 따뜻해 진 다네.”
사진 출처 : 본인
05/03/2020
Нийслэлд хог хаягдлыг ангилан тээвэрлэж эхэллээ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлд ангилсан хог хаягдал тээвэрлэх машин явж эхэллээ