126-р сургуулийн "Сурагчдын зөвлөл"

126-р сургуулийн "Сурагчдын зөвлөл"

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 126-р сургуулийн "Сурагчдын зөвлөл", School, БЗД-ЫН 11-Р ХОРОО ХӨХ ТЭНГЭР ХОТХОН, Ulaanbaatar.

Photos from 126-р сургуулийн "Сурагчдын зөвлөл"'s post 24/09/2025

126 дугаар сургуулийн сурагчийн зөвлөлийн мэдээлэл

🗓✅️126 дугаар сургуулийн Сурагчийн зөвлөлийн тэргүүн М.Очир-Эрдэнэ, дэд тэргүүн Э.Оюун-Эрдэнэ нар 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монголын хүүхдийн зөвлөлийн зохион байгуулсан сургалт, уулзалтад оролцлоо.

🤝🏻Уг сургалт, уулзалтаар сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал болон сурагчийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, туршлага солилцлоо.

11/03/2025


2025 оны 3 дугаар сарын 18

“НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ХОЛБОО” НҮТББ-аас “Дэлхийн нийгмийн ажлын өдөр”-ийг угтан зохион байгуулж буй аяны хүрээнд

❤️ НЕБ-ЫН 126 СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН
С.БАТЦЭЦЭГ ТАНД БАЯРЛАЛАА.❤️


10/02/2025

✨ Valentine Box & Crush Box үйл ажиллагаа эхэллээ! 💌

Эрхэм сурагчид аа,

Сургуулийн Хүүхдийн Зөвлөлөөс зохион байгуулж буй Valentine Box & Crush Box үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ! Та хайртай, хүндэлж явдаг хүндээ сэтгэлийн үгээ илгээх онцгой боломжийг бүү алдаарай.

📍 Хаана: Сургуулийн 1-р давхарт
📅 Хэзээ: 2-р сарын 11-нээс 2-р сарын 14-нийг хүртэл
💌 Захидал задрах өдөр: 2-р сарын 14

Та өөрийн сэтгэлийн үгийг бичиж, хайртай хүн болон крашдаа зориулан илгээх боломжтой. Захидал тань 2-р сарын 14-ний өдөр эзэндээ хүрэх болно.

Өөрийн сэтгэлийг илэрхийлэх энэхүү боломжийг ашиглаж, хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай! 🥰

126-р Сургуулийн Хүүхдийн Зөвлөл

04/02/2025

📣📣📣

30/04/2024

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛД ЭЛЕКТРОН ТАМХИ ГАНГАРАА БИШ🚭❌
👎🏻🚭Электрон тамхи татах нь уушгинд гэмтэл учруулж, тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул хорт зуршлаас хол байгаарай.

Өөрийн чинь эрүүл мэнд өөрөөс чинь шалтгаална🤔

➡️Электрон тамхи нь / V**e/. Литиум ион батерейгаас бүтсэн, төрөл бүрийн амт үнэртэй химийн бодис агуулсан тослог бодис шингээсэн хөвөн материал юм. Үзүүрийг нь сороход унтраалга хаагдаж, тослог бүтээгдэхүүнийг шатаадаг жижиг халаагуураар асдаг аж.
➡️Асбестоз явагдаж маш богино хугацаанд уушиг тоосжих өвчин үүсч уушгины хавдараар нас барах өндөр эрсдэлтэй.‼️

Photos from 126-р сургуулийн "Сурагчдын зөвлөл"'s post 08/04/2024

Сургуулийн орчин дах үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
аяныг сургуулийн сурагчдадаа уриалж байна. 😊
Дээрэлхэлт гэдэг нь хэн нэгэнтэй харилцахдаа бие махбод болон сэтгэл санаанд нь санаатайгаар хохирол учруулах үйлдэл юм. Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал.👨‍👩‍👧‍👦
Та бүхэн бидний аянд нэгдэж өдөр бүр бусдыг сонсдог, ойлгодог, хүндэлдэг, дэмждэг, ярилцдаг гоё найз байгаарай 🤗 Баярлалаа 🥰

10/02/2024

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.❤️

24/01/2024

🙏

05/01/2024

Амралтаараа юу хийхээ мэдэхгүй байна уу❓️ Тэгвэл монголын хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх 68 номын жагсаалт"-ыг таньд хүргэж байна.✌️

Бага анги /7-14 нас/🥰

1.Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
2.Монгол ардын үлгэрүүд
3.Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд
4.Эзопын ёгт үлгэрүүд
5.Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"
6.С.Надмид "Жаран дэгдээхэй" туужууд
7. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"
8.Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж
9.Экзюпери Сент "Бяцхан хун тайж"
10.С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /
11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"
12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/
13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/
14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"
15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"
16. Лу Синь "Акюгийн үнэн түүх"
17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /
18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"
19. Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/🤘

1."Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа
2. Жангарын туульс, Гэсэр тууж
3. "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал
4. Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть
5. Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"
6. Б.Ренчин "Заан залуудай"
7. Ги Де Мопассан "Амьдрал"
8. Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996
9. Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"
10. Мишима "Алтан сүм"
11. "Эерэгээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"
12. Гётэ Иоганн Вольфганг "Фауст"
13. Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"
14. Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"
15. Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
16. Жеймс Жойс "Дублинчүүд"
17. В.Мэгрэ "Анастасия" цуврал
18. Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)
19. Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть
20. Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982
21. Бавуудорж "Дорно зүгт өвс болно"
22. С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"
23. Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"
24. Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд
25. М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"
26. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
27. Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"
28. Г.Аюурзана "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"
29. Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"
30. Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он
31. Тантрын дуудлага"
32. С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"
33. Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
34. Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978
35. Барбара Марсианик "Хүчний зам"
36. Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд
37. Р.Гамзатов "Миний Дагестан"
38. П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"
39. Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3
40. Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"
41. Д.Төмөртогоо "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009, "Монголын Шидтэнүүд" 2006
42. Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002
43. Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал
44. Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр
45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"
46. Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"
47. Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"
48. Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал
49. Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"
50. Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"
51. Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна"
52. Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/
53. Пауло Кольео "Алхимич" (тууж)
54. Б.Золбаяр "Бүлээн"
55. Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт"
56. Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон"
57. Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй"
58. Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2
59. Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011
60. Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/
61. Г.Аким "Тэнгэрийн нохой"
62. Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он
63. Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/
64. "Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/
65. Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4
66. Жек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр"
67. Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд"
68. Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр"

@дагагч

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

БЗД-ЫН 11-Р ХОРОО ХӨХ ТЭНГЭР ХОТХОН
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00