04/07/2024
"Бэлэн гоймонг Солонгос, хятадууд байнга идэх хэр нь яах ч үгүй. Монгол хүн идэхээр л өвдчихнө гэж юу байхав дээ" гэж ярих залуус байна. Халуун ногоотой бэлэн гоймон чийгийг гадагшлуулдаг хоол. Далайтай ойр амьдарч байгаа хүмүүс чийгээ гадагшлуулах гэж халуун ногоо, бэлэн гоймон хэрэглэдэг. Харин монголчууд бол хуурай газрын хүмүүс. Хатуу ширүүн уур амьсгалтай. Дотор чийгээ хамаагүй гадагшлуулж болохгүй гэх мэтээр тайлбарлаад өгдөг телевизийн нэвтрүүлгүүд, эрүүл ахуйн зөвлөгөө, reel, live хэрэгтэй байна. Бидний мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа хүнсний аюулгүй байдал хаяанд ирчихээд харанга дэлдэж байна даа. Гадаадад хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдийг хямд үнээр авч ямар ч хяналтгүй оруулж ирж байна. Дэлгүүрийн лангуун дээр тэднийг хээв нэг өрчихөөд, хугацаа дууссаныг нь хэлэхээр юун сүртэй юм бэ гэнэ. Сая өвөр Монголд явж байхад тэд тахианы мах огт идэхгүй болсон гэж байсан. Химийн аргаар маш хурдтай өсгөдөг тэр мах бол хоол биш. Жимс ногоо ч ялгаагүй, ургацын бус үед худалдаалагдаж байгаа бүх жимс эргэлзээтэй. Аваад удсан жимс муудахгүй хэд л бол хэд хонож байна гэж ярьцгааж байсан. Өнөө цагт бид ухаантай хэрсүү байж өөрсдийгөө хамгаалахгүй бол монголыг танктай орж ирж эзлэх хүн дэлхийд байхгүй. Харин хоол хүнсээр нь өвчлүүлж, хооронд нь хэрэлдүүлж, хэмлүүлж, дотроос нь хагалж бол хялбар дийлнэ. Дор дороо бодолтойхон шиг байж, тэгээд чадлаараа эрүүл мэндээ хямгадаж явцгаая даа. Биесээ хэмлэхээс илүү идэж уухаар амруугаа хийх гэж байгаа зүйлсээ сайн хэмлэж тандаж байж хэрэглэж сурмаар байна аа, Монголчууд аа.
Б.Сарантуяа
19/01/2024
01/01/2024