Лам эрдэнэ /Lama erdene/

Лам эрдэнэ /Lama erdene/ Монголын эрдэмтэн лам хуврагуудын төвд хэлээр туурвисан зохиол бүтээл

Номын нээлт 2024.11.10 Улаанбаатар хот
10/11/2024

Номын нээлт 2024.11.10 Улаанбаатар хот

10/11/2024

Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Цэвэлваанчигдорж ламтны зохиол бүтээлийн талаарх судалгааны эх сурвалжийг анх 1959 онд Улаанбаатар хотод болсон олон улсын монгол хэл бичгийн анхдугаар их хурал дээр гавьж С.Гомбожав гуайн "Төвөд хэлээр зохиол бүтээл туурвисан монголын 200 гаруй лам нарын тухай" илтгэл тавьж байснаар эх сурвалж болгон эдүгээ бид Лам эрдэнэ цувралын хүрээнд 2 боть сүмбүмийг хэвлэн гаргалаа.

Лам эрдэнэ цувралаараа "АРВАЙН ХҮРЭЭНИЙ ТАРГАН БАНДИДА ЦЭВЭЛВААНЧИГДОРЖ" ЛАМТНЫ хоёр боть судрыг эмхэтгэн гаргалаа.
10/11/2024

Лам эрдэнэ цувралаараа "АРВАЙН ХҮРЭЭНИЙ ТАРГАН БАНДИДА ЦЭВЭЛВААНЧИГДОРЖ" ЛАМТНЫ хоёр боть судрыг эмхэтгэн гаргалаа.

02/11/2023

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн 30 дах хамба ламаар томилогдож буй Д.Жавзандорж лхаарамбын намтарыг цөөнгүй хүмүүс асууж буй тул товч намтар оруулав.

Монгол багш буюу лхаарамба Д.Жавзандорж 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод төрсөн. Сүхбаатар аймгийн төвийн Эрдэнэмандал хийд, Зүүн хүрээ Дашчлойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнбол дацанд буддын ном сургаал ялангуяа гүн ухааны сургалтанд суралцаж байгаад 1998 онд Энэтхэг дэх Буддын гүн ухааны сургалттай Балданбрайвун хийдэд (Drepung Gomang Monastic university) суралцаж эхэлсэн.

2017 онд 1990 оноос хойшх Монгол лам нараас анхны лхаарамба цол хамгаалсан. Тухайн жил цол хамгаалсан лам нарын дундаас 1-р байранд шалгарсан тул "Анги дамбын лхаарамба" хэмээх алдрыг хүртсэн. Монгол төдийгүй гадаад олон шавь нартаа ном сургаал зааж ирсэн тул "Монгол багш" хэмээх алдрыг шавь нараасаа хүртсэн Бурхан багшийн үндсэн айлдвар сургаал болох судар тарнийн ёсонд илтэд мэргэжсэн, сахил санваар төгөлдөр өнөө цагт Монголын бурханы шашыг манлайлах түүхэн хувь тохиосон ариун үйлстэн билээ.

Эдүгээ Бурхан шашны их сургуулийн багшийн алба хашиж буй. Мөн нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сумади Гирди НҮТББ-г тэргүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд бие, хэл, сэтгэлийн үйлээ зориулж буй ариун номын хувраг, гэгээн үйлсийн эзэн билээ🙏🙏🙏

УМ МАНИ БАДМЭ ХУМ
06/10/2023

УМ МАНИ БАДМЭ ХУМ

27/09/2023
ЛАМ ЭРДЭНЭ цувралын анхны "Түүхэнд мөнхөрсөн Эрдэнэ зуу" номын нээлт 2023.08.23 - нд Гандан тэгчэнлин хийдийн  Бат цагаа...
27/08/2023

ЛАМ ЭРДЭНЭ цувралын анхны "Түүхэнд мөнхөрсөн Эрдэнэ зуу" номын нээлт 2023.08.23 - нд Гандан тэгчэнлин хийдийн Бат цагаан дуганы хурлын А зааланд болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Address

Өвөрхангай Хархорин сум
Ulaanbaatar
62090

Telephone

+97699921911

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Лам эрдэнэ /Lama erdene/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Лам эрдэнэ /Lama erdene/:

Shortcuts

Share