20/08/2026
📍НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД
🔹2026-2027 оны намрын улирлын хичээл сонголт нээх тухай
📌ХИС-ийн хичээл 9 дүгээр сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр эхэлнэ.
🔹Бакалаврын II-IV түвшний хичээл сонголтыг 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн пүрэв гаргийн 14:00 цагт нээнэ.
🔹1-р түвшний суралцагчид хичээл сонголт хийхгүй, суралцагчийн вебд орсон хуваарийн дагуу цахим хичээлд хамрагдана. 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу сургалт танхимын хэлбэрээр явагдана.
🔹2-4-р түвшний суралцагчид хичээл сонголтоо хийх бөгөөд хуваарийн дагуу цахим хичээлд хамрагдана. 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс сургалт хосолсон(танхим, цахим) хэлбэрээр явагдана.
🔹Ахисан түвшний сургалт 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сургалт хосолсон(танхим, цахим) хэлбэрээр явагдана. Ахисан түвшний хичээл сонголтыг 9-р сарын 22-ны мягмар гаргийн 16:00 цагт нээнэ.
📍Бэлтгэх хийх зүйлс:
📌Шилжилт хөдөлгөөн хийсэн суралцагчид ганцаарчилсан төлөвлөгөөгөө зөвлөх багштайгаа холбогдон баталгаажуулсан байх,
Суралцагчийн гэрээ, сургалтын журамтай сайн танилцаж батлах,
Сургалтын төлбөрөө төлж, баталгаажсан эсэхийг шалгах, (1-р түвшний суралцагч хамаарахгүй, төлбөр баталгаажсан )
(Бакалаврын II-IV түвшний үндсэн суралцагчдын хувьд тухайн улирлын нийт төлбөрийн 25%-ийг төлж хичээл сонголтоо баталгаажуулах боломжтой.)
📌Хичээл сонголт 10 хоног үргэлжилж 9 дүгээр сарын 6-ны 23:59 цагт хаагдах бөгөөд сургалтын журамд заасны дагуу хичээл сонголтоо бүрэн хийх ёстой. Хугацаандаа төлбөрөө төлж сонголтоо хийгээгүй бол сургалтын журмын дагуу сургуулиас хасна.
Эх сурвалж: Сургалтын алба