Монголын Мэргэжлийн Дасгалжуулагч Багш Нарын Холбоо
Mongolian Professional Sports Coaches Federation /Since 2008/
19/12/2024
🌟“БӨРТЭ ЧОНО 2024”
ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
12/12/2024
22/12/2023
Та минь тайван нйорсдоо🙏🙏🙏
ЦЭРЭНСОДНОМЫН АЛТАНТӨГС
(1967 - 2023)
Бидний үе үеийн түүхийг хамтран бүтээсэн гимнастикийн од, эрхэм багш, дасгалжуулагч Цэрэнсодном овогтой Алтантөгс 2023 оны 12 дугаар сарын 22 –ны хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзэж бидэнд хүнд гарз учирлаа.
Ц.Алтантөгс дасгалжуулагч багш 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн ерөнхий боловсролын 33-р дунд сургуулийг 1985 онд, УБИС-ийн Биеийн тамирын ангийг 1991 онд төгссөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй.
Спортын гимнастикаар 1977 оноос эхлэн хичээллэж 1983 онд Спортын мастер, 1988 онд Олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн.
Ц.Алтантөгс нь 1985-1991 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчнаар ажиллах хугацаандаа дүүрэг, хот, улс, олон улсын чанартай тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл 60 гаруй медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчин байсан юм.
Спортын гимнастикийн төрлөөр 1979 онд улсын аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн зэргээр хүрэл медаль, 1980 онд Монголын Пионер Сурагчдын Ү спартакиадын алт, насанд хүргэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1981 онд Монголын Пионер Сурагчдын спартакиадын мөнгө, 1982 онд улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1983 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Монгол Бүх Ард Түмний YII спартакиадын 2 хүрэл, 1983 онд Хүүхдийн төлөө фондын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл, 1984 онд чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд 2 хүрэл медаль, 1985 онд 2 мөнгө, 2 хүрэл медаль, 1987 онд 2 алт, 2 мөнгөн медаль, 1985 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 5 мөнгө, 1987 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Монгол Бүх Ард Түмний YIII спартакиадын 1 алт, 6 мөнгө, 1988-1990 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 мөнгөн медаль, 1988 онд Унгар улсад зохиогдсон социалист орнуудын Нөхөрлөл тэмцээнээс цагаригт дүүжингийн төрөлд хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.
Ц.Алтантөгс нь 2005 оноос Монголын гимнастикийн холбооны эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж олон улсын хэмжээний мастер 5, Спортын мастер 4, спортын дэд мастер 4, спортын зэрэг цолтой тамирчдыг бэлтгэж 2008 онд ОХУ-ын Саха хотод зохиогдсон Азийн хүүхдийн их наадмаас хүрэл медаль, 2010 онд Япон улсад зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож харайлтын төрөлд Ази тивийн анхны мөнгөн медаль, 2010 оны Сингапурын Залуучуудын Олимпын наадмаас дасгалжуулсан тамирчин Г.Эрдэнэболд нь харайлтын төрөлд Олимпын алтан медаль хүртэж Монгол улсын төрийн нэрийг цуурайтуулсан юм.
Олимпын наадмаас гимнастикийн төрөлд анхны алтан медаль хүртсэн явдал нь манай улсын биеийн тамир, спортын салбарт алтан үсгээр бичигдэх түүхийг бүтээснийг бид үүрд санаж дурсах болно.
Ц.Алтантөгсийн Монгол Улсад Боловсрол, Биеийн тамир, Спортыг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн ухамсарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж, олон зуун алдартнуудыг төрүүлсэн багш, дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэх авьяас чадвар, туршлагыг нь өндрөөр үнэлж 2007 онд Баянзүрх дүүргийн Шилдэг дасгалжуулагч, 2008 онд Нийслэлийн шилдэг дасгалжуулагч, 2005-2008 онуудад Монголын гимнастикийн холбооны Шилдэг дасгалжуулагч, 2007 онд Монгол Улсын Биеийн тамир, спортын “Тэргүүний ажилтан” цол, 2008 онд Боловсролын “Тэргүүлэх багш”, Боловсролын яамны “Жуух бичиг”, МҮОХ-ны Олимпын алдар, 2009 онд Биеийн тамир, Спортын газрын “Хүндэт тэмдэг” цол, 2010 онд Нийслэлийн “Хүндэт тэмдэг” Баянзүрх дүүргийн “Хөдөлмөрийн аварга”, 2011 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан Очир” одон, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнажээ.
Эрхэм багш дасгалжуулагч таны хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь түүний олон шавь, бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МАНИ БАД МЭ ХУМ🙏🙏🙏,
УМ МАНИ БАД МЭ ХУМ🙏🙏🙏,
УМ МАНИ БАД МЭ ХУМ🙏🙏🙏
Худалдаа хөгжлийн банкны 4090-61-306 тоот,
Даваасүрэн Оюунтуяа дансанд Нэрээ бичиж илгээнэ үү.
Баярлалаа
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах зөвлөл
24/10/2022
Монголд анхны Motion capture system /MOCAP/ суурилуулагдаж дууслаа. Thank you MJEED project. Инженер, технологийн дээд боловсрол төсөл
21/12/2021
“Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй” Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой.
27/10/2021
.
Монголын мэргэжлийн дасгалжуулагч багш нарын холбооноос үе үеийн шилдэг “ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ НАРЫН АНХДУГААР ЦАХИМ ЧУУЛГАН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Иймд эрхэм хүндэт дасгалжуулагч багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Цахим чуулганд дараах холбоосыг ашиглана уу:
: Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт
:
https://us02web.zoom.us/j/83830508002?pwd=MWNHZkxiemF4WEl6SkFBZTNTcTYrZz09
Зүүм цахим чуулганд : 838 3050 8002
Цахим чуулганд : 2021
:
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ –
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО Биеийн тамир, спортын улсын хороо
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC
:
МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ
БАГШ НАРЫН ХОЛБОО
https://youtu.be/eQH5q5vzF3Y #
Click here to claim your Sponsored Listing.