27/03/2026
✨Наурыз-2026✨
2026.03.19-ний өдөр Анагаахын төв сургуулийн ОСТ-д манай клубын зүгээс Казах үндэстний “Наурызын баяр”-ыг тохиолдуулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь казах түмний үндэсний өв соёл, ёс заншлыг таниулан сурталчлах, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой байлаа.
Тус үйл ажиллагаанд өөрийн идэвх санаачлагаа гарган оролцож, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, баярын уур амьсгалыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт оюутан залуус, эмч мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
Оюутан залуус та бүхнийг цаашдын үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцож, хамтдаа шинэ амжилт бүтээхийг урьж байна.
Бүгдээрээ хамтдаа байхад хүчтэй шүү! 💪🎉