Багш сурагчиддаа өнөөдрийн сургалтын ажилд нь амжилт хүсье.
Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль
general
Сайн байцгаана уу. Цаашид сургуулийн мэдээллүүд "151 st General education school of capital city" цахим хаягаар тавигдаж байх болно. Та бүхэн дагаарай.
Хүүхдүүд маань өсвөр үеийн сагсан бөмбөгийн УЛСЫН АВАРГА боллоо. Дасгалжуулагч багш Оюунтунгалаг болон дэмжин ажилласан эцэг эхчүүд, тамирчин шавь нартаа халуун баяр хүргэе. Биеийн тамир мандтугай УРА
30/09/2023
Эцэг, эхийн хяналт /parental control/-ын программ Google Family Link аппликейшнийг ашиглан хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай. Тус аппликейшнийг суулгах, ашиглах 10 төрлийн зааварчилгааг алхам алхамаар үзүүлэв.
https://www.ekids.mn/ #/menulist/191
Номын баярыг тохиолдуулан зохион байгуулсан Үе тэнгийн дээрэлхэлт - уур биш уучлалт
Гар утасны зохисгүй хэрэглээ - утас биш унш
Электрон тамхи - утаа биш ухаан
Багш сурагчдын харилцаа - урьдчилж мэндчилье сэдэвт гар зургийн уралдаанд 6-9 ангийн төрөлд 1-р байр Б.Маралжин, Г. Энхучрал, 2-р байр 9а Е. Эгшиглэн 3 дугаар байр 9а Бүжинлхам бага насанд 1-р байр 3б Б. Анандбазар 5б Г.Өнөмөнхлөн, 3-р байр 5в Б. Намуун нар тус тус шалгарч өргөмжлөл хадгалуулав.
НЕБ-ын лаборатори 151 дүгээр сургуулийн “НОМЫН НӨХӨР” номын баяр 2023.09.27 нд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд захирал П.Хувьзаяа болон 2в,3а, 3б, 3в, 4а, 5а, 5б, 5в, 6в, 7а, 7в, 8а, 8в , 9а, 10в, 12б ангиуд идэвх санаачлагатай оролцож нийтдээ 259 нэр төрлийн үлгэр, уран зохиол, танин мэдэхүйн ном тус сургуулийн номын санд хандивласан байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
26/09/2023
26/09/2023
Хүүхдийнхээ насанд тохирсон аппликейшн, видео, кино үзүүлээрэй
Сайн байцгаан уу. Эрхэм хүндэт эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш, сурагчидаа. Манай сургууль дээр 9 сарын 27нд зохион байгуулагдах Номын нөхөр номын баярын үйл ажиллагаанд минь идэвхитэй оролцохыг уриалж байна. Тус өдөрлөг дээр сургуульд ном хандивлах үйл ажиллагаанаас гадна таны хүүхэд өөрийн худалдан авсан ном сурах бичгээ худалдан борлуулах, өөрт хэрэгцээтэй ном сурах бичгээр солин авах гэх мэт олон давуу тал үүсэх юм. та бүхэн ном хандивлахдаа заавал худалдан авах шаардлагагүй бөгөөд өөрийн гэрт байгаа ном, сонин, сэтгүүл зэргийг авч ирж сургуулийн номын сандаа хандивлаарай. Жил бүрийн ном хандивлах үйл тань таны хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх номын орчинд фонд болон очиж хөгжих үйлд нь нэмэр болдог юм шүү.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar City
HTTPS://GOO.GL/MAPS/PFCA17X9WFPGAAWD6