18/09/2026
Өдгөөгөөс 6 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ хийж ( https://www.facebook.com/share/p/1PCVhVzt2y/ ) манай компанийн нэр дээр харваж ирсэн харваач Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Алдар спорт хороо, Өлгийн мэргчүүд багийн тамирчин Н.Алтантулгыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд түрүүлж хүйхэрэй мэргэн цолны болзол хангасан билээ.
Бидний хамтын ажиллагааны хугацаа өнгөрсөн онд дуусгавар болсон боловч өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаагаа дүгнэж, цэгнэж амжаагүй байтал тамирчин маань өнгөрсөн наадмаар үнэмлэхүй амжилт гаргасанд баяр хүргэж Mercedes Benz маркийн суудлын авто машин бэлэглэлээ.
Мөн энэ үеэр тус компанийн ерөнхий захирал А.Ерболат залуу тамирчинд ахын зүгээс зөвлөн цаашдын урлаг, спортод өндөр амжилт хүслээ.