03/03/2026
#хүүхдийнсонсголыгхамгаалъя
ӨНӨӨДӨР "СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА...
🌍 НИЙГМИЙН ХҮРЭЭЛЛЭЭС ХИЧЭЭЛИЙН ТАНХИМД: ХҮҮХЭД БҮРД СОНСГОЛЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭЕ.
Сонсголын бэрхшээлийн улмаас хэл яриа болон хөгжлийн хоцрогдол үүсэхээс сэргийлж, хүүхэд бүрд анхаарч — яг одооноос эхлэн арга хэмжээ авцгаая.
❓ Яагаад хүүхдийн сонсголд анхаарах ёстой вэ?
📊 2021 оны ДЭМБ-ийн дэлхийн сонсголын тайлангаар:
Дэлхий даяар сургуулийн насны олон хүүхэд сонсгол бууралттай боловч оношлогдоогүй, шаардлагатай тусламж, үйлчилгээг авч чадахгүй байна.
🌎 Дэлхий даяар 5–19 насны 90 сая орчим хүүхэд, өсвөр насныхан сонсголын бууралттай байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад оношилгоо, эрт илрүүлэг хангалтгүй хэвээр байна.
⚠ Сонсгол бууралтын нийтлэг шалтгаанууд:
- Дунд чихний шүүдэст үрэвсэл
- Архаг идээт үрэвсэл
- Хулхины бөглөө
- Аажим, анзаарагдахгүй эхэлдэг сонсгол бууралт
Зарим тохиолдолд зовиур бага тул эцэг эх, багш нар анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй байдаг.
🚨 Анхаарахгүй орхивол ямар үр дагавартай вэ?
Сонсгол бууралт нь зөвхөн сонсох чадварт нөлөөлөхгүй. Үүнд:
🗣 Хэл ярианы хөгжил хоцрох
🧠 Танин мэдэхүйн чадвар буурах
👫 Нийгмийн харилцаанд хүндрэл үүсэх
📚 Сурлагын амжилт буурах
💼 Ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдах
💰 Улмаар эдийн засгийн сөрөг нөлөө үүсэх
💙 Урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.
✔ Эрт илрүүлэг
✔ Тогтмол сонсголын скрининг
✔ Чихний зөв арчилгаа
✔ Шаардлагатай үед мэргэжлийн эмчид хандах
💙 Өнөөдрөөс сонсголоо хамгаалъя 💙
🔍Сонсголын скрининг онлайн тест
Онлайнаар сонсголын урьдчилсан скрининг тест өгч, өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ сонсголын байдлыг анхан шатанд үнэлээрэй.
👉 https://hearingtest.emjj.mn/welcome/
Танд ердөө: 3 минут байхад л хангалттай.
🌐 Интернет
🎧 Чихэвч
🔕 Чимээгүй орчин
#хүүхдийнсонсголыгхамгаалъя