09/05/2026
Мөрөөдөл дүүрэн залуу насаараа гоёсон
Мөрөн сургуулийн энэ үеийн төгсөгчид
Мөнгөн хонхны баяраа тэмдэглэн
Мянган жаргалыг, нимгэн гунигийг бусдад түгээв
🥰📖 П.Хишигжаргал багштай 9а ангийн сурагчид үүрнээсээ нисэх цаг болжээ. Мөрөн сургуульдаа юу сурч мэдсэнээ тэд ээж аав, эмээ өвөө, ах дүү нартаа тайлагнаж, ирсэн хүн бүрийг уйлуулав, уяраав, баярлуулав бас бахархуулав. Сайн багшийн удирдлага дор тэд их зүйл сурчээ. Хэдийгээр бид мэргэжлийн дуу хөгжмийн багшгүй ч сурагчид маань дуулж, бүжиглэж бүгдийг бие даан зохион байгуулах нь бахархам байлаа. Сургуульдаа үлгэр жишээ ах эгч нар нь байж чадсан энэ үеийн төгсөгчид та бүхнээрээ багш, ажилчид бид бүгд бахархаж байна.
Амьдралын нугачаанд бүдрэх зүйл олоон
Амьсгаагаа гүн аваад босоод л урагшилна
Хамаг хүч чинь барагдсан мэт санагдвал
Хайртай багш нартаа буцаад ханддаг юм шүү үрс минь
Ангайж уйлсан жаахан байхаас чинь өдий хүртэл тэд
Аргадаж нэг аашилж нэг хамт байсныг санаараа
Зүрхнийх нь угт чиний орон зай
Зүлгэж хусаад ч арилахгүй үлдсэн байдаг юм шүү
Сайхан үрс та бүхний минь цаашдын зам гэрэл гэгээтэй байг
Санасан зорьсон нь үргэлж биелж байг 🙏☀️🌟💖
👩🏫 Унаж, боссон дурсамжтай үеийг хүүхдүүдтэйгээ хамт туулж ардын багшийн албаа бүрэн дүүрэн биелүүлсэн П.Хишигжаргал багш тандаа хамт олон нь маш их талархаж байна бас танаараа бахархаж байна. Таны минь ажил үйлсийн зам улам илүү гэрэлтэй байг. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг билээ. ☀️🌟💖
👫 Багшийн гарт хүүхдээ өгөөд хамт загнуулж, хамт суралцаж өөрөө бараг хүүхэд болсон эцэг эх та бүхний тус дэм, сургуулиа гэсэн сэтгэлийн хүчээр бид үр хүүхдүүдээ өдий зэрэгт хүргэлээ. Та бүхний минь ажил үйлс үргэлж дэлгэрч байг, үр хүүхдээ Монгол улсдаа сайн иргэн болгон хүмүүжүүлэх их зүтгэл нь мятаршгүй байхыг ерөөе. 👏🤝💖
🎉🎊🎉Энэ өдөр бид бүгдийн баярын өдөр байлаа. Та бүхэндээ талархлаа. 🙏😇