08/03/2023
🎉🪅Олон улсын эмэгтэйчүүдийн🪅🎉
🎉🪅эрхийг хамгаалах өдрийн🪅🎉
🎉🪅мэнд хүргэе.🪅🎉
🔍🔍Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.
🔎🔎Анх 1910 онд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгох санаачлагыг Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гаргасан гэж үздэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ.